Семинар
35-р хичээл: Сургаал ба Гэрээ 20:1–36: Есүс Христийн Сүмийн зохион байгуулалт


“Сургаал ба Гэрээ 20:1–36: Есүс Христийн Сүмийн зохион байгуулалт,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 20:1–36,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

35-р хичээл: Сургаал ба Гэрээ 20–22

Сургаал ба Гэрээ 20:1–36

Есүс Христийн Сүмийн зохион байгуулалт

Сүмийг зохион байгуулахаар Витмерийн гэрт цугларсан нь

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь 1830 оны 4-р сарын 6-нд Нью-Йоркийн Фэйеттэд Петр, Мэри Витмер хоёрын гэрт зохион байгуулагдсан. Шинэхэн сэргээгдсэн Сүмийн талаарх Их Эзэний хүслийг Сургаал ба Гэрээ 20-р хэсэгт илчилдэг. Энэ хичээл нь суралцагчдад Аврагчийн Сүмийн чухал ач холбогдлыг ойлгоход туслах зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сүмийн ач холбогдол

Дараах жишээн дээр хэрхэн хариу үйлдэл үзүүлж болохыг тайлбарлах дадлага хийлгэхийн тулд суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваах талаар бодож үз. Та ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой “Сүмд явах хэрэгцээ” хэлсэн үгийг цагийн код 0:00-ээс 0:48 хүртэл үзээд, ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн өгсөн жишээг ашиглах талаар бодож үзэж болох юм.

15:54

Та найзуудтайгаа хамт амралтын өдөр хийсэн зүйлээ ярилцаж байхдаа сүмд явсан гэдгээ дурдсан гэж төсөөл. Таны нэг найз: “Би бүдүүлэг байхыг хүсээгүй шүү. Гэхдээ би зохион байгуулалттай шашны зорилгыг ойлгодоггүй. Чамд сайн хүн болоход мөн Бурхантай ойр байхад сүм заавал хэрэгтэй гэж үү?” гэв.

  • Яагаад зарим хүн зохион байгуулалттай шашин хэрэгтэйг ойлгодоггүй гэж та бодож байна?

    Аврагч Өөрийн Сүмийг дэлхий дээр байгуулах нь ямар ач холбогдолтой талаар төрж байгаа сэтгэгдлээ суралцагчид тунгаан бодох нь тустай байж болно. Суралцагчдыг судлах тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулахад урь.

  • Есүс Христийн Сүм байгаагүй бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ?

Суралцагчдад хариултаа бичих цаг гаргаж өгсний дараа, хэдэн суралцагч хариултуудаа ангийнхантайгаа хуваалцаж болно. Бурханы Сүмийн чухал ач холбогдлыг илүү сайн ойлгоход туслах үнэнүүдийг өнөөдрийн хичээлээс хайж олоход тэднийг урамшуул.

Христийн Сүмийн зохион байгуулалт

Энэ илчлэлтийн түүхэн нөхцөл байдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг энэ хичээлийн оршил хэсгийн эхний догол мөрийг уншихад урь. Та энэ үйл явдлын талаар Гэгээнтнүүд: Хожмын Үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 номын х. 84–86-аас уншиж болно.

1830 оны 4-р сарын 6-нд Мормоны Ном хэвлэгдсэнээс хойш арван нэгэн өдрийн дараа Христийн Сүм зохион байгуулагджээ. Зохион байгуулагдсан газар нь Нью-Йоркийн Фэйеттэд байдаг Петр, Мэри Витмер хоёрын гэр юм. Хуулийн шаардлагыг хангахын тулд шинэ сүмийн анхны гишүүдээр зургаан хүнийг сонгов. Дөч гаруй хүн энэ чухал үйл явдлын гэрчээр оролцсон юм. Их Эзэн 1838 оны сүүлээр Сүмийн нэрийг илчилсэн ба энэ нь бидний өнөөдрийн мэддэг нэр болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм юм.

Сургаал ба Гэрээ 20:1–4-ийг уншаад, Сүмийг байгуулахад Их Эзэн ямар үүрэг гүйцэтгэснийг хайж олно уу.

  • Та юу олж мэдсэн бэ?

    Суралцагчид Есүс Христ бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өнөө үед Өөрийн Сүмийг зохион байгуулсан гэдэг үнэнийг олж болох юм.

    Анги эсвэл бүлгээрээ хариултын талаар ярилцахаас өмнө суралцагчдыг дараах асуултын хариултыг тунгаан бодоход урь.

  • Аврагч яагаад Өөрийн Сүмийг дэлхий дээр байгуулахыг хүссэн гэж та бодож байна вэ?

графикийн шигтгээ зурагДэлхий дээр Өөрийн Сүмийг байгуулах Аврагчийн гол зорилгыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дагалдах тараах материалыг тэдэнд тарааж өгөх талаар бодож үз. Суралцагчдад ганцаараа судлах, хамтрагчтайгаа судлах, жижиг бүлгээрээ судлах цаг гаргаж өг.

Тэднийг судалсны дараа, дэлхий дээр Аврагчийн Сүм байгуулагдах нь яагаад бидэнд хэрэгтэй талаар сурсан зүйлээ нэгтгэн дүгнэх боломж тэдэнд олдоно гэдгийг тайлбарла. Тэднийг тайлбарлахад бэлдэхдээ санахыг хүсэж байгаа зүйлсээ бичихэд урамшуул.

