Семинар
Сургаал ба Гэрээ 20–22-ын тойм


“Сургаал ба Гэрээ 20–22-ын тойм” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага ,(2025)

“Сургаал ба Гэрээ 20–22,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 20–22

Сургаал ба Гэрээ 20–22

Тойм

Мормоны Ном хэвлэгдсэний дараа тун удалгүй 1830 оны 4-р сарын 6-нд Нью-Йоркийн Фэйеттэд Аврагчийн Сүм зохион байгуулагджээ. Сургаал ба Гэрээ 20–22-т цэдэглэсэн илчлэлт нь шинэхэн зохион байгуулагдсан Сүмд өгсөн Их Эзэний зөвлөгөөг багтаадаг. Эдгээр бүлгээс бид Аврагчийн Сүмд баптисм хүртэхэд тавигддаг шаардлагууд, ариун ёслолын залбирлын үгс, Их Эзэний бошиглогчийн үгсийг “бүхий л тэвчээр хийгээд итгэлд” хүлээн авах тухай Түүний Сүмд өгсөн зөвлөгөө гэх мэт чухал мэдээллүүдийг мэдэж авдаг (Сургаал ба Гэрээ 21:5).

сургалтын шигтгээ зураг Сурсан үнэнүүдээ хуваалцахад суралцагчдыг урамшуул. Их Эзэн Өөрийн бошиглогчдоос гадна бид бүгдээс Өөрийнх нь үгийг ярих хүчтэй байхыг хүсдэг. Тэрээр бид бүхнээс, тэр дундаа таны заадаг хүмүүсээс үүнийг хүсдэг (Сургаал ба Гэрээ 1:20–21-ийг үзнэ үү). Суралцагчдад ийн үйлдэхэд нь туслах нэг арга бол сайн мэдээг бусдад тайлбарлах дадлага хийх харилцан яриаг өрнүүлэх явдал юм. Аврагч үүнийг хэрхэн гүйцэтгэсэн талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч бусдыг сурсан үнэнээ хуваалцахад урамшуулсан” хэсгээс үзнэ үү. Та энэ долоо хоногийн Сургаал ба Гэрээ 20:1–36 гэсэн гарчигтай хичээл дээр хэрхэн үүнийг хэрэгжүүлж болох талаарх жишээг мөн харна уу.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг танд өгдөг.

Сургаал ба Гэрээ 20:1–36

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Аврагчийн Сүмийн ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас хэн нэгэн яагаад Сүмд харьяалагдах шаардлагатай байдаг тухай асуувал хэрхэн хариулах талаар бодож үзэхийг хүс.

  • Видео: Сүмд явах хэрэгцээ” (15:42; цагийн код 0:00-оос 0:48 хүртэл үзнэ үү)

  • Тараах материал: “Яагаад Аврагчид Сүм байдаг вэ?”

Сургаал ба Гэрээ 20:37, 68–79

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Их Эзэний Сүмийн гишүүдийн хувьд түүний хүлээлтэд хэрхэн нийцэж байгаагаа үнэлэн дүгнэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 20:37, 68:79-ийг уншаад, Их Эзэний Өөрийн Сүмийн гишүүдэд болон Сүмд нь нэгдэхийг хүсэж байгаа хүмүүст зориулсан удирдамжуудыг хайж олоход урь.

  • Зураг: Баптисмынхаа өдрөөр

  • Тараах материал: Сургаал ба Гэрээ 20 дээрх “Баптисм ба ариун ёслолын тухай сургаал”

  • Үзүүлэх агуулга: Хичээлийн төгсгөл дэх суралцагчдад зориулсан өөрсдийгөө үнэлэх зааварчилгаа

Сургаал ба Гэрээ 21

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Их Эзэний бошиглогчийн үгийг тэвчээртэй, итгэлтэйгээр дагахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Хэн нэгнийг Христтэй адил уучлан өршөөж байсан өөрийн таньдаг хэн нэг хүний жишээг хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь.

  • Видео: Бурханы бошиглогч” (15:55; цагийн код 11:51-ээс 12:17 хүртэл үзнэ үү)

  • Авчрах зүйлс: Дижиталаар үзэх боломжгүй суралцагчдад зориулж Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлын хувиуд