Номын сан
Суралцагчдыг Бурханы мэлмийгээр хар.


“Суралцагчдыг Бурханы мэлмийгээр хар,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Суралцагчдыг Бурханы мэлмийгээр хар,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Зааж байгаа хүмүүсээ хайрлах

Суралцагчдыг Бурханы мэлмийгээр хар.

Ур чадвар: Христийнхтэй адил ялган таних, хайрлах, өрөвдөх сэтгэлийг өөрсдийн харилцаанд урин авчрахын тулд өөртөө тавьдаг асуултаа эргэцүүлэн бодож мөн хариул.

Энэхүү сургалтаар, суралцагчид мөнхийн үнэнүүдийг биднээс өөр байр сууринаас харж болох юм гэдгийг ойлгоход маань бидэнд туслах харилцан уялдаатай гурван ур чадварын эхнийхийг толилуулна. Бид суралцагчдаа илүү сайн ойлгодог болсноор Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь тэдэнд туслахын зэрэгцээ хайр, өрөвдөх сэтгэлээр хандах чадавх маань өсөн нэмэгддэг.

Эдгээр сургалтад дараах зүйлс орно. Үүнд:

  1. Хичээлд бэлтгэхдээ ч, ангийн сурагчдын илэрхийлсэн санаа, тавьсан асуултад анхаарлаа хандуулахдаа ч өөрсдөөсөө асуудаг асуултаа эргэцүүлэн бодох, хариулах замаар суралцагчийн байр суурийг тодорхойлох;

  2. Суралцагчийн асуулт, бодол санаа, итгэл үнэмшлийн жинхэнэ зорилгыг тодорхойлж, ойлгохыг эрэлхийлэх;

  3. Байр сууриа мөнхийн ойлголтын хүрээнд авч үзэж, өөрчлөхөд тэдэнд туслах зэрэг юм.

*Хоёр болон гурав дахь сургалтыг дараа нь өгнө.

Энэ сургалт дараах ур чадвар дээр төвлөрнө. Үүнд:

  • Хичээлд бэлтгэхдээ ч, ангийн сурагчдын илэрхийлсэн санаа, тавьсан асуултад анхаарлаа хандуулахдаа ч өөрсдөөсөө асуудаг асуултаа эргэцүүлэн бодох, хариулах замаар суралцагчийн байр суурийг тодорхойлох.

Тодорхойлох

Суралцагч бүр сайн мэдээний үнэний талаарх бодол, мэдрэмжид нь нөлөөлдөг өөр өөр амьдралын туршлага, харилцаатай ангидаа ирдэг. Эдгээр үзэл нь ихэвчлэн байр суурь хэмээгддэг хувь хүний бодлын эхлэх цэгийг бүрдүүлдэг. Хувь хүний байр суурийг тодорхойлох нь Есүс Христтэй адилаар өрөвдөх сэтгэл, хайраар үнэнийг заахад бидэнд тусална. Өөр өөр байр суурь нь сургаалыг өөрчилдөггүй. Харин энэ нь суралцагч бүрийн хэрэгцээний талаарх ойлголтоо нэмэгдүүлэх замаар бусдын харах өнцгийг харж чаддаг болсноор Есүс Христэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломжийг бидэнд олгодог.

Хичээлд бэлтгэх явцад багш нар дараах асуултууд дээр түр азнаж, эргэцүүлэн бодож, хариулахдаа мөнхийн үнэнийг авч үзэж болно.

  • Суралцагчдын маань туршлага, харилцаа эдгээр үнэний талаарх бодох, мэдрэх, эдгээрийн дагуу амьдрах байдалд нь хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Энэ үнэнийг судлах үед аль нэгэн суралцагч маань нөхцөл байдлаасаа болж ганцаардаж, зовж шаналан, гомдож болох уу?

