“Сургаал ба Гэрээ 18:11–16: ‘Та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 18:11–16,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Их Эзэн Сүмийн талаарх хүслээ үргэлжлүүлэн илчлэхдээ Иосеф Смит, Оливер Каудери, Давид Витмер нарт Өөрийнх нь сайн мэдээг хуваалцахаас ирдэг баяр хөөрийн тухай ярьсан юм. Энэ хичээл нь Аврагчийн сайн мэдээг бусадтай хуваалцах суралцагчдын хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Юу танд баяр хөөр авчирдаг вэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг баяр хөөр мэдрээсэй хэмээн хүсдэг (2 Нифай 2:25-ыг үзнэ үү). Аврагчид юу баяр хөөр авчирдаг мөн тэрхүү баяр хөөрийг бид хэрхэн мэдэрч болох тухай Сургаал ба Гэрээ 18-д тунхагласан.
Сургаал ба Гэрээ 18:11–13-ыг уншаад, юу Аврагчид агуу баяр хөөр авчирдгийг олж мэд.
-
Биднийг наманчлах үед Аврагч яагаад агуу баяр хөөрийг мэдэрдэг гэж та бодож байна вэ?
-
Аврагчийн талаар үүнийг ойлгох нь бидний үйлдэл, хүсэл эрмэлзэлд хэрхэн нөлөөлөх вэ?
Сургаал ба Гэрээ 18:14–16-г уншаад, Аврагчийн биднээс юу хүсдэгийг харуулсан үг хэллэгүүдийг тэмдэглэ.
Далын ахлагч Маркус Б.Нэш сайн мэдээг хуваалцахад ирдэг баяр хөөрийн тухай ийнхүү заасан.
10:28
Хүн амьдралын гайхамшигт зорилгыг олж мэдэн; Христ Өөрийг нь дагадаг хүмүүсийг өршөөж, тусалдгийг ойлгож; Христийг даган баптисмын усанд орохыг сонгох үед амьдралын нөхцөл байдал нь өөрчлөгдөхгүй ч амьдрал нь сайжирдаг.
Нигерийн Онитшад миний танилцсан гэрэл цацруулсан баяр баясгалантай нэгэн эмэгтэй үнэнийг мэдэж авч, баптисм хүртсэнийхээ дараа “Бүх зүйл сайхан байна. Би аз жаргалтай байна. Би тэнгэрт байна” гэж хэлж билээ. Сайн мэдээг хуваалцах нь хуваалцаж байгаа, хүлээн авч байгаа хоёр хүний аль алинд баяр хөөр, итгэл найдвар төрүүлдэг. Сайн мэдээг хуваалцахад үнэхээр “та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!” Сайн мэдээг хуваалцах нь баяр хөөрийн дээд баяр хөөр, найдварын дээд найдвар юм. (Маркус Б.Нэш, “Гэрлээ өргө,” Лиахона, 2021 оны 11-р сар, 71–72)
-
Бусдыг Есүс Христ рүү чиглүүлэх нь яагаад тийм их баяр хөөрийг авчирдаг гэж та бодож байна вэ?
-
Сайн мэдээг бусадтай хуваалцсанаар баяр хөөрийг мэдэрч байсан ямар туршлагууд танд байдаг (эсвэл мэддэг) вэ?
Аврагчийн сайн мэдээг хуваалцах тухайд санаа зовниж буй хүнтэй юуг хуваалцаж болох талаар бич. Дараах санаануудыг багтаахыг бод. Үүнд:
-
Бусдыг Аврагчид авчрах хүслийг нэмэгдүүлдэг, Түүний тухай таны мэддэг зүйлс (мөн хэрэв боломжтой бол таны мэддэг зүйлийг гэрчилдэг судар)
-
Аврагчид ойртох нь танд хэрхэн баяр хөөрийг авчирсан мөн та яагаад бусад хүнийг үүнтэй адил адислалуудыг хүлээн аваасай гэж хүсдэг тухай
-
Бодгалиудыг Христэд авчрахад мэдэрсэн таны өөрийн болон таны таньдаг хүмүүсийн туршлага мөн эдгээр туршлага хэрхэн баяр хөөр авчирсан тухай
Өнөөдрийн хичээлээс сурч, мэдэрсэн зүйлийнхээ тухай эргэцүүлэн бодох цаг гаргаж өг. Бусдыг Есүс Христэд авчрахыг хичээх, сайн мэдээг хуваалцах талаар юу мэдэрч байгаагаа бичиж тэмдэглэ. Дараа нь санахыг хүсэж байгаа сурсан зүйлээ, ялангуяа Аврагчийн талаар сурсан зүйлээ оруулахыг бодоорой.