Семинар
34-р хичээл: Суралцахуйн үнэлгээ 2: Сургаал ба Гэрээ 6–19


“Суралцахуйн үнэлгээ 2: Сургаал ба Гэрээ 6–19,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Суралцахуйн үнэлгээ 2,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

34-р хичээл: Сургаал ба Гэрээ 19

Суралцахуйн үнэлгээ 2

Сургаал ба Гэрээ 6–19

Зураг
Судар барин, залбирч буй өсвөр насны хүүхэд

Өөрийн сүнслэг суралцахуйн талаар эргэцүүлэн бодож, үнэлэх нь биднийг Аврагчид илүү ойртоход тусална. Энэ хичээл нь Сургаал ба Гэрээг судлах явцад суралцагчдын туршлага хэрхэн тэдэнд сүнслэгээр өсөхөд тусалсныг эргэн санаж, үнэлэхэд тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Суралцахуйн үнэлгээ

Суралцагчдыг цаасан дээр тогтмол дадлага хийх хэрэгтэй байдаг зүйлсээ бичихэд урих талаар бодож үз. Дараа нь тэдэнд цаасаа урагш дамжуулахыг хүс. Заримыг нь чанга уншаад, суралцагчид хэний цаасыг уншсанаа тааж чадах эсэхийг хараарай. Та бүх хуудсыг уншсаных нь дараа үүнийг бичсэн суралцагчдад дараах асуултуудыг тавьж болно.

  • Ийн үйлдэхэд та хэр хурдан ахиц дэвшил гаргадаг вэ?

  • Өөрийнхөө өсөлт хөгжлийг үнэлэх нь яагаад чухал вэ? Энэ нь таны үргэлжлүүлэн дадлага хийх хүсэлд хэрхэн нөлөөлдөг вэ?

    Суралцагчдад сүнслэг байдлынхаа өсөлтийг болон Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адилхан болохыг хичээж буй хүчин чармайлтаа эргэцүүлэн бодохын ач холбогдлыг ойлгоход тусал. Ийнхүү эргэцүүлэн бодох нь тэднийг үргэлжлүүлэн хичээхэд урамшуулна. Ариун Сүнс тэдэнд олж хараагүй өсөлт хөгжлийг нь хүртэл таньж мэдэхэд тусална. Хэрэв хэрэгтэй бол, суралцагчдад ахиц гараагүй мэт санагдсан ч өөрсдийн өсөлт хөгжлийг эргэцүүлэн бодох нь урагшлах арга замыг өгдөг гэдгийг ойлгоход нь тусал. Суралцагчид судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын аль нэгд эсвэл түүнээс олон асуултад хариулах нь тэдэнд хэрэгтэй байж болно.

  • Сургаал ба Гэрээнд сурсан зүйлс таны сайн мэдээний тухай мэдлэгт хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Таны тууштай хүчин чармайлт цаг хугацааны явцад сүнслэг өсөлт хөгжил болон Есүс Христэд итгэл итгэлд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Сүнслэгээр өссөн мэт санагдахгүй үед тогтмол хийдэг зүйлсдээ жижиг хэмжээний ямар өөрчлөлт оруулж болох вэ?

Та суралцагчдаас тодорхой хэдэн хичээл дээр ярилцсан сэдвүүд болон төрсөн мэдрэмжээ үнэлэхийг хүсэж болно. Доорх санаануудын заримыг ашиглах талаар бодож үз.

Мормоны Ном гарч ирсэн тухай тайлбарлах

Сүүлийн хэдэн долоо хоногт суралцагчид хэрхэн Мормоны Ном гайхамшигтайгаар урагш гарч ирсэн тухай сурч мэдсэн. Суралцагчдыг хос хосоор нь хуваагаад, Мормоны Номын талаар өөр хос суралцагчид тайлбарлахад урь. Дараах жишээнд хариулахдаа сурсан зүйлсээ нэгтгэн дүгнэх боломжийг суралцагчдад олго.

Хэн нэгэн таны Мормоны Номд итгэх итгэлийн талаар сонирхож, Мормоны Ном гэж юу болох, хаанаас ирснийг ойлгоход туслахыг танаас хүсэж байна гэж төсөөл. Та хэрхэн тайлбарлах байсан бэ?

Та тайлбарлахдаа дараах зүйлсийг хийж болно. Үүнд:

  • Өөрийнхөө үгээр Мормоны Ном хэрхэн урагш гарч ирсэн түүхийг тэдэнд ярьж өг. (Танд туслах судрыг олох эсвэл түүхэн цэдгийг товч дүгнэн ярих.)

  • Танд тайлбарлахад туслах зургуудыг ашигла.

  • Мормоны Номын талаарх туршлага, сэтгэгдлээ хуваалц.

Суралцагчдад удирдамж хэрэгтэй бол та дараах цэдгүүдийн заримыг тайлбарлахыг тэдэнд санал болгож болно. Тайлбарлахад нь туслахын тулд доорх зургуудыг ашиглаж болно.