Багш хичээлийн үеэр эсвэл харилцан ярилцахдаа суралцагчийн илэрхийлсэн санаа эсвэл асуултад анхаарлаа хандуулж байхдаа өөртөө дараах асуултуудыг тавьж болно. Үүнд:

  • “Энэ суралцагчийн ямар туршлага, харилцаа надаас өөр бодолтой байхад хүргэж болох вэ?”

  • “Түүнийг аль өнцгөөс харж байгааг бүрэн дүүрэн ойлгохын тулд би өөр юу мэдэх хэрэгтэй вэ?”

Эдгээр асуулт нь Ариун Сүнсийг урьж, бидний харилцаанд Христийнхтэй адил ялган таних чадвар болон хайрлах, өрөвдөх сэтгэлийг урьж болох юм. Мөн тэдгээр нь суралцагчдад үл тоомсорлосон, шүүмжилсэн эсвэл өөрийгөө хамгаалах байр сууринаас хандахаас зайлсхийхэд бидэнд тусалж чадна. Эдгээр нь ангийнхныг адисалж, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь бусдад туслах арга замаар үнэнийг заахад бидэнд тусална.

Загвар (хичээлд бэлтгэх явцад)

Ариун Сүнсний өдөөлтийг дагах талаарх хичээлд бэлтгэхдээ би дараах асуултуудыг тунгаан боддог. “Суралцагчдын маань туршлага, харилцаа эдгээр үнэний талаарх тэдний бодол, мэдрэмж, мөн тэдгээрийн дагуу амьдрах арга замд хэрхэн нөлөөлж болох вэ?,” “Энэ үнэнийг судлах үед суралцагчдын маань нөхцөл байдал энэ сургаалын хүрээнд авч үзэхэд тийм ч сайн байгаагүй тул нэгэн хэсэг гэдгээ мэдрэхгүй, зовж, шаналж байна уу?”

Дараа нь би “Надад өмнө нь хэзээ ч сүнслэг өдөөлт авч байгаагүй эсвэл Ариун Сүнс тэдэнтэй ярьдаг гэж боддоггүй суралцагчид байж болох юм. Суралцагчдын маань зарим нь өөрийгөө зохисгүй гэж боддог ч байж болно. Суралцагчдад маань Ариун Сүнснээс өдөөлт ирсэн эсэхийг сайн мэдэхгүй байх үе ч байдаг байх. Сүнсийг дагах тухай бусдын түүх үргэлж үлгэр мэт ер бусын бөгөөд тийм зүйл хэзээ ч өөрсдөд нь тохиолдохгүй юм шиг санагддаг тул энэ талаарх түүхийг сонсохоос төвөгшөөдөг суралцагчид байж ч магадгүй.

Дадлага ажил (хичээлд бэлтгэх явцад)

1 Нифай 3:7-г авч үзэх “Би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” гэсэн хичээлийг бэлдэж байхдаа:

  • Дараах асуултуудыг тунгаан бодоод, хариул. “Суралцагчдын маань туршлага, харилцаа эдгээр үнэний талаарх тэдний бодол, мэдрэмж, тэдгээрийн дагуу амьдрах арга замд нь хэрхэн нөлөөлж болох вэ?,” “Энэ үнэнийг судлах үед суралцагчдын маань нөхцөл байдал энэ сургаалтай тохирохуйц сайн байгаагүй тул ганцаардуулах, зовж шаналгах, гомдоох мэдрэмж төрүүлж байна уу??”

“Хүйс ба хувь хүний мөнхийн шинж чанар” гэсэн гарчигтай хичээлээс хүйс нь бидний мөнхийн шинж чанар болон зорилгын үндсэн хэсэг гэсэн хичээлийг бэлдэж байхдаа:

  • Дараах асуултуудыг тунгаан бодоод, хариул. “Суралцагчдын маань туршлага, харилцаа эдгээр үнэний талаарх тэдний бодол, мэдрэмж, тэдгээрийн дагуу амьдрах арга замд хэрхэн нөлөөлж болох вэ?,” “Энэ үнэнийг судлах үед суралцагчдын маань нөхцөл байдал энэ сургаалтай тохирохуйц сайн байгаагүй тул ганцаардуулах, зовж шаналгах, гомдоох мэдрэмж төрүүлж байна уу??”

