Семинар
26-р хичээл—Сургаал ба Гэрээ 17: Гурван гэрч


“26-р хичээл—Сургаал ба Гэрээ 17: Гурван гэрч,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 17,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

26-р хичээл—Сургаал ба Гэрээ 12–17; Иосеф Смит—Түүх 1:66–75

Сургаал ба Гэрээ 17

Гурван гэрч

Мормоны Номын Гурван гэрч

Их Эзэн өөр гурван хүн алтан ялтаснуудыг гэрчилнэ гэж Иосеф Смитэд амласан. Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар тэдгээр гэрч байхаар Бурханаар дуудагджээ. Тэд итгэлтэй байсан учраас тэнгэр элч Моронай тэдэн дээр зочлон очсон бөгөөд харсан зүйлс нь үнэн гэж Аврагчийн тунхаглах дуу хоолойг сонссон. Энэ хичээл нь Гурван гэрчийн гэрчлэлийг судлах явцдаа Мормоны Номын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд суралцагчдад тусална.

Суралцагчдын бэлтгэл: Суралцагчдыг ChurchofJesusChrist.org-оос Мормоны Номын гурван гэрчийн тухай мэдээлэл хайж, олж мэдсэн зүйлээ хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урьж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Гэрчүүд

Гэрчүүдийн үүргийг танилцуулахын тулд та гурван суралцагчийг гэрч болоход урь. Үүнийг хийх нэг арга зам бол ямар нэгэн зүйлийг уутан дотор хийн, нэг суралцагчийг доторхыг нь харж, дүрсэлж хэлэхэд урих явдал юм. Уг суралцагчийн үгэнд итгэж байгаа эсэхийг ангийнхнаас асуу. Үлдсэн хоёр суралцагчийг хоёр дахь, гурав дахь гэрч болоход урь. Олон гэрчтэй байх нь яагаад тустай талаар ярилц.

Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд гэрчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сургаал ба Гэрээ 6:28-ыг уншаад, Их Эзэн гэрчүүдийн талаар юу заасныг олж мэд (мөн 2 Коринт 13:1-ийг үзнэ үү).

  • Сүм дэх гэрчүүдийн талаар ямар жишээнүүд байдаг вэ?

  • Яагаад Аврагч Өөрийн ажлыг олон хүнээр гэрчлүүлдэг гэж та бодож байна вэ?

Гурван гэрч

Иосеф Смит илчлэлээр болон Мормоны Номоор дамжуулан Их Эзэн алтан ялтаснуудыг өөр хүмүүст харуулна гэдгийг мэдэж авчээ. Тэрээр гурван гэрч алтан ялтаснуудыг Бурханы хүчээр харна гэдгийг мэдэж байсан (2 Нифай 27:12–13; Ифер 5:2–4; Сургаал ба Гэрээ 5:11–15-ыг үзнэ үү). Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар гэрчүүдийн нэг нь болохоор тус бүрдээ сүнслэгээр өдөөгдсөн юм. Тэдний хүн нэг бүр Мормоны Номыг урагш гаргаж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Оливер Каудери
Давид Витмер
Мартин Харрис

Та гурван гэрчийн зургийг үзүүлэх юм уу нэрсийг нь самбарт бич. Нэг суралцагч хариултуудыг уншиж, ангийнхан тохирох гэрчийг хэлж болно. Эсвэл та суралцагчдад асуулт тавьж болох юм. Зөв хариултууд нь 1. Б, 2. В, 3. А.

Гурван гэрч бүрийг амьдралынх нь талаарх зөв мэдээлэлтэй нийцүүл.

  1. Оливер Каудери

  2. Давид Витмер

  3. Мартин Харрис

  1. Мормоны Номыг хэвлэх санхүүжилтийг өгсөн.

  2. Мормоны Номын ихэнх орчуулгын үеэр Иосефын гол бичээчээр үйлчилж байсан.

  3. Иосеф Смитийг гэрт нь ирж, Мормоны Номын орчуулгаа хийж дуусгахад урьсан.

Сургаал ба Гэрээ 17:1–2-ыг уншаад, Их Эзэн гурван гэрчид хандан, тэднийг юу харна хэмээн айлдсаныг олж мэд.

  • Тэдгээр нь юу болох талаар та юу мэдэх вэ?

  • Тэдгээрийг харахын тулд юу хийхийг Их Эзэн тэднээс шаардсан бэ?

Сургаал ба Гэрээ 17:3–9-ийг уншаад, ялтаснуудыг харсны дараа гурван гэрч ямар үүрэг хүлээснийг хайж ол.

Их Эзэнийг бидэнд тэнгэрлэг үнэнүүдийг гэрчлэх гэрчийг өгөх үед бид ямар үүрэг хүлээж авдаг вэ?

