Семинар
38-р хичээл: Сургаал ба Гэрээ 23–24: “Би чамд хандан ярьдаг”


“Сургаал ба Гэрээ 23–24: ‘Би чамд хандан ярьдаг,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага, (2025)

“Сургаал ба Гэрээ 23–24,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

38-р хичээл: Сургаал ба Гэрээ 23–26

Сургаал ба Гэрээ 23–24

“Би чамд хандан ярьдаг”

Дэлгэсэн судрынхаа хажууд залбирч буй өсвөр насны хүүхэд

1830 оны 4-р сард Сүмийг зохион байгуулагдах үед гэгээнтнүүд тэр даруй ширүүн хавчлага дарамттай тулгарсан. Аврагч эдгээр саад бэрхшээлийг үл харгалзан, Сүмийг үргэлжлүүлэн хүчирхэгжүүлж, Өөрийнх нь хүслийг мэдэхийг чин сэтгэлээсээ хүссэн гишүүдэд хувийн зөвлөмж өгсөөр байв. Энэ хичээл нь суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэднийг мэддэг бөгөөд хувийн амьдралд нь зориулан удирдамж өгдөг гэдгийг мэдрэхэд тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Удирдамж хүс

Дараах асуултуудыг самбарт жагсааж, суралцагчдыг хариултаа чимээгүйхэн тунгаан бодоход урих талаар бодож үз. Хангалттай хугацаа өнгөрсний дараа тэднийг хэн нэгнээс авч байсан үнэ цэнтэй зөвлөгөөг тунгаан бодоход мөн цөөн суралцагчийг хуваалцахад урь.

  • Таныг хэн хамгийн сайн мэддэг вэ?

  • Тэд таны талаар юу мэддэг вэ?

  • Тэд таны талаар юуг мэддэггүй вэ?

Итгэж болох эх сурвалжуудаас үнэ цэнтэй зөвлөгөө авч болох ч яагаад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр зөвлөгөө өгөх хамгийн сайн эх сурвалж гэдгийг тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос зөвлөгөө авахаар эрэлхийлэхийг хичээж байгаа одоогийн хичээл зүтгэлийнхээ талаар бодож үзэхийг суралцагчдаас хүс. Тэд өөрсдийн хичээл зүтгэлийг хангалттай гэж боддог уу, ямар нэгэн өөрчлөлт гаргах хэрэгтэй гэж бодож байна уу? Хичээлийн туршид эдгээр асуултыг залбирч байгаад бодоход суралцагчдыг урь.

Их Эзэн таныг мэддэг

Иосеф Смит болон бусад гишүүн шинэхэн сэргээгдсэн Сүм дэх өөрсдийн үүрэг хариуцлагын тухай удирдамжийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос эрэлхийлсэн. Сургаал ба Гэрээ 23–24 нь бурханлаг удирдамж авахыг чин сэтгэлээсээ хүсэгчдэд зориулсан Аврагчийн хариултыг агуулдаг.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний хүн нэг бүрийг мэддэг бөгөөд бидний нөхцөл байдал, хүсэл эрмэлзлийн дагуу бидэнд зөвлөгөө өгөх болно гэсэн үнэнийг самбарт бичих талаар бодож үз.

Суралцагчдыг энэхүү зарчмыг ярилцах үеэр залбирал, судар, бошиглогч, эцэг эх, итгэж болох насанд хүрсэн удирдагчид зэргээр дамжуулан бид Бурханаас зөвлөгөө авч чадна гэдгийг онцол.

Сургаал ба Гэрээ 23:1–6-г уншаад, энэ үнэнийг батлах нотолгоог олж мэд.

  • Та ямар нотолгоо олсон бэ?

  • Энэ нотолгоо нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх таны ойлголтод хэрхэн нөлөөлсөн бэ?

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байсан Кристина Б.Франко эгч ийнхүү заасан.

