“Сургаал ба Гэрээ 18:21–47: ‘Би та нарын гараар гайхамшигт ажлыг үйлдэх болно,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 18:21–47,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
29-р хичээл: Сургаал ба Гэрээ 18
Сургаал ба Гэрээ 18:21–47
“Би та нарын гараар гайхамшигт ажлыг үйлдэх болно”
1829 оны 6-р сард Аврагч Оливер Каудери, Давид Витмер хоёрт Түүний нэрийг “зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор” өөрсөд дээрээ авах хүсэлтэй ах нарыг эрж олох үүрэг хариуцлагыг өгчээ (Сургаал ба Гэрээ 18:27). Дараа нь эдгээр ах энэ эрин үеийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын анхны гишүүдийн нэгээр үйлчлэхээр дуудагдах байв. Энэ хичээл нь Их Эзэн хэрхэн Өөрийн төлөөлөгчдийн дуудлагаар дамжуулан биднийг адисалж, бидэнд тусалдаг талаар ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Арван хоёр төлөөлөгч
Энэ хүмүүсийн хэн нэгэнд талархаж байсан үеэ бод.
-
Эдгээр онцгой чадвартай хүн ямар байдлаар бидэнд тусалдаг вэ?
-
Тэд хэрхэн мэргэшдэг вэ?
Аврагч биднийг хайрладаг бөгөөд бидэнд онцгой арга замаар туслахаар төлөөлөгчдийг дууддаг.
-
Аврагчийн төлөөлөгчид бидэнд ямар байдлаар туслах онцгой чадвартай вэ?
-
Аврагч Өөрийн төлөөлөгчдийг сонгохын тулд ямар шаардлагуудыг тавьдаг гэж та бодож байна вэ?
Христийн нэрийг өөрсөд дээрээ авах
Сургаал ба Гэрээ 18-д Их Эзэн Давид Витмер, Оливер Каудери хоёрт Арван хоёр төлөөлөгчийн чуулгад хэзээ нэгэн өдөр үйлчлэхээр дуудагдах ах нарыг эрж хайхыг зааварлажээ (Сургаал ба Гэрээ 18:37–38-ыг үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 18:21–25-ыг уншаад, Давид, Оливер хоёрт өгсөн Аврагчийн зөвлөгөөг олж мэд.
-
Их Эзэн Давид, Оливер хоёрыг яагаад таны уншсан эдгээр шүлэгт цэдэглэгдсэн зүйлийг ойлгоосой хэмээн хүссэн гэж та бодож байна вэ?
Далын ахлагч Пол Б.Пайпэр Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг болохыг ийн тайлбарласан.
Өөрсөд дээрээ Христийн нэрийг авснаар бид Түүний сургаал, зан байдлыг, эцэст нь Түүний хайрыг өөрсдөдөө хүлээн авах амлалт өгдөг. Тэгснээр тэдгээр нь бидний нэг хэсэг болдог юм. (Пол Б.Пайпэр, “Бүгд өөрсдийн дээр Эцэгээс ирсэн нэрийг авах ёстой,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 52–55)
Төлөөлөгчийн үүрэг хариуцлага ба тавигдах шаардлага
Их Эзэн Давид, Оливер хоёрт төлөөлөгчөөр дуудагдах хүмүүст тавигдах зайлшгүй шаардлагын талаар зааварчилгаа өгчээ.
Сургаал ба Гэрээ 18:26–27-г уншаад, эдгээр шүлэгт дурдсан шаардлагуудыг олж мэд. 27-р шүлэгт дурдсан шавь гэсэн үг нь төлөөлөгчөөр дуудагдах хүнийг хэлж байгаа гэдгийг анхаарна уу.
-
Аврагч Өөрийн төлөөлөгчдөд ямар шаардлага тавьсан бэ?
-
Аврагч яагаад Өөрийнхөө төлөөлөгчөөр үйлчлэх хүмүүст энэхүү шаардлагыг тавьсан гэж та бодож байна вэ?
-
Аврагчийн төлөөлөгчийн тухай мэдэж авах нь танд хэрхэн туслах вэ?
Сургаал ба Гэрээ 18:26–36 болон 107:23-ыг ашиглан дараах хүснэгтийг бөглө.
Их Эзэн Арван хоёр төлөөлөгчөөс ямар зан чанарыг хүссэн бэ? |
Их Эзэн бусдыг Өөр дээрээ авчруулахын тулд төлөөлөгчдөөс юу хийхийг хүссэн бэ? |
-
Их Эзэн төлөөлөгчдөөрөө дамжуулан танд болон бусдад хэрхэн тусалдаг тухай эдгээр шүлгээс та юу сурч мэдсэн бэ?
-
Төлөөлөгчийн тухай эдгээр шүлгээс сурсан зүйлээ та хэрхэн дүгнэж болох вэ?
-
Аврагчийн төлөөлөгчид таныг болон бусдыг Түүн дээр ирэхэд хэрхэн тусалдгийг та харсан бэ?
Орчин үеийн төлөөлөгчдийн жишээ болон сургаалууд
Одоогийн нэг эсвэл түүнээс дээш төлөөлөгчдийн сургаалыг судлах цаг гарга. Та сүүлд гарсан ерөнхий чуулганы үгс, Сүмийн сэтгүүлийн нийтлэл эсвэл сошиал медиа дээрх нийтлэлүүдийг судалж болно. Судалж байхдаа та төлөөлөгчид бидэнд Христэд ирэхэд туслахын тулд өөрийн үүрэг хариуцлагыг хэрхэн гүйцэлдүүлдгийг олж мэд. Таны тодорхой хэрэгцээнд зориулсан, таны асуултад хариулсан төлөөлөгчийн захиасыг хайж болно.