2016
Битгий бууд
April 2016


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Битгий бууд!

Нэрийг нууцлав

police officer on a bridge

Боб бид хоёр гудамжны хөдөлгөөнийг ажиглан, цагдаагийн машиндаа сууж байлаа. Бид цагдаагийн радио станцаар хэлсэн машиныг олж харангуутаа л хоёр цагийн өмнөөс харуулдаж эхэлсэн юм.

Радио станцаар “Зэвсэгт дээрэм болсон байна” гэсэн байлаа. “Хоёр эрэгтэй хоёулаа зэвсэглэсэн. Тэд саяхан улбар шар өнгийн машинтай явж харагдсан. Эрчүүд зэрлэг балмад бөгөөд буудахаас ч сийхгүй гэж гэрчүүд мэдэгдсэн” гэлээ.

Энэ дүүрэгт ойрын хугацаанд олон зэвсэгт халдлага болсон бөгөөд бид хэчнээн хичээсэн ч дээрэмчдийг барьж чадахгүй байлаа. Эдгээр бодол намайг харанхуй гудамжинд байрлах уг гэрээс хоёр хүн гарч, улбар шар машинд суухыг хармагц замхран алга болсон юм. Тэд бидний урд явж байв.

“Нэмэлт хүч хэрэгтэй,” “Сэжигтнүүд хойд зүг рүү явж байна” гэж би хэллээ.

Хүч нэмэгдүүлж ирсэн энгийн хувцастай, тэмдэггүй машинтай хоёр мөрдөгч Боб бид хоёрын хөөж байсан машиныг түрүүлж, урд нь гарав. Бидний гурван машин гүүр рүү орох үед нэмэлт хүчээр ирсэн машин гэнэт улбар шар машины өмнө хөндөлсөн зогсож, бид сэжигтнүүдийг шахан, машиных нь ард машинаа тавив. Тэр даруйд улбар шар машин зогсож, машин доторх хоёр хүн доош тонгойн нуугдлаа.

Би машинаасаа гараад, “Толгой дээрээ гараа өргөөд, машинаас гар!” гэж тушаав. Хэн ч хариулсангүй.

Би буудахад бэлдээд, “Толгой дээрээ гараа өргөөд машинаасаа гар. Яг одоо гараад ир!” хэмээн дахин тушаалаа.

Тэгтэл гэнэт жолооч нь дээшээ болж, над руу эргэв. Би түүний гарт никелиэр өнгөлсөн нэгэн зүйл гялалзахыг харлаа.

Цагдаагийн сургалтад зааснаар бол амь насаа хамгаалахын тулд би буудах ёстой нь ойлгомжтой байлаа. Яг тэр эгзэгтэй мөчид би нэгэн дуу хоолой сонссон юм. Тайван бөгөөд захирангуй мөн хүчтэйгээр: “Битгий бууд!” гэсэн дуу хоолой байлаа.

Би шууд буудах ёстой байсан ч машин дахь хэн нэгнийг түрүүлж гал нээхийг хүлээн зогслоо. Харин жолоочийг гараа толгой дээрээ өргөхөд гарт нь буутай адилхан зүйл харагдсан бөгөөд тэр гараа өвөр дээрээ тавив.

Би “Зогс!” гэж хэлэнгүүтээ машин руу гүйлээ. “Бүү хөдөл!”

Машин доторх нөгөө айхтар гэмт хэрэгтнүүд үнэндээ айж дагжсан хоёр залуухан эмэгтэй байхыг мэдэх хүртэл энэ бүхэн яг л телевизийн шоу мэт байв. Миний буу гэж бодсон зүйл бол суудлын бүсний түгжээ байлаа.

Энэ охид машинаа найз залуустаа түр өгснийг бид удалгүй мэдэж авсан юм. Тэр залуусыг ямар хүн болохыг тэд мэдээгүй байв.

“Кал, Би чамайг үхчихсэн юм болов уу гэж бодож байлаа!” гэж Боб хэлэв. “Би золтой л гал нээчихсэнгүй. Яагаад гал нээгээгүй гэдгээ мэдэхгүй юм.”

Энгийн машинтай хоёр мөрдөгч ч бас тэгж хэлсэн бөгөөд тэрхүү дуу хоолойг зөвхөн би л сонссон байж таарав. Би зөвхөн тэнгэрийн хүч л тэр хоёр охины амийг аварч, дөрвөн цагдааг аймшигт алдаа хийхээс хамгаалсан гэдгийг мэднэ. Энэ явдал надад Тэнгэрлэг Эцэг маань бидний тусын тулд хөндлөнгөөс оролцож чадах бөгөөд оролцох ч болно гэдгийг баттай ойлгуулсан юм.