Номын сан
Есүс Христийн үлгэр жишээг онцол.


“Есүс Христийн үлгэр жишээг онцол,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Есүс Христийн үлгэр жишээг онцол,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Есүс Христэд төвлөрөх

Есүс Христийн үлгэр жишээг онцол.

Ур чадвар: Суралцагчдад сурч байгаа зүйлээ Христ уг зарчмыг хэрхэн үлгэрлэн харуулсантай холбоход туслах.

Тодорхойлох

Суралцаж буй зүйлсийнхээ төвд Есүс Христийг тавихад нь суралцагчдад туслах нь суралцах туршлагаа илүү хувийн байлгаж, хүчирхэгжүүлэхэд тусална. Суралцагчдад сурч байгаа зүйлээ Есүс Христийн амьдрал, үлгэр жишээтэй холбоход тусалснаар мөн хичээл дээр холбох асуултуудыг тавьснаар ийн үйлдэх боломжтой. Эдгээр асуулт нь Есүс Христийн амьдрал, үлгэр жишээг

  • судрын түүхийн мэдээлэл,

  • судар дахь зарчим,

  • амьдралынх нь туршлага зэрэгтэй холбоход суралцагчдад тусалдаг.

Загвар

Есүс Христийн амьдрал, үлгэр жишээтэй холбогдоход нь таны зүгээс суралцагчдад хэрхэн тусалж болох зарим жишээг өгье.

  • Судрын түүхийг уншаад, дэлгэрүүлж ярилцсаны дараа та “Энэ түүхийн юу нь Есүс Христийн амьдрал, үлгэр жишээг танд сануулж байна вэ?” гэж асууж болно.

  • Зарчмыг тодорхойлсныхоо дараа та “Есүс Христ энэ зарчмыг судрын аль хэсэгт үлгэрлэн харуулсан бэ?” гэж асууж болно.

  • Зарчмыг задлан авч үзсэнийхээ дараа та “Таны амьдралд эсвэл таны сайн сайхны төлөө энэхүү зарчмыг Есүс үлгэрлэн үзүүлж байгааг та хэзээ олж харж байсан бэ?” гэж асууж болно.

  • Зарчмыг хэрэгжүүлэх талаар ярилцаж байхдаа та “Есүсийн ямар үлгэр жишээ энэ зарчмаар бүрэн дүүрэн амьдрахад тань тусалсан бэ?” гэж асууж болно.

  • Та “Энэ зарчмаар амьдрах нь Есүс Христийн үлгэр жишээг дагаж, Түүнтэй илүү адилхан болоход хэрхэн танд туслах вэ?” гэж асууж болно.

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

Дадлага хийх

Есүс Христийн амьдрал, үлгэр жишээтэй өөрсдийгөө холбоход нь суралцагчдадаа туслах чадвараа сайжруулахын тулд дараах дадлага ажлуудаас нэг юм уу хоёрыг ашигла.

  • “Хэрэв бид дуулгавартай байвал сорилт бэрхшээл тулгарсан байсан ч Бурхан бидэнд тусална” гэсэн зарчмыг авч үзнэ үү. Хичээлдээ бэлдэж байхдаа энэ зарчмыг судар дээрх Есүсийн амьдралын нэг, хоёр жишээтэй холбон дадлага хий.

  • Дараагийн хичээлийн төлөвлөгөөг хар. Суралцагчдад тодорхойлоход нь туслахаар төлөвлөж байгаа зарчмаа сонго. Энэ зарчмыг Есүс Христийн үлгэр жишээтэй холбоход нь суралцагчдад туслах хоёр, гурван энгийн асуулт бичих дадлага хий.

  • Хэрэгжилтэд нь төвлөрөх цагийг дараагийн хичээлийн төлөвлөгөөндөө оруул. Есүс Христийн үлгэр жишээ уг зарчмыг хэрэгжүүлэхэд нь хэрхэн тусалж болох талаар бодож үзэхэд суралцагчдад туслах хоёр, гурван урилга бичихийг бод.

Ярилцах эсвэл тунгаан бодох

Энэ туршлагаас юу сурснаа тунгаан бод. Та өөрт төрсөн зарим бодлоо судлах тэмдэглэлдээ бичиж болно. Дараах асуултуудыг бодож үз.

  • Суралцагчдын судраас судалж байгаа зүйлсийг Есүс Христийн амьдрал, үлгэр жишээтэй холбохын тулд би өмнө нь юу хийж байсан бэ?

  • Би суралцагчдаа эдгээрийг Есүс Христтэй холбоход нь туслах чадвараа сайжруулах юуг энэ туршлагаас сурч мэдсэн бэ?

  • Үргэлжлүүлэн сайжруулахын тулд би юу хийх вэ?

Хэрэгжүүлэх

Та суралцагчдад сурч байгаа зүйлсээ Есүс Христтэй холбож, Түүний үлгэр жишээг онцлоход нь туслахын тулд хийсэн дадлагаа хичээлдээ ашиглан хэрэгжүүл. Дараа долоо хоногт суралцаж байгаа зүйлээ Есүс Христтэй болон Түүний үлгэр жишээтэй холбоход суралцагчид тань туслах нэг зарчмыг хичээл болгоноос сонго.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

Хэвлэх