Номын сан
Суралцагчдад Ариун Сүнсээр заалгах орчныг мөн боломжийг бүрдүүлж өг.


“Суралцагчдад Ариун Сүнсээр заалгах орчныг мөн боломжийг бүрдүүлж өг,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Суралцагчдад Ариун Сүнсээр заалгах орчныг мөн боломжийг бүрдүүлж өг,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Сүнсээр заах

Суралцагчдад Ариун Сүнсээр заалгах орчныг мөн боломжийг бүрдүүлж өг.

Ур чадвар: Сургаал, үнэн эсвэл зарчимтай холбогдуулан суралцагчид өөрийгөө үнэлэх үнэлгээг зохио.

Тодорхойлох

Сүнсээр заах гэдэгт суралцагчдад тодорхой үнэнтэй холбоотой өөрийн ойлголт, мэдрэмж, туршлагыг авч үзэхэд нь суралцагчдад туслах явдал орно. Ийн өөрийгөө шинжиж, үнэлэх нь суралцагч бүрд юмсыг “яг байгаагаар нь, … үнэхээр байхаар нь” (Иаков 4:13) харахад туслах Ариун Сүнсний тусламжийг урьж болох юм. Өөрийгөө үр дүнтэй үнэлэх нь суралцагчдад (1) аль нэг үнэний талаарх одоогийн ойлголтоо, (2) эдгээр үнэн өөрийнх нь амьдрал, нөхцөл байдалтай яагаад уялдаж байгааг, мөн (3) хэрхэн эдгээр үнэний дагуу илүү сайн амьдарч болох зэргийг бодож үзэхэд тусалдаг. Та өөрийгөө үнэлэх энэхүү үйл ажиллагааг хичээлийнхээ аль ч үед янз бүрийн арга замаар, тухайлбал бичих үйл ажиллагаа, ярилцах асуултууд, сургаал, зарчмыг хэрэгжүүлэх урилга өгөх зэргээр хийж гүйцэтгэхэд урьж болно.

Загвар

Суралцагчийн өөрийгөө үнэлэх үнэлгээг хэрхэн боловсруулж гаргах хэдэн аргыг танд өгье.

  • Хичээлийн эхэнд та суралцагчдыг аравны нэгийн талаарх одоогийн ойлголтоо тэмдэглэл дээрээ товчхон бичихэд урьж болно.

  • Хичээлийн төгсгөлд та суралцагчдаас “Аравны нэгийн талаарх ойлголт тань хичээл эхэлснээс хойш хэрхэн өөрчлөгдсөн” талаар тунгаан бодохыг хүсэж болно.

  • Судрын хэсгээс янз бүрийн зарчмыг хамтдаа тодорхойлсныхоо дараа та тэднээс “Та нар эдгээр зарчмыг амьдрал дахь ач холбогдлоор нь хэрхэн эрэмбэлэх вэ?” гэж асууж болно.

  • Хичээлийн хэлэлцүүлгийн үеэр Есүс Христийн Цагаатгал хэрхэн өнөөг хүртэл амьдралд нь нөлөөлсөн талаар бодохыг тэднээс хүсэж болно.

  • Та суралцагчдыг сурсан зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож үзэхэд урьж болно. Тухайлбал: “‘Санаа бодол болгондоо [Христ] рүү хар’ (Сургаал ба Гэрээ 6:36) гэдгийг та одоо хэрхэн хэрэгжүүлж байгаагаа бодож үз. Түүнтэй энэ тал дээр харилцаагаа сайжруулахын тулд авах дараагийн алхам тань юу байна гэж бодож байгаагаа бич.”

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

Дадлага хийх

Суралцагчдадаа зориулж өөрийгөө үнэлэх үнэлгээ боловсруулан гаргах чадвараа сайжруулахын тулд дараах дадлага ажлуудаас нэг юм уу хэд хэдийг ашигла.

  • Дараагийн хичээлийнхээ төлөвлөгөөг хар. Анхаарал хандуулахаар төлөвлөж буй сургаалаа сонго. Суралцагчдын хувьд энэ сургаалын талаарх одоогийн ойлголтоо эсвэл уг ойлголт нь сурч мэдсэн зүйлсийнх нь ачаар хэрхэн өөрчлөгдсөн талаар бодож үзэхдээ ашиглаж болох хоёр, гурван өөрийгөө үнэлэх энгийн үнэлгээ бичих дадлага хий.

  • Дараагийн хичээл дээр ангийн хэлэлцүүлгээ хэзээ явуулахаа сонго. Тодорхойлох зарчимтай холбоотой ойлголт, туршлагаа дүгнэхэд нь суралцагчдад туслах хоёр, гурван асуулт бичих дадлага хий.

  • Дараагийн хичээлийн төлөвлөгөөндөө хэрэгжилт дээр анхаарах цаг гарга. Суралцагчдыг аль нэг сургаал, зарчмыг хэрэгжүүлэхэд зүгээр урихын оронд одоогийн хэрэгжилтээ, хэрхэн үргэлжлүүлэн сайжруулах арга замаа дүгнэхэд нь туслах хоёр, гурван урилга бичих дадлага хий.

Ярилцах эсвэл тунгаан бодох

Энэ туршлагаас сурч мэдсэн зүйлээ тунгаан бод. Та өөрт төрсөн зарим бодлоо судлах тэмдэглэлдээ бичиж болно. Дараах асуултуудыг бодож үз.

  • Өөрийгөө үнэлэхэд нь суралцагчдад туслахын тулд би өмнө нь юу хийж байсан бэ?

  • Суралцагчдад өөрийгөө үнэлэхэд нь туслах чадвараа сайжруулах юуг би энэ туршлагаас сурсан бэ?

  • Би үргэлжлүүлэн сайжрахын тулд юу хийх вэ?

Хэрэгжүүлэх

Энэ долоо хоногийн хичээлийн төлөвлөгөө бүр дээр, суралцагчдад Ариун Сүнснээс суралцахад нь туслахын тулд өөрөө өөрийгөө үнэлэх үнэлгээг ашигла. Энэ туршлагаас сурсан зүйлээ цаг гарган тодорхойлоод, хичээлдээ бэлдэж мөн ангид байхдаа дахин дадлага хий. Туршлагаа сайжруулахад нь суралцагчдадаа тусалж, улам бүр өсөж хөгжихөд нь тэднийг урамшуулахын тулд гаргаж буй хүчин чармайлтаа үргэлжлүүлэн сайжруулж, дадлага хийж, сурч боловсор.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

  • Jeffrey R. Holland, “Angels and Astonishment” (S&I annual training broadcast, June 12, 2019), broadcasts.ChurchofJesusChrist.org

  • Хичээнгүйлэн суралцахад урь,” Аврагчийн арга барилаар заах нь (2016), 29–30

  • Invite Diligent Learning” (3:35) (video), ChurchofJesusChrist.org

Хэвлэх