(Суралцагчдад “Их Эзэн биднийг үнэний гэрчээр адисалсны дараа бид уг үнэнийг гэрчлэх үүрэг хүлээдэг” гэх зарчмыг тодорхойлоход тусал.

Та суралцагчдыг 6-р шүлэгт Аврагч хэрхэн уг үнэний жишээ юм гэдгийг тэмдэглэж авахад урьж болно.

Аврагч Мормоны Номыг Өөрөө гэрчилсэн явдал яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

“Гурван гэрчийн гэрчлэл”

Мормоны Номын удиртгал хэсэг дэх “Гурван гэрчийн гэрчлэл”-ийг уншаад, тэдний юуны тухай гэрчилснийг хайж ол.

  • Тэдний гэрчлэлээс юу нь танд чухал санагдаж байна вэ?

Суралцагчдыг “Гурван гэрчийн гэрчлэл”-ийг уншиж байхад Мормоны Номын үнэнийг тунхагласан үг эсвэл хэллэгийг тэднээр самбарт бичүүлж болно. Суралцагчдын самбарт бичсэн зүйлсийг ярилц. Гурван гэрчид хэд хэдэн сүнслэг үйл явдал тохиолдсоныг онцлох нь тус болж болох юм. Тэд Иосеф Смитийн гэрч байхаас гадна тэнгэр элч Моронайг харж, уг ажил үнэн гэдгийг Аврагч Өөрийнхөө дуу хоолойгоор тунхаглахыг сонсжээ.

23:9
  • Мормоны Ном үнэн гэх өөрийн гэсэн гэрчлэлтэй болох талаар ямар зүйлийг бид гурван гэрчээс сурч болох вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг тэдний гэрчийн хүчний талаар ийн гэрчилсэн. Дараах мэдэгдлийг унш.

2:3
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Таны хайртай хүмүүс харж, сонссон зүйлээсээ тэдгээр гэрчийн адил бодит нотолгооноос илүү зүйлийг авч болох юм. Гурван гэрчид нотолгооноос илүү, бид бүгдэд хэрэгтэй нэг зүйл байсан. Ариун Сүнс тэдний харж, сонссон зүйл үнэн болохыг оюун санаа, зүрх сэтгэлд нь гэрчилсэн юм. Сүнс тэдэнд уг тэнгэр элч Бурханаас илгээгдсэн ба уг дуу хоолой Эзэн Есүс Христийнх гэдгийг хэлсэн. Сүнсний тэрхүү гэрч тэдэнд болон тэнд байгаагүй олон хүнд өгөгджээ. Хэрэв бид Ариун Сүнстэй нөхөрлөхөд тэнцэхээр байвал энэ гэрч биднийх байж, бидэнтэй үүрд байх болно.

Гурван гэрч Мормоны Номын гэрчлэлээ хэзээ ч үгүйсгээгүй. Учир нь тэд энэ ном үнэн гэдгийг мэдэж байсан. Тэд ихийг золиосолсон бөгөөд бусад хүний хэзээ ч мэдээгүй сорилт бэрхшээлтэй нүүр тулж байсан. Оливер Каудери нас барахаасаа өмнө, бие нь тааруу хэвтэж байхдаа Мормоны Номын тэнгэрлэг гарал үүслийн талаар өмнөхтэйгөө адил гэрчлэлийг үлдээжээ. Гэвч сорилт бэрхшээлийн үед тэд Иосеф Бурханы бошиглогч хэвээр байгаа бөгөөд Аврагч руу очих цор ганц зам нь Түүний сэргээсэн Сүм юм гэсэн итгэлдээ эргэлзэж байв. Тэд Сүмээс болон Иосефоос удаан хугацаагаар холдсон байхдаа ч гайхамшигт туршлагадаа харж мөн сонссон зүйлсээ үргэлжлүүлэн баталж байсан нь тэдний гэрчлэлийг илүү хүчтэй болгодог. (Henry B. Eyring, “An Enduring Testimony of the Mission of the Prophet Joseph,” Liahona, Nov. 2003, 90)

  • Мормоны Номын эсвэл Есүс Христийн талаарх гэрчлэлд чинь “Гурван гэрчийн гэрчлэл” хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Аврагчийн талаар мөн Мормоны Номын талаар гэрчлэлээ хуваалцах ямар ямар арга зам байгаа вэ?

Аврагчийн талаар мөн Мормоны Номын талаар гэрчлэлээ хуваалцахад суралцагчдыг урих талаар бодож үзээрэй. Хэрэв Есүс Христийн талаар болон Мормоны Номын тухай хуваалцах тэдний гэрчлэл дэлхий даяар хэвлэгдэх байсан бол юу гэж хэлэх байснаа бичихийг суралцагчдаас хүсэж болно. Та суралцагчдыг гэрчлэлээ ангийнхантайгаа эсвэл өөр хэн нэгэнтэй хуваалцахыг урамшуулж болох юм. Та мөн гэрчлэлээ хуваалцаж болно.