Би Мормоны Ном уншиж чадна
Энэ сарын судрууд:
Чи судрын хэсгийг уншсаныхаа дараа Мормоны Устай холбоотой дугаар бүхий судрын хэсгийг өнгийн харандаагаар буд.
Мормоны Ус
Алма Мормоны Ус хэмээх амар тайван газрын ойролцоо ёс бус Ноа хаанаас нуугдсан. Олон хүн Алмаг сайн мэдээ зааж байгааг сонсохоор ирэв. Тэд баптисм хүртэхийг хүсжээ. Алмаг тэр хүмүүст баптисм хүртээхэд тэд бидний баптисм хүртэх үедээ хийдэгтэй адил амлалтууд буюу гэрээнүүдийг хийсэн. Та дараагийн хуудаснаас эдгээр амлалтын талаар илүү их мэдээллийг уншиж болно.