Кристина Б.Франко эгч

Тэнгэрлэг Эцэг чамайг ч гэсэн мэднэ. Тэрээр чамайг хаанаас ирсэн, хэн болох мөн чамд юу хэрэгтэй гэдгийг мэднэ. Тэр чиний залбирлыг сонсож, хариулдаг. Ганцаардсан үед чинь ч Тэрээр үргэлж чамтай хамт байна. Чи хэзээ ч ганцаараа биш. Чи хэзээ ч Түүнд хандаж болно. (Кристина Б.Франко, “Тэнгэрлэг Эцэг чамайг мэднэ,” Лиахона, 2018 оны 6-р сар, 75)

  • Бурхан ямар арга замуудаар бидний хүсэл эрмэлзэл, нөхцөл байдалд тохируулан зөвлөгөө өгдөг вэ?

Түүний зөвлөгөө миний амьдралыг чиглүүлдэг

графикийн шигтгээ зурагДагалдах тараах материал нь суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэдний нөхцөл байдалд тохируулан хэрхэн зөвлөгөө өгдгийг ойлгоход тусална. Суралцагчдыг хос хосоор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилж, суралцагч бүрд тараах материалын хувийг өг. Сурч мэдэхийг хүсэж байгаа хүнээ сонгох боломжийг суралцагчдад олго. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг юу олж мэдсэнээ ангийнхантайгаа хуваалцахад урь.

Та түүнчлэн бүлэг бүрд нэг эсвэл хоёр хүний талаар судлах даалгавар өгч болно.

Сургаал ба Гэрээ 23–24: Их Эзэний зөвлөгөө

Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлагаСургаал ба Гэрээ 23–24

Дараах хүмүүсээс доод тал нь хоёрыг сонгож, тэдний тухай унш. Түүхэн хураангуйтай холбоотой үг, хэллэг, шүлгийг хайж ол. Энэ нь танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэр хүмүүсийг мэддэг байсан ба тэдний хувийн амьдралд зориулсан зөвлөгөөг санал болгосон гэдэг нотолгоог өгнө.

Оливер Каудери

Сургаал ба Гэрээ 23:1–2; 24:10–12

Оливер Каудери

Оливер Каудери сургуулийн багш байсан. Тэр бошиглогчийг Мормоны Номын орчуулга дээр ажиллаж байх хооронд хэрэгцээт зүйлсээр нь хангадаг байжээ. Тэр Мормоны Номын гурван гэрчийн нэг байсан бөгөөд сэргээгдсэн Сүмийн хоёр дахь ахлагч байсан юм. Тэр Витмерийн гэр бүл болон Нью-Йоркийн Фэйетт дэх бусад найз нөхөдтэйгөө сайн мэдээг хуваалцжээ. Бага Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтийн зарим хэсэгтэй тэрээр санал нийлэхгүй байгаа тухайгаа бичсэн гэх мэт бардам зан нь хэд хэдэн удаа илэрч байжээ. Тэр бардамналаасаа болоод 1838 оноос 1847 он хүртэл Сүмийг орхиход хүрсэн юм.

Хайрум Смит

Сургаал ба Гэрээ 23:3

Хайрум Смит

Хайрум Смит бошиглогч Иосеф Смитийн ах байсан. Хайрум Смит хэвлэгчтэй шууд харьцаж ажилласнаар Мормоны Номын хэвлэлтийн үйл явцад тусалсан. Тэрээр сэргээгдсэн сайн мэдээг тунхаглах агуу хүсэл эрмэлзэлтэй байсан боловч түүнийг Бурханы үгийг судалж бэлтгэх хэрэгтэй хэмээн түр хүлээхийг хүссэн юм (Сургаал ба Гэрээ 11:21–22-ыг үзнэ үү). Тэрээр Нью-Йоркийн Колесвилл дэх Сүмийн анхны салбарт ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Хайрум амьдралынхаа туршид Их Эзэнд болон Сүмд үнэнч байсан ба өөрийн үүрэг хариуцлагыг гүйцэтгэсэн юм.

