“Сургаал ба Гэрээ 25, 2-р хэсэг: ‘Илүү сайн зүйлүүдийг эрэлхийл,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага, (2025)
“Сургаал ба Гэрээ 25, 2-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Бурханы нэг хүнд хандан хэлсэн үгс бусад хүнд ч хамааралтай байдаг. Сургаал ба Гэрээ 25-д цэдэглэгдсэн Их Эзэний Эмма Смитэд хандан хэлсэн үгсийн хувьд ч энэ нь үнэн юм (16-р шүлгийг үзнэ үү). Их Эзэн түүнийг “зөв шударга ёсны титмийг” хүлээн авахад туслах зүйлсийг эрэлхийлэхэд урьсан (15-р шүлэг). Энэ хичээл нь суралцагчдад дэлхийн зүйлсийг хойш тавьж, Их Эзэний адислалуудыг эрэлхийлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Өөрийн амьдралд хамгийн чухал гэж мэдэрсэн эн тэргүүнд авч үзэх зүйлсийг тэмдэглэлдээ бич. Энэ хичээлийг судалж байхдаа, Их Эзэн таныг эн тэргүүнд авч үзэх зүйлсдээ ямар нэгэн өөрчлөлт гаргаасай хэмээн хүсэж буй эсэхийг залбирч байгаад бодож үз.
Сургаал ба Гэрээ 25 дээр Их Эзэн Эммад хандан ярьж, эн тэргүүнд тавих зүйлсийнх нь талаар зөвлөгөө өгсөн байдаг.
Сургаал ба Гэрээ 25:10-ыг уншаад, Их Эзэн Эмма Смитийг юу хийхэд урьсныг олж мэд.
Сургаал ба Гэрээ 25:10-ыг Матай 6:19–21 болон 2 Нифай 9:51-тэй харьцуул.
-
Судар дээр эдгээр шүлгийн ямар үг, хэллэг танд Их Эзэний урилгыг ойлгоход тусалж байна вэ?
-
Аврагч дэлхийн зүйлүүдээс илүүтэй Бурханы зүйлүүд дээр төвлөрдөг гэдгийг харуулсан Түүний амьдралын ямар жишээ байдаг вэ?
-
Дэлхийн зүйлсийг хойш тавихыг хичээж буй өсвөр насны хүүхдэд Их Эзэн хэрхэн тусалж чадах вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт [1928–2015] өсвөр насны хүүхдэд тохиолдсон дараах жишээг хуваалцжээ.
16:42
Оросын Ростов-на-Дону номлолын өсвөр үеийнхнийг тус бүр 2000 нэрийг индексжүүлж, гэр бүлийнхээ дор хаяж нэг нэрийг ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхээр бэлэн болгоход урьжээ. Энэ ажлыг гүйцэтгэсэн хүмүүсийг Украйны Киев шинэ ариун сүм рүү явах урт удаан аялалд урьсан байна. Нэг залуу туршлагаа ийн хуваалцжээ. “Би компьютерын тоглоом тоглож хамаг цагаа үрдэг байлаа. Ариун сүмд ёслол гүйцэтгүүлэх хүмүүсийн нэрийг индексжүүлж эхэлснээс хойш надад компьютер дээр тоглох зав гардаггүй болсон. Би эхлээд, ‘Өө яаж үүнийг хийх юм бэ! Ёстой барахгүй юм байна!’ гэж бодсон. Харин төсөл дуусахад би компьютер тоглох сонирхолгүй болсон байлаа. Гэр бүлийн түүхийн ажил бол дэлхий дээр бидний хийх ёстой ажил. Энэ ажил тэнгэрт үргэлжлэх болно.” (Ричард Г.Скотт, “Нас барагсдын авралаас ирдэг баяр баясгалан,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 114)
Илүү сайн зүйлүүдийг эрэлхийлэхэд туслах
Сургаал ба Гэрээ 25-ын сүүлийн зургаан шүлэг Эммагийн амьдралын янз бүрийн асуудалд өгсөн зөвлөгөөг багтаадаг. Сургаал ба Гэрээ 25:11–16-г уншаад, Их Эзэний өгсөн зөвлөгөө хэрхэн бидэнд илүү сайн зүйлүүдийг эрэлхийлэхэд тусалж болохыг олж мэд.
Сургаал ба Гэрээ 25:13
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022) гарын авлагын “Бурханы гэрэлд алх, 17-р хуудас (“Мөнхийн үнэнүүд” хэсгийг үзнэ үү)
Gospel Topics, “Гэрээ,” topics.ChurchofJesusChrist.org
Сургаал ба Гэрээ 25:15
Матай 22:36–40
Судруудын удирдамж, “Бурханы зарлигууд,” scriptures.ChurchofJesusChrist.org
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022), “Бурханаа хайрла, хөршөө хайрла,” 10
0:39