Семинар
Сургаал ба Гэрээ 19: Тойм


“Сургаал ба Гэрээ 19: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 19,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 19

Сургаал ба Гэрээ 19

Тойм

Мартин Харрис Мормоны Номын хэвлэлийн төлбөрийг төлбөл фермээ алдаж болзошгүй гэдгийг мэдээд, бошиглогч Иосеф Смитээс Их Эзэнээс илчлэлт хүлээн авахыг гуйжээ. Сургаал ба Гэрээ 19-д Аврагч Тэнгэрлэг Эцэгийн таалалд захирагдахыг сонгосноор бүх зүйлийг даван туулах хүчийг олж авсан гэдгийг дахин өгүүлсэн юм. Их Эзэн Мартинд наманчилж, хэвлэгчид гэрээлсэн өрөө төлөх золиос гаргахыг зөвлөсөн.

сургалтын материалын шигтгээ зурагЕсүс Христэд төвлөрөх: Есүс Христийн талаар суралцах нь биднийг Түүнтэй илүү адилхан болоход сүнслэгээр нөлөөлдөг. Харин бид ангидаа болон ангиас гадуур зөвхөн итгэлээр үйлдсэнээр л Түүнтэй адил болно. Илүү их мэдээллийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Есүс Христтэй илүү адил болохоор хичээл зүтгэл гаргахад нь суралцагчдад тусал” хэсгээс үзнэ үү. Та энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 19:1–24, 1-р хэсэг” гэсэн гарчигтай хичээл дээр хэрхэн үүнийг хийж болох талаарх жишээг харна уу.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд хэрэгтэй санаануудыг танд өгнө.

Сургаал ба Гэрээ 19:1–24, 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн таалалд захирагдсан Есүс Христийн жишээг дагах суралцагчдын хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд туслах

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Их Эзэний тааллаас илүү өөрийн хүссэн зүйлийг хийхээр уруу татагдаж байсан үеэ бодоход урь.

  • Үзүүлэх агуулга: Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны захиас

Сургаал ба Гэрээ 19:1–24, 2-р хэсэг

Хичээлийн зорилго: Аврагчийн Цагаатгалын агуу золиослолоороо дамжуулан бидэнд өгсөн наманчлалын бэлэгт илүү их талархахад нь суралцагчдад туслах

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 36:12–21-ийг уншаад, Алма наманчлахдаа яагаад асар их уй гашуу болон гайхамшигт баяр хөөрийг нэгэн зэрэг мэдэрснийг олж мэдэхэд урь.

  • Үзүүлэх агуулга: Наманчлалын тухай мэдэгдэл

  • Хэрэглэх материал: Тал хуудас цаас

  • Видео:Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул” (4:48; цагийн код 1:56-аас 4:48 хүртэл)

  • Тараах материал: “Есүс Христ ба бидний наманчлал”

Сургаал ба Гэрээ 19:25-41

Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэгийн хүссэн бүх зүйлд золиос гаргасан Аврагчийн жишээг дагахад нь суралцагчдад туслах

  • Суралцагчийн бэлтгэл: Та суралцагчдыг Сүмийн итгэлт гишүүнээс Их Эзэний шавийн хувьд ямар золиос гаргаж байсныг нь асуухад урьж болно.

  • Үзүүлэх агуулга: Судлах тэмдэглэлийн үйл ажиллагааны санаанууд

Суралцахуйн үнэлгээ 2

Хичээлийн зорилго: Сургаал ба Гэрээг судлах явцад суралцагчдын туршлага хэрхэн тэдэнд сүнслэгээр өсөхөд тусалсныг эргэн санаж, үнэлэхэд туслах

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад хамгийн их нөлөөлсөн сүүлийн хэдэн семинарын хичээлийн талаар тунгаан бодоход тэднийг урьж болно. Тэд уг хичээлийн үр дүнд өөртөө гаргасан өөрчлөлтүүдийг тунгаан бодож болох юм.

  • Хэрэглэх материал: Жижиг цаас

  • Зураг: Моронай Иосеф Смитэд үзэгдсэн нь; Иосеф Смит, Оливер Каудери хоёр ялтаснуудыг орчуулж байгаа нь; гурван гэрч ялтаснуудыг харж байна; оюун ухаан, зүрх сэтгэлдээ тэмдэг зүүсэн хүний бүдүүвч зураг