Яагаад Аврагчид Сүм байдаг вэ?

Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлагаСургаал ба Гэрээ 20:1–36

  1. Дараах мэдэгдлүүдийг уншаад, яагаад Аврагчид Сүм байдаг шалтгаануудын доогуур зур.

    Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

    Есүс Христийн сэргээгдсэн Сүм Түүний сургаалын бүрэн дүүрэн байдлыг заахын тулд мөн Бурханы хаант улсад ороход шаардлагатай ёслолуудыг Түүний санваарын эрх мэдлээр гүйцэтгэхээр үүсгэн байгуулагдсан. Сүмд явахаас татгалзаж, зөвхөн хувийн сүнслэг байдалдаа найддаг гишүүд өөрсдийгөө санваарын хүч, адислал, сэргээгдсэн сургаалын бүрэн дүүрэн байдал, сургаалыг хэрэгжүүлэх урам зориг, боломж зэрэг сайн мэдээний хамгийн чухал зүйлсээс тусгаарлагддаг. (Даллин Х.Өүкс, “Сүмд явах хэрэгцээ,” Лиахона, 2021 оны 11-р сар, 25)

    Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

    Дэлхий дээр байхдаа Их Эзэний зохион байгуулсан Сүмийн урвалт, задралтаас хойш Тэрээр бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сүмийг дахин зохион байгуулжээ. Есүс Христийн сайн мэдээг номлох, авралын ёслолуудыг гүйцэтгэх, өөрөөр хэлбэл, хүмүүсийг Христэд авчрах гэсэн эртний зорилго нь хэвээр үлдсэн юм. Эдүгээ, Аврагчийн ач ивээлийн талаар мөнх бус амьдралдаа зах зухаас нь сонссон эсвэл огт олж мэдэх боломжгүй байсан нас барагсдын сүнснүүд энэ сэргээгдсэн Сүмээр дамжуулан гэтэлгэлийн амлалтаас хүртэх боломжтой болсон билээ. (Д.Тодд Кристоффэрсон, “Сүм яагаад хэрэгтэй вэ?,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 104)

    Яагаад Аврагч дэлхий дээр Сүм байгуулсан тухай эдгээр захиаснаас сурсан зүйлээ товч дүгнэн бич.

  2. 1830 оны 4-р сард Сүм зохион байгуулагдах үед Мормоны Ном анх удаа хэвлэгдэн гарчээ. Сургаал ба Гэрээ 20:9–36 дээр Их Эзэн Мормоны Номд заагддаг маш олон үнэнийг онцолсон.

    Дараах багц шүлгийг судлаад, Аврагч Өөрийнхөө болон сургаалынхаа талаар заасан чухал үнэнүүдийг олж мэд. Чухал мэдээллийг олж мэдэхэд туслах эдгээр судартай холбоотой зүүлт тайлбарыг ашиглахыг бод.

    Сургаал ба Гэрээ 20:8–15 (Мормоны Ном ба энэ номын Сэргээлтэд гүйцэтгэх үүрэг)

    Сургаал ба Гэрээ 20:17–25 (Авралын төлөвлөгөө)

    Судалсан үнэнүүдээс хоёр эсвэл түүнээс олныг сонго. Сүм үндэслэгдэн байгуулагдах үед эдгээр үнэнийг онцлох нь яагаад чухал гэдгийг бодоод, бичиж тэмдэглээрэй.

сургалтын шигтгээ зураг Суралцагчдыг суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад урамшуул. Дараах хичээлийн хэсэг суралцагчдад сурсан зүйлийнхээ тухай бодож, хуваалцахад туслах боломжийг олгоно. Үүнд туслах илүү их дадлагыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар гарын авлагын “Суралцагчдад сайн мэдээний талаар яриа өрнүүлэх эсвэл эхлүүлэхэд туслах” гэсэн сургалтаас үзнэ үү.

Суралцагчдад тараах материал дээрх даалгаврыг хийж гүйцэтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа хичээлийн эхэнд үзсэн жишээг тэдэнд сануул. Тэдэнд доорх зааварчилгааг өг.

Өнөөдрийн хичээлд сурсан зүйлээ ашиглан, дэлхий дээрх Аврагчийн Сүмийн хэрэгцээг ойлгохгүй байгаа хэн нэгэнд туслах хариулт бэлтгэ. Хэрэв хүсвэл дараах асуултууд танд тусалж болох юм. Үүнд:

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм өөр байгууллагын өгч чадахгүй ямар зүйлийг бидэнд санал болгодог вэ?

  • Аврагчийн Сүм биднийг Түүнээс суралцаж, Түүнд ирэхэд хэрхэн тусалдаг вэ?

  • Аврагчийн Сүмийн гишүүн байх нь таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Суралцагчдад хариултаа бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсний дараа бичсэн зүйлээ өөр суралцагчтай хуваалцах боломжийг олго. Хүсвэл цөөн суралцагч хариултаа ангийнхантайгаа хуваалцаж болно.

Ярилцсан үнэнүүдийнхээ талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга.