Семинар
Сургаал ба Гэрээ 18: Тойм


“Сургаал ба Гэрээ 18: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 18,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 18

Сургаал ба Гэрээ 18

Тойм

Их Эзэн Түүний мэлмий дэх бидний үнэ цэн, сайн мэдээг хуваалцахад ирдэг баяр баясгалан мөн Арван хоёр төлөөлөгчийн дуудлага хийгээд ажил хэргийн талаарх нандин үнэнийг илчилсэн.

Бүх хүнд хүндлэлийг болон өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй болохыг мэдрэхүйц орчин бүрдүүл. Таны заадаг олон суралцагчид хүндлэгдсэн бөгөөд үнэ цэнтэй гэдгээ мэдрэхэд хэцүү байж болох юм. Та тэднийг хайрлаж, хүндэтгэснээр тэдэнд халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлээд зогсохгүй, хэрэгтэй хүмүүс гэдгийг нь ойлгуулж чадна. Аврагч үүнийг хэрхэн хийснийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын Аврагч хүн бүрийг хүндлэгдэж, үнэлэгдэхэд анхаарсан гэсэн хэсгийг үзнэ үү. Та энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 18:1–13” гэсэн гарчигтай хичээл дээр хэрхэн үүнийг хэрэгжүүлж болох талаарх жишээг мөн харна уу.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд хэрэгтэй санаануудыг танд өгнө.

Сургаал ба Гэрээ 18:1–13

Хичээлийн зорилго: Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг мэдрэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 18:10–11 дээрх бүх эсвэл зарим шүлгийг уншиж, тунгаан бодож, цээжлэхэд урь. Судрын хэсэгт заасан үнэнүүдийн талаар төрсөн сэтгэгдлээ хуваалцахаар бэлдэж ирэхийг тэднээс хүс.

  • Тараах материал: “Бурханы хувьд өөрсдийн үнэ цэнийг санах нь”

Сургаал ба Гэрээ 18:11–16

Хичээлийн зорилго: Аврагчийн сайн мэдээг бусадтай хуваалцах суралцагчдын хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг тэдэнд баяр баясгаланг авчирдаг таван зүйлийн жагсаалт гаргаж, яагаад тэдгээр нь баяр баясгалан авчирдгийг тунгаан бодож, хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Видео: Гэрлээ өргө” (10:16; цагийн код 2:20-оос 4:15 хүртэл үзнэ үү)

Сургаал ба Гэрээ 18:21–47

Хичээлийн зорилго: Их Эзэн Өөрийн төлөөлөгчдийн дуудлагаар дамжуулан хэрхэн биднийг адисалж, бидэнд тусалдаг талаар ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг одоогийн төлөөлөгчдийн хэлсэн үг, Сүмийн сэтгүүл дээрх нийтлэл эсвэл сошиал медиа дээр хуваалцсан нийтлэлийн хэсгийг уншиж, тэдгээр захиас хэрхэн тэднийг Христэд ирэхэд тусалж байгааг олж мэдэхэд урь.

  • Үзүүлэх агуулга: Одоогийн Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын зураг

  • Хэрэглэх материал: Ерөнхий чуулганы үгс эсвэл төлөөлөгчийн бичсэн Сүмийн сэтгүүлийн нийтлэл

Төгс эзэмших сургаалын дадлага 2

Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын хэсгүүд ба тэдгээрийн заадаг сургаалыг төгс эзэмших дадлага хийх, сүнслэг мэдлэг олж авах бурханлаг зарчмуудыг суралцах, ашиглах боломжийг суралцагчдад олгох.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг илүү сайн ойлгохыг хүсэж буй нэг эсвэл хоёр төгс эзэмших сургаалын хэсгүүдийг сонгоход урь.

  • Бэлтгэх зүйл: Хичээлд зориулан тоглуулах дуу эсвэл дуулал

  • Хэрэглэх материал: Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)

Хэвлэх