Номын сан
Аврагчаа таньж мэдэхийн тулд сайн мэдээнээс өдөр бүр судлахад суралцагчдыг урамшуул.


“Аврагчаа таньж мэдэхийн тулд сайн мэдээнээс өдөр бүр судлахад суралцагчдыг урамшуул,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Аврагчаа таньж мэдэхийн тулд сайн мэдээнээс өдөр бүр судлахад суралцагчдыг урамшуул,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Хичээнгүйлэн суралцахад урих

Сайн мэдээнээс өдөр бүр судлах замаар Аврагчаа таньж мэдэхэд суралцагчдыг урамшуул—хувийн холбоо харилцаа.

Ур чадвар: Суралцагчдад хувиараа болон гэр бүлээрээ судраас судлахдаа сурч мэдсэн зүйлээ ангийнхаа туршлагатай холбоход туслах асуултууд боловсруулж, тавь.

Тодорхойлох

Холбоно гэдэг нь хоёр зүйлийг нэгтгэх юм уу нийлүүлэхийг хэлнэ. Багш гэртээ судраас судалсан зүйлсээ ангид үзсэн зүйлстэйгээ холбоход нь суралцагчдадаа тусалснаар тэд энэ хоёр туршлагыг нийлүүлж эсвэл нэгтгэдэг. Үүнийг гүйцэтгэх олон арга зам бий. Нээлттэй асуулт тавих нэг арга зам бол (1) суралцагчдын гэртээ хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас судлахдаа олж авсан туршлагыг хамруулах, (2) тэдгээр туршлага ангид судалж байгаа зүйлстэй нь хэрхэн холбогдож байгааг судлах, мөн (3) гэртээ судалсан зүйлээ эргэцүүлэн бодож, санахад цаг гаргах явдал юм.

Та бас ангид суралцаж байгаа зүйлсээ гэртээ ашиглахад нь туслахын тулд ярилцах асуултуудыг ангийнханд зориулан бэлдэж болно. Эдгээр асуулт өөр хоорондоо төстэй. Та суралцагчдыг тухайн өдөр ангиас олж авсан суралцах туршлагаа болон үүнийг гэртээ хэрхэн ашиглаж болох талаар бодож үзэхэд урьж болно. Эдгээр асуулт нь бидэнд ангидаа илүү их гэрт төвлөрсөн, Сүмээс дэмжсэн байдалтай болоход тусалж, хичээлээс гадуур олон суралцах туршлагатай байхад суралцагчдыг бэлтгэх боломжтой.

Загвар

Гэртээ сурч байгаа зүйлээ ангийнхаа туршлагатай холбох асуултууд:

  • Та гэртээ сурч байгаа зүйлтэйгээ холбоотой юуг өнөөдөр ангидаа сурч мэдсэн бэ?

  • Та болон танай гэр бүл энэ долоо хоногт Есүс Христийн талаар юу сурсан бэ?

  • Эдгээр судрыг ярилцаж байхад танд ямар ямар асуулт гарч ирсэн бэ?

  • Та эсвэл танай гэр бүлийн хувьд эдгээр судрын хэсгийг судалж байхдаа мэдэж авсан хамгийн сайхан зүйл юу байсан бэ?

Ангидаа сурч байгаа зүйлээ гэрийнхээ туршлагатай холбох асуултууд:

  • Өнөөдөр таныг болон танай гэр бүлийг адислах юуг та сурч мэдсэн бэ?

  • Хэрэв та эдгээр үнэний талаар 5 минутын хичээл бэлдсэн бол юун дээр, ямар учраас төвлөрөх вэ?

  • Гэр бүлд тань хэрэгтэй ямар ямар туршлага өнөөдөр танд байсан бэ? Та гэр бүлийнхээ хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юуг өөрчлөх эсвэл өөрөөр хийх вэ?

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

Дадлага хийх

Дадлага 1: Та загвар дахь дараах жишээнүүдийг (эсвэл өөрийн нэг) ашиглан, дараах загвар хичээл дээр үндэслэн суралцагчдын гэртээ судлахдаа олж авсан туршлагаа ангид олж авч байгаа туршлагатайгаа хэрхэн холбохоо шийд.

Дадлага 2: Дараах загвар хичээлүүд дээр үндэслэн, суралцагчдын ангидаа хийж байгаа зүйлийг гэрийнх нь туршлагатай холбох асуулт зохио.

Ярилцах эсвэл тунгаан бодох

  • Та энэ туршлагаар дамжуулан хичээнгүйлэн суралцахад урих талаар юу мэдэж авсан бэ?

  • Та өөр ямар ямар арга замаар суралцагчдын гэртээ судлахдаа олж авч буй туршлагыг ангийнх нь туршлагатай холбож байсан бэ?

Хэрэгжүүлэх

Дараагийн хоёр долоо хоногийн турш та өдөр бүр хичээл эхлэхээс 3 минут өмнө жагсаалт дээрх суралцагчдынхаа нэрийг хар. Тэдний нэрийг хараад, тухайн суралцагч гэртээ хувиараа болон гэр бүлээрээ юу судалж байж болох тухай тунгаан бод. Хичээлийн үеэр ангийнхнаас эсвэл аль нэг суралцагчид дадлага хийсэн нэг асуултаа тавь. Түүнчлэн та асууж, сонсож байхдаа мэдэж авсан зүйлээ бичиж тэмдэглэ.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

Хэвлэх