Гэр бүлийн үдшийн санаанууд
Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаануудыг оруулав. Доор нэг жишээ өгөгдсөн болно.
“Та ичимхий байлаа ч,” 60-р хуудас: Та гэр бүлийнхээ үдшийг сайн мэдээ хуваалцахад ашиглаж болно! Таныг сайн мэдээг хуваалцахад ямар айдас саад болдог талаар гэр бүлээрээ ярилц. Сайн мэдээг хуваалцах итгэлтэй болоход тань туслахыг Их Эзэнээс гуйн, гэр бүлээрээ залбирч болох бөгөөд гэр бүлийнхээ үдэшт хэнийг урих талаар залбираарай. Энэ хичээлийн үеэр гэр бүлийн гишүүн бүрийг гэрчлэлээ хуваалцахад урь. Та Сэргээлт эсвэл Авралын төлөвлөгөө гэсэн сэдвээр хичээл заахаар сонгож болно. Санал бодлоо тэмдэглэлдээ бич.