Номын сан
Гэрчлэлээ тогтмол хуваалцаж, суралцагчдыг мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад урамшуул.


“Гэрчлэлээ тогтмол хуваалцаж, суралцагчдыг мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад урамшуул,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Гэрчлэлээ тогтмол хуваалцаж, суралцагчдыг мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад урамшуул,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Сүнсээр заах

Гэрчлэлээ тогтмол хуваалцаж, суралцагчдыг мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад урамшуул.

Ур чадвар: Мэдрэмж, туршлага, гэрчлэлээ үгээр илэрхийлэхэд нь суралцагчдад туслах сануулах үгсийг зохио.

Тодорхойлох

Суралцагчдыг мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцах үед Ариун Сүнс тэдний ярьж буй зүйлсийн үнэнийг өөрсдийнх нь оюун ухаан, зүрх сэтгэлд төдийгүй бусдад гэрчилдэг. Сануулах үгс бол тэдэнд хуваалцахад туслах нэг арга зам юм. Эдгээр сануулах үг ерөнхийдөө хоёр хэсгээс бүрддэг. Эхний хэсэг нь мэдрэмж, туршлага, гэрчлэлээ тунгаан бодоход суралцагчдыг урьдаг ба зураг, асуулт, нөхцөл байдлын судалгаа, видео клип, дуулал гэх мэт сургалтын бусад хэрэгсэлтэй холбож болно. Хоёр дахь хэсэг нь суралцагчдад хуваалцаж эхлэх боломжийг олгодог. Үүнийг суралцагчдыг дутуу үг хэллэгийг хэрхэн гүйцээж хэлэхээ бодоход урих замаар гүйцэтгэж болно. Эдгээр сануулгын гол онцлог бол суралцагчдад мэдрэмж, туршлага, гэрчлэлээ үгээр илэрхийлэх арга замын талаар бодож эхлэхэд нь тэдэнд туслахын тулд Ариун Сүнстэй холбогдоход туслах явдал юм.

Загвар

Зургийн загвар

Зураг
Есүс Христийн зураг

Та “Христ бол Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч” гэсэн зарчим болон Сургаал ба Гэрээ 45:1–5-ыг зааж байна. Та Есүс Христийн энэ зургийг суралцагчдадаа үзүүлээд, “Хэрэв надад яагаад Есүс Христэд хайртайгаа Түүнд хэлэх боломж олдох юм бол би … гэж хэлнэ” гэх сануулгыг ашигла.

Сүмийн дууллын загвар

Та нар ангиараа “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” гэдэг дууллыг дуулж байна. Та суралцагчдаа “Есүс Христ …-ийн тулд амьдардгийг би мэднэ” гэсэн үг хэллэгийг гүйцээхэд туслах өөрсдийн дуртай мөрүүдийг хайж олоход урь.

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

Дадлага хийх

Дараа нь 5 минут гаргаад, дараагийн судрын хэсэг дэх сургаал, зарчимтай холбогдох Есүс Христийн зураг, дуулал эсвэл видео клипийг олж тодорхойл. Суралцагчдыг тунгаан бодож сонгосон зарчим, сургаалтай нь холбоотой Есүс Христийн талаарх мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцах үед тэдэнд туслах сануулах үгийг зохио.

Ярилцах эсвэл тунгаан бодох

  • Сануулах нь суралцагчдад мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад нь хэрхэн туслах вэ?

  • Та утга учиртай гэрчлэл, мэдрэмжээ өөртөө илүү итгэлтэй хуваалцахад нь суралцагчдад туслах юуг сурч мэдсэн бэ?

Хэрэгжүүлэх

Энэ долоо хоногийн хичээл бүрд суралцагчдад мэдрэмж, туршлага, гэрчлэлээ хуваалцахад нь туслах сануулах үгсийг зохио.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

Хэвлэх