Зураг
Моронай Иосеф Смитэд үзэгдсэн нь
Зураг
Иосеф Смит, Оливер Каудери хоёр алтан ялтаснуудыг орчуулж байгаа нь
Зураг
Ялтаснуудыг харж буй гурван гэрч

Бурханд хэр үнэ цэнтэй гэдгээ мэдэрсэн мэдрэмж

Хэрэв суралцагчдад семинарын туршид Сургаал ба Гэрээ 18:1–13-ыг судлах боломж гарсан бол, дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд тэднийг урьж болно. Хэрэв тийм бол суралцагчдад чухал санагдсан ямар зүйл байсан мөн энэ нь хэрхэн тэдэнд нөлөөлсөн тухай хуваалцахад урь.

Сүүлийн хичээл дээр, Бурханд хэр үнэ цэнтэйгээ илүү гүнзгий тунгаан бодоход суралцагчдыг урьсан. Та нүдэнд байнга харагдах сануулга (зурагт хуудас эсвэл утасны дэвсгэр зураг гэх мэт) бичиж, илүү төвлөрч залбиран, тэмдэглэл бичихэд цаг гаргаж, патриархын адислалаа уншиж, өөр бусад сүнслэг зүйлсийг хийсэн байж болох юм.

  • Та Бурханд ямар үнэ цэнтэйгээ илүү их тунгаан бодоход туслах ямар зүйлийг хийсэн бэ?

  • Та дэлхий хэрхэн үнэ цэнийг тодорхойлдог мөн Бурхан үнэ цэнийг хэрхэн тодорхойлдог хоёрын хооронд ямар нэгэн ялгаа байгааг олж анзаарсан уу?

  • Бурханы мэлмий дэх өөрийн агуу үнэ цэнийн талаарх таны итгэлийг нэмэгдүүлж, ойлгуулахад тусалсан ямар зүйлийг та сурсан бэ?

Бурханы өмнө ямар үнэ цэнтэйгээ мэдрэх талаар зарим суралцагч сүүлийн хэдэн долоо хоногт ямар нэгэн зүйл хийгээгүй байж болно. Хэлэлцүүлэг өрнөх үед эдгээр суралцагчийг анхаар. Суралцагчдыг энэ үйл ажиллагааг ирэх долоо хоногт хийж эхлэх эсвэл үргэлжлүүлэн хийхэд урихаас бүү эргэлз. Ийн хийж гүйцэтгэхэд Тэнгэрлэг Эцэг тэдэнд Өөрийн хайрыг харуулах болно гэдгийг амла.

Хувийн илчлэлт хүлээн авах

Саяхны хичээл дээр дараах бүдүүвчийг ашигласан бол үүнийг суралцагчдад үзүүлж, самбар дээр зурахыг тэднээс хүс. Сүүлийн хэдэн долоо хоногт илчлэлтийг таньж мэдэх, хүлээн авах талаар сурсан зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.

Зураг
зүрх сэтгэл ба оюун ухаан

Илчлэлтийн тухай зарчмыг өөрсдийн амьдралд хэрхэн хэрэгжүүлснээ үнэлэхэд нь суралцагчдад тусалж, тэмдэглэлдээ дараах мэдэгдлүүдээс нэг эсвэл түүнээс олныг гүйцээхэд урь.

Цөөн мэдэгдэл сонгож, өөрийн тэмдэглэлд гүйцээж бич. Та бусад санаа бодол, сүнсний өдөөлтийг бичихийг хүсэж болох юм. Тэгвэл заавал бичээрэй.

Тэнгэрлэг Эцэгээс илчлэлт хүлээж авах талаар миний саяхан сурсан хамгийн чухал зүйл бол …

Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт хүлээж авах цөөн хэдэн зүйлийг би саяхан сурсан ба энэ нь …

Илчлэлт хүлээж авах миний чадварт нөлөөлж болох зарим нэг зүйл бол …

Надад тохиолдсон мөн мартахыг хүсэхгүй байгаа туршлага бол …

Би Бурханаас илчлэлт хүлээж авах өөрийн чадварыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхийг хүсэж байна. Учир нь …

Бурханаас илчлэлт хүлээж авах чадвараа цаашид нэмэгдүүлэхийн тулд би … хийхийг амлаж байна.

Суралцагчдыг Бурханаас илчлэлт хүлээж авах талаар эргэцүүлэн бодсон зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь. Суралцагчдад хариулах, бие биетэйгээ харилцахад нь туслах нэмэлт асуултуудыг тавь. Эдгээр нь “Ангийнхны тань хуваалцсан зүйлс хэрхэн танд сүнслэгээр нөлөөлсөн бэ? Эсвэл ангийнхны тань хуваалцсан ямар зүйл танд оролдож үзэхийг хүсэхэд хүргэсэн бэ? гэх мэт асуулт байж болно.

Хэвлэх