Төлөөлөгчийн хариулт
Төлөөлөгчид юу хийдэг вэ?
Ахлагч Бэднар, Бэднар эгч хоёртой хийсэн дэлхий даяарх шууд нэвтрүүлгээс.
Төлөөлөгчид бол Их Эзэний үйлчлэгчид юм. Тэд дэлхий даяарх Сүмийн гишүүд дээр зочлохын тулд аялдаг.
Би хамгийн анх төлөөлөгчөөр аялахдаа мэргэн ухааны үгийн дагуу амьдарч чадахгүй байсан нэгэн хүнтэй уулзсан юм. Би түүнд “Их Эзэн ‘Та үүнийг хийж чадна’ гэсэн тун энгийн захиасыг өгүүлэхээр намайг энд илгээсэн юм. Та энэхүү сорилттой тулгарах үедээ Түүний тусламжийг авах болно гэдгийг би танд амлаж байна” гэж хэлсэн.
Их Эзэн ганцхан хүнд туслуулах гэж л арванхоёр төлөөлөгчийнхөө нэгийг дэлхийн хагасыг туулах газар илгээнэ гэж үү? Хариулт нь тийм юм. Тэр үргэлж ийнхүү илгээдэг.