“Сургаал ба Гэрээ 27–28: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 27–28,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 27–28
Сургаал ба Гэрээ 27–28
Тойм
Аврагч тэнгэрлэг элчээрээ дамжуулан ариун ёслолын тухай үнэнийг илчлэв. Их Эзэн мөн Өөрийнх нь хуяг дуулгыг өмсөх талаар зааж, Өөрийн Сүмд хүслээ илчлэхийн тулд ашигладаг дэг жаяг, зохион байгуулалтыг илчлэв.
Заахад бэлтгэх
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг та нарт өгнө.
Сургаал ба Гэрээ 27:1–14
Хичээлийн зорилго: Бурханы алдар сууд бүрэн төвлөрч, ариун ёслолоос хүртэхдээ илүү сайн бэлтгэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Ариун ёслолын үеэр Аврагчид анхаарлаа төвлөрүүлэх арга замуудыг тунгаан бодож, хуваалцахад бэлдэж ирэхэд суралцагчдыг урь.
-
Видео: “Би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд” (цагийн код 13:33; 7:15-аас 9:13 хүртэл үзнэ үү)
Сургаал ба Гэрээ 27:15–18
Хичээлийн зорилго: Биднийг уруу татаж, цөхрөөдөг Сатаны арга барилаас Аврагч биднийг хэрхэн хамгаалж чадахыг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Өөрсдийнх нь насны өсвөр үеийнхэн рүү дайрч, уруу татдаг Сатаны арга барил болон тэдгээр дайралт, уруу таталтаас хамгаалах ямар ямар эх сурвалжийг Аврагч өгснийг хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь.
-
Ашиглах материал: Суралцагч бүрд жижиг цаас
-
Тараах материал: “‘Миний өвч хуяг дуулгыг өөрсөд дээрээ авагтун’ (Сургаал ба Гэрээ 27:15)”
Сургаал ба Гэрээ 28
Хичээлийн зорилго: Аврагчийн Өөрийн Сүмд хүслээ илчлэхийн тулд ашигладаг дэг жаяг, зохион байгуулалтыг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Энэ хичээлийн “Жишээ” гэсэн хэсэгт өгсөн нөхцөл байдлуудаас суралцагчдад даалгаж, Сатаны худал хуурмагаас үнэн илчлэлтийг хэрхэн ялгаж салгах талаар тунгаан бодоход тэднийг урь.
-
Бэлдэх зүйлс: Жинхэнэ, хуурамч зүйлс (тухайлбал: Жинхэнэ эсвэл тоглоомон утас, жинхэнэ эсвэл хуурамч мөнгө, жинхэнэ эсвэл хуванцар жимс болон банкнаас ирсэн э-мэйл эсвэл банк мэт дүр эсгэн хэн нэгний илгээсэн хуурамч э-мэйл)
-
Видео: “Хувийн илчлэлт авах цогц дүрэм,” (цагийн код 12:29; 4:14-өөс 5:07 хүртэл үзнэ үү)