Загвар (хичээлийн үеэр)

Хүндэтгэлийн өдрийн тухай сургаалыг ярилцаж байтал нэг суралцагч “Манай гэр бүл ням гарагт спортын нэвтрүүлэг үзэх дуртай” гэв. Та суралцагчийн хэлсэн үгэнд анхаарлаа хандуулахдаа “Энэ суралцагчийн ямар туршлага, харилцаа түүнийг надаас өөрөөр бодоход хүргэж байж болох вэ?” эсвэл “Түүний яагаад ийн бодож байгааг бүрэн ойлгохын тулд би өөр юуг мэдсэн байх хэрэгтэй вэ?” гэж бодож болно.

Дадлага хийх (хичээлийн үеэр)

Номлогчийн ажлын талаар ярилцаж байхад нэг суралцагч “Залуу эрэгтэй бүр номлолд үйлчлэх нь яагаад чухал вэ?” гэж асуув.

  • “Энэ суралцагчийн ямар туршлага, харилцаа түүнийг надаас өөрөөр бодоход хүргэж байж болох вэ?” эсвэл “Түүний яагаад ийн бодож байгааг бүрэн ойлгохын тулд би өөр юуг мэдсэн байх хэрэгтэй вэ?” гэж дотроо бод.

Бошиглогч болон илчлэлтийн талаар ярилцах үед нэг суралцагч “Сүм бодлогын хувьд хэзээ дэлхийтэй мөр зэрэгцэн явах вэ?” гэж асуув.

  • “Энэ суралцагчийн ямар туршлага, харилцаа түүнийг надаас өөрөөр бодоход хүргэж байж болох вэ?” эсвэл “Түүний яагаад ийн бодож байгааг бүрэн ойлгохын тулд би өөр юуг мэдсэн байх хэрэгтэй вэ?” гэж дотроо бод.

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

Ярилцах эсвэл тунгаан бодох

  • Хичээлийн өмнө эсвэл дундуур суралцагчдын байр суурийг тодорхойлох дадлага хийхдээ үнэнийг өрөвч сэтгэлээр заах талаар та юу сурсан бэ?

  • Есүс Христтэй илүү адилхан заахад энэ дадлага танд хэрхэн туслах вэ?

Хэрэгжүүлэх

Дараагийн хоёр долоо хоногт анхаарч ажиллах аль нэг дадлага ажлыг сонго. Эдгээр ур чадвараар хэрхэн үргэлжлүүлэн дадлага хийхээ төлөвлө. Жишээлбэл:

  • Таны бэлдэж байгаа үнэн бүр дээр суралцагчийн байр суурийг тодорхойлоход туслах асуултуудад хариулахдаа түр азнах, эргэцүүлэн бодож хариулах зэрэгт 5 минут зарцуулахаар сонго.

  • Хичээлийн өмнө нэг суралцагчийг сонгон, үнэн бүр дээр түүнд ямар асуулт эсвэл бодол санаа байж болох талаар бодож үз. “Энэ суралцагчийн ямар туршлага, харилцаа түүнийг надаас өөрөөр бодоход хүргэж байж болох вэ?” эсвэл “Түүний яагаад ийн бодож байгааг бүрэн ойлгохын тулд би өөр юуг мэдсэн байх хэрэгтэй вэ?” гэж дотроо бод. Энэ нь таныг хичээлийн үеэр суралцагчийн хуваалцсан санаа, тавьсан асуултад анхаарлаа хандуулснаар үүнийг гүйцэтгэхэд бэлтгэх болно.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

  • Chad H. Webb, “Empathy” (S&I Annual Training Broadcast, Jan. 26, 2021), broadcasts.ChurchofJesusChrist.org

  • Jean B. Bingham, “Teaching Truth in the Language of Love” (S&I Annual Training Broadcast, Jan. 19, 2021), broadcasts.ChurchofJesusChrist.org

Хэвлэх