Номын сан
Суралцагчдад хувийн илчлэлт эрэлхийлж, таньж мэдэн, үүнийхээ дагуу үйлдэхэд тусал.


“Суралцагчдад хувийн илчлэлт эрэлхийлж, таньж мэдэн, үүнийхээ дагуу үйлдэхэд тусал,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Суралцагчдад хувийн илчлэлт эрэлхийлж, таньж мэдэн, үүнийхээ дагуу үйлдэхэд тусал,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Сүнсээр заах

Суралцагчдад хувийн илчлэлт эрэлхийлж, таньж мэдэн, үүнийхээ дагуу үйлдэхэд тусал.

Ур чадвар: Суралцагчийн асуулт эсвэл илэрхийлсэн санаанд хариулахаас өмнө түр азнаад, “Би тэднээс юу асууж болох вэ?” эсвэл “Би тэднийг юу хийхэд урьж болох вэ?” гэж бод.

Тодорхойлох

Суралцагчийг санаагаа илэрхийлэх эсвэл асуулт тавих үед “‘Би тэдэнд юу гэж хэлэх вэ?’ гэж бодохын оронд ‘Би тэднээс юу асуух вэ?’ гэдэг дээр төвлөрөх ёстой. Мөн зөвхөн ‘Би тэднээс юу асууж болох вэ?’ гэхээс гадна, “Би тэднийг юу хийхэд урих вэ? гэж бод” хэмээн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар заасан. (“An Evening with Elder David A. Bednar” [evening with a General Authority, Feb. 7, 2020], broadcasts.ChurchofJesusChrist.org). “Би тэднээс юу асууж болох вэ?” гэж багшийг асуух үед, тухайн суралцагчийн хэн болохыг илүү тодорхой харахын тулд юм уу илүү мэдээлэл олж авахын тулд, аль эсвэл түүнд хувийн илчлэлт эрэлхийлж, үүнийхээ дагуу үйлдэхэд нь хэрхэн туслахаа олж мэдэхийн тулд тэрээр Ариун Сүнсээр удирдуулах боломжтой болдог.

“Би тэднийг юу хийхэд урих вэ?” гэж асууснаар багш Ариун Сүнстэй холбогдож, ямар урилга өгөхөө мэдэж авдаг, харин суралцагч хувийн илчлэлтийнхээ дагуу хэрхэн үйлдэхээ илүү сайн бодож үзэх боломжтой болно.

Загвар

Багш хариулахынхаа өмнө хэрхэн бодохыг хараарай.

  • Хичээлийн дараа Мариа өөрийн бодол уу, Сүнсний өдөөлт үү гэдгийг хэрхэн ялган таних талаар асуухаар хүлээж байв.

  • Би хариулахаасаа өмнө түр азнаад, “Хувийн илчлэлтээр дамжуулан хариултаа эрэлхийлэхэд урихын тулд би түүнээс юу гэж асуух вэ?,” “Өөрөө хариултаа олж мэдэхэд нь туслахын тулд би түүнийг юу хийхэд урьж болох вэ?” гэж бодно.

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

Дадлага хийх

Жафари ангидаа “Би Есүс Христийн Цагаатгалыг өршөөлөөс өөр зүйл дээр хэрхэн ашиглаж болох вэ?” гэж асуув.

Хариултаа хэлэхийн өмнө та түр азнаад, “Би юу … чадах вэ?” гэж бод.

Анхаар: Энэ нь асуулт тавьж, урилга өгөх дадлага ажил биш юм. Энэ нь та түр азнаад, “Би түүнийг Ариун Сүнстэй холбогдож, хариултаа өөрөө олж авахад нь туслахын тулд түүнээс юу асууж эсвэл юу хийхэд урьж болох вэ?” гэж бодоход урих явдал юм.

Энни “Би хэзээ ч гэрлэхгүй. Манайхнаас дэндүү олон хүн салсан болохоор гэрлэлт чухал биш” гэв.

Хариулахынхаа өмнө та түр азнаад, “Би юу … чадах вэ?” гэж бод.

Ник “Би номлолд бэлтгэхийн тулд юу хийх ёстой вэ?” гэж асуув.

Хариулахынхаа өмнө та түр азнаад, “Би юу … чадах вэ?” гэж бод.

Ярилцах эсвэл тунгаан бодох

  • Хүн юм асуувал та ерөнхийдөө юу гэж хариулдаг вэ?

  • Хувийн илчлэлт эрэлхийлж, үүнийхээ дагуу үйлдэхэд суралцагчдыг чиглүүлэх талаар та юу сурч мэдсэн бэ?

Хэрэгжүүлэх

Энэ долоо хоногийн өдөр бүр аль нэгэн суралцагч танаас юм асууж байна гэж төсөөл. Хариулахаасаа өмнө та “Би тэднийг Ариун Сүнстэй холбогдож, хариултаа өөрөө олж авахад нь туслахын тулд юу асуух вэ эсвэл юу хийхэд урих вэ?” гэж өөртөө хэл. Дараа нь долоо хоногийн туршид суралцагчдыг асуулт тавих юм уу санаагаа илэрхийлэхэд нь түр азнаад, тэдэнд юу гэж хэлэх вэ гэж асуухын оронд ямар асуулт, урилга өгөх талаараа бод.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

Хэвлэх