“Сургаал ба Гэрээ 20:37, 68–79: Есүс Христийн Сүмийн зохион байгуулалт,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 20:37, 68–79,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Их Эзэн Сургаал ба Гэрээ 20 дээрх бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтэд баптисм, гишүүний баталгаа болон ариун ёслолын ёслолуудыг тайлбарласан. Энэ хичээл нь суралцагчдад Их Эзэний Сүмийн гишүүний хувьд Түүний хүлээлтэд хэрхэн нийцэж байгаагаа үнэлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Баптисмын дараа амьдрал хэрхэн өөрчлөгддөг вэ
-
Баптисм хүртэх шийдвэр гаргасны дараа хэн нэгний амьдрал ямар байдлаар өөрчлөгдөж болох вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хувьд баптисмын ёслол яагаад чухал гэж та бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 20 нь Аврагчийн Сүмийг зохион байгуулах талаарх зааврыг агуулдаг. Зааварчилгааны нэг хэсэгт Их Эзэн баптисмын ёслолын ач холбогдлыг бидэнд ойлгуулахад туслах чухал сургаалуудыг хуваалцав. Тэрээр бидэнд баптисм хүртсэний дараа долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх ариун ёслолын чухал үнэнүүдийг заасан. Аврагчийн үгсийг судалж байхдаа таны амьдралд эдгээр ёслол ямар ач холбогдолтой болохыг таньж мэдэхэд туслах Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуулаарай.
Баптисм ба ариун ёслолын тухай Аврагчийн сургаалууд
-
Эдгээр шүлгийг судлах үед танд ямар бодол сэтгэгдэл төрсөн бэ?
-
Та энэ хэсгээс Аврагчийн сургаалыг судалж байхдаа Түүний талаар юу сурч мэдсэн бэ?
-
Та ариун ёслол болон баптисмын ёслолуудын ач холбогдлын талаар өнөөдөр юу сурч, мэдэрсэн бэ?
-
Өнөөдрийн судалсан (Сургаал ба Гэрээ 20:37, 68–69, 75–79) дээрх шүлгүүдэд жагсаасан үг хэллэгүүдээс таны сайн хийж байгаа зүйлийг тодорхойлсон үг хэллэгүүдийг олоорой. Судлах тэмдэглэлдээ энэ үг хэллэгийг жагсаагаад, яагаад үүнийг тустай гэж бодож буйгаа тайлбарла.
-
Эдгээр шүлгээс таны сайжруулахыг хүсэж байгаа зүйлийг тодорхойлсон үг хэллэгийг ол. Судлах тэмдэглэлдээ яагаад үүнийг сонгосноо тайлбарлаж, уг үг хэллэгийг жагсааж бич.
-
Сонгосон чиглэл дээрээ сайжруулах хэрэгтэй тодорхой зорилго тавь.