“Сургаал ба Гэрээ 27:1–14: ‘Миний алдар суугийн төлөө бүхнээ зориулан үйлд,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 27:1–14,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1830 оны 4-р сард Сүмийг зохион байгуулсны дараахан Сүмийн гишүүдийг хавчих хавчлага үргэлжилсээр байв. Нэгэн өдөр Иосефыг ариун ёслолд зориулж дарс авахаар явж байтал нэгэн тэнгэрлэг элч түүнийг зогсоон, гэгээнтнүүдэд тус болох үнэнийг хуваалцжээ. Энэ хичээл нь ариун ёслолоос хүртэхдээ Бурханы алдар суунд бүрэн төвлөрдөг байхад илүү сайн бэлтгэхэд нь суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Найз тань танд “Хүн бүр ариун ёслол маш чухал гэж хэлдэг ч надад бол тийм ч чухал санагддаггүй. Надад юу дутагдаад байгаа юм бол?” гэв.
Ариун ёслолоос хүртсэн хамгийн сүүлийн туршлагаа тунгаан бод. Ариун ёслолын туршлага тань утга учиртай байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?
Сургаал ба Гэрээ 27-г судлахдаа та ариун ёслолоор дамжуулан илүү утга учиртай, хүчирхэг туршлага олж авахад таныг болон бусдыг чиглүүлэх үнэнүүдийг олж мэд.
Ариун ёслол: Юу чухал, юу чухал бус вэ?
1830 оны 8-р сард Ньюел, Салли Найт хоёр бошиглогч Иосеф Смит болон түүний эхнэр Эмматай уулзахаар Нью-Йоркийн Колесвилл хотоос Пеннсильвани мужийн Хармони руу аялжээ. Эмма, Салли хоёр өмнө нь баптисм хүртсэн хэдий ч дээрэмчдийн хавчлагын улмаас аль аль нь Сүмийн гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлэг хүлээн аваагүй байлаа. Найтынхныг гэр лүүгээ буцахаас өмнө Иосеф болон түүний найзууд хамтдаа ариун ёслолоос хүртэж, гишүүний баталгааг нь гүйцэтгэхээр шийдэв.
Энэ мэдээллийг санан, Сургаал ба Гэрээ 27-ийн гарчгийг уншаад, энэхүү илчлэлтийг хэрхэн хүлээн авсныг олж мэд.
Сургаал ба Гэрээ 27:1–2-ыг уншаад, бошиглогч Иосеф Смит ариун ёслолын талаар юу мэдэж авсныг олж мэд.
Тэнгэр элч Аврагчийн бие “та нарын төлөө унасан” ба түүний цус “та нарын нүглүүдийн ангижралын төлөө асгарсан” гэдгийг сануулах Аврагчийн захиасыг илчилжээ (Сургаал ба Гэрээ 27:2; тодотгол нэмэгдсэн).
13:39
Их Эзэн Өөрийн сургаалыг онцлохын тулд ирээдүйд ариун ёслолыг гүйцэтгэхийг бошиглосон. Уг бошиглолыг Сургаал ба Гэрээ 27:5-аас унш. (Мөн Лук 22:18-ыг үзнэ үү.)
Өөр хэн эргэн ирэхийг олж мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 27:6–14-ийг гүйлгэн уншина уу.
Ариун ёслолоос хүртэхдээ Бурханы алдар суунд бүрэн төвлөрөхөд бэлтгэхэд тань туслах дараах үйл ажиллагаануудаас хоёр эсвэл гурвыг гүйцэтгэ.
-
Ариун ёслолын үеэр Аврагчийн тухай санан дурсах, хүчтэй гэж бодож буй үнэнүүдийг жагсаан бич.
-
Аврагч танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд тусалж байсан үеийн туршлагаа судлах тэмдэглэлдээ бич. Ариун ёслолын үеэр иймэрхүү туршлагаа санах нь яагаад тустай байж болохыг тайлбарла.
-
Ариун ёслолын үеэр тунгаан бодоход тустай байж болох Аврагч болон Түүний золиослолын тухай судрууд эсвэл дууллуудыг жагсаан бич. Танд онцгой санагдсан тодорхой мөр, хэллэгийг мөн яагаад гэдгийг оруулж бичээрэй.
-
Аврагчийн золиослол хэрэгтэй өөрийн хэрэгцээг тунгаан бод. Үүнд Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүдээ болон наманчлахыг шаарддаг аливаа үйлдсэн нүглээ (бид хийх ёсгүй зүйлээ хийх үед) эсвэл орхигдуулсан нүглээ (бид хийх ёстой зүйлээ хийхгүй байх үед) тунгаан бодох багтаж болно.
-
Ариун ёслолын үеэр зайлсхийвэл зохих анхаарал сарниулах зүйлсийг болон ариун ёслолын тухай илүү утга учиртай туршлага хуримтлуулахын тулд яагаад эдгээрээс зайлсхийх хэрэгтэй талаар жагсаан бич.
-
Ариун ёслолын үеэр Аврагч дээр төвлөрөх бусад арга зам болон эдгээр нь яагаад тустай байж болох талаар жагсаан бич.
Ирэх ням гарагт Бурханы алдар суунд бүрэн төвлөрсөн байдалтайгаар ариун ёслолоос хүртэхийн тулд юу хийхээ залбирч байгаад сонго. Тухайн үйлдлээ хэрхэн хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гарга. Үүнийг ирэх хэдэн ариун ёслолын цуглаан дээр хэрэгжүүлснээр таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх тухай бодож үз. Төлөвлөгөөгөө биелүүлэхээр хичээх үедээ Тэдний тусламжийг эрэлхийл.