Номын сан
Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа.


“Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Есүс Христэд төвлөрөх

Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа.

Есүс Христийг гэрчлэх бэлгэдлүүдийг эрж хай.

Ур чадвар: Суралцагчдад Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, бэлгэ тэмдэг, зан чанар, шинжүүдийг тодорхойлоход туслах эрж хайх асуултууд зохиох.

Тодорхойлох

Суралцагчдад Есүс Христийн тухай судраас судлахад нь туслахыг эрэлхийлснээр бид тэдэнд Түүнийг таньж мэдэн, хайрладаг болоход нь тусалдаг. Суралцагчдад Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, бэлгэ тэмдэг, зан чанар болон шинжүүдийг тодорхойлоход туслах хайх асуулт зохиох нэг арга бол (1) судрын хэсэг, (2) суралцагчдыг мэдэж аваасай гэж хүсэж байгаа зүйл (Есүс Христийн үүрэг, нэр, бэлгэ тэмдэг, зан чанар эсвэл шинж), (3) суралцагчид эдгээрийг хэрхэн өөрсдөө мэдэж авах гэх зэрэг зүйлийг асуултдаа багтаах явдал юм. Та суралцагчдыг Есүс Христийн талаар сурч мэдэж болох зүйлсээ олж нээхэд бэлдэхийн тулд эдгээр асуултыг судрын хэсгийг уншихаасаа өмнө тавьсан байх хэрэгтэй.

Загвар

Дараах асуултуудыг хараад, эдгээрт судрын хэсэг, суралцагчдын хайх зүйл мөн үүнийг тэд хэрхэн өөрсдөө олж нээж болох талаар оруулсан байгааг анзаар.

  • Та Лук 10:25–37 дээрх сайн самари хүний түүхийг уншихдаа Есүс Христийн ямар бурханлаг шинжийг олж харж болох вэ?

  • Та Сургаал ба Гэрээ 29:1–8-ыг судлахдаа амьдралд тань яг одоо хэрэгтэй тэрхүү зүйлтэй холбоотой гэж үзэж байгаа Есүс Христийн гурван өөр нэр цол, үүрэг хариуцлагыг хайж ол.

  • Үйлс 3:1–7-г уншихдаа, Есүс Христийг сануулсан юуг та Петрээс олж харсан бэ?

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

Дадлага хийх

Дараах шүлгүүдийг уншаад, доорх багц шүлэг бүрд зориулан суралцагчдад Есүс Христийн нэр цол, үүрэг хариуцлага, бэлгэ тэмдэг, зан чанар, шинжүүдийг олж нээхэд нь туслах хайх асуулт бич.

Ярилцах эсвэл тунгаан бодох

  • Та энэ туршлагаас Христтэй адил багш болох талаар юу мэдэж авсан бэ?

  • Энэ нь суралцагчдад маань мөн ангийн хэлэлцүүлэгт Есүс Христэд илүү анхаарал хандуулахад хэрхэн тусалж чадах вэ?

Хэрэгжүүлэх

Дадлага хийхдээ сурсан зүйлээ ашиглан, энэ долоо хоногийнхоо хичээлд бэлдэхийн тулд судлахдаа суралцагчдынхаа хэрэгцээ, нөхцөл байдлын талаар бод. Хичээлийнхээ нэг судрын хэсгийг ашиглан суралцагчдад Есүс Христийн нэр цол, үүрэг хариуцлага, бэлгэ тэмдэг, зан чанар, шинжийг олж нээн, Түүнд төвлөрөхөд нь туслах нэг хайх асуулт бич. Санаанд орсон асуултуудаа бичээд, цаг гарвал асуултуудаа ангийнхандаа тавихаас өмнө хэн нэгнээс асуух байдлаар дадлага хий. Энэ нь суралцагчаасаа асуухын өмнө асуултаа сайжруулахад тань тусална.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

Хэвлэх