Ахмад Иосеф Найт

Сургаал ба Гэрээ 23:6–7

Ахмад Иосеф Найт бага Иосеф Смитийн дотнын найз байсан бөгөөд түүнд маш сайхан сэтгэлээр ханддаг байжээ. Тэрээр бошиглогчийг Мормоны Номын орчуулга дээр ажиллаж байх хооронд хэрэгцээт зүйлсээр нь хангадаг байв. Сүм зохион байгуулагдсан өдөр тэрээр бусадтай хамт баптисм хүртэхийг хүссэн боловч Мормоны Номыг үргэлжлүүлэн судлахыг хүсэж, баптисм хүртэхээс татгалзжээ. Сургаал ба Гэрээ 23-т өгсөн Их Эзэний зөвлөгөөг хүлээн авсны дараа Ахмад Иосеф Найт баптисм хүртэхийг сонгосон юм. Тэрээр амьдралынхаа турш Сүмийн итгэлтэй гишүүн хэвээр үлдсэн.

Бага Иосеф Смит

Сургаал ба Гэрээ 24:1–9

Бошиглогч Иосеф Смит

Бага Иосеф нь Их Эзэний бошиглогч байсан. 1830 оны 4-р сард Иосеф Сүмийг сэргээж, зохион байгуулсан. Тэр даруй шинэ Сүм эсэргүүцэлтэй тулгарав. Иосефт хилс хэрэг тулган баривчлаад, дараа нь суллажээ. Гэр бүлийнхнийгээ тэжээж, Сүмийг удирдах нь түүний үүрэг хариуцлага байсан. “Тэрээр шинэ Сүмийг зохион байгуулах гээд завгүй байсны хажуугаар намар нь ургац арвин авахын тулд талбайд тариалангийн ажлаа хийх хэрэгтэй байсан юм. Эммагийн аавд төлөх түүний фермийн төлбөр хоцорсон байсан ба ургац авч чадахгүйд хүрвэл өрөө төлөх өөр арга зам олох хэрэгтэй болох байв (Гэгээнтнүүд, 1:90).

Суралцагчдыг судалж дууссаны дараа, Их Эзэн эдгээр хүнийг мэддэг байсан гэсэн өөрсдийн олсон нотолгоог хуваалцахад тэднийг урь.

Та хувийнхаа туршлагын талаар тунгаан бодож, хуваалцахад нь суралцагчдад туслахын тулд “Тэнгэрлэг Эцэг намайг мэддэг” (3:18) видеог үзүүлж болно.

3:18

Heavenly Father Knows Me

After a trial of her faith, a young woman receives a witness that Heavenly Father truly does answer prayers.

Дараах асуултууд нь суралцагчдад Их Эзэн тэднийг ойлгодог гэдгийг илүү гүнзгий мэдэрч, ойлгоход тусалж чадна. Суралцагчдад судлах тэмдэглэл дээрээ хариултаа бичиж, тэмдэглэх цаг олгох талаар бодож үз. Зарим суралцагч Их Эзэн тэднийг мэддэггүй мэт мэдэрч байж болох юм. Суралцагч бүрд Тэр тэднийг мэддэг бөгөөд Их Эзэний тусламж, удирдамжийг эрэлхийлэхэд тэднийг урамшуулдаг гэдгийг амла.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг нэг бүрчлэн мэддэг төдийгүй танд анхаарал тавьдаг гэдгийг та ямар нотолгооноос харж байсан бэ?

  • Энэ мэдлэг нь Тэдэнтэй харилцах таны харилцааг хэрхэн адисалсан бэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таны одоогийн нөхцөлд байдалд зориулан ямар зөвлөгөөг өгнө гэж та бодож байна вэ?

Хүссэн суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэднийг мэддэг төдийгүй тэдэнд анхаарал тавьдаг гэдгийг мэддэг өөрийн эсвэл бусдын туршлагыг хуваалцахад урь. Суралцагчдад хэт хувийн чанартай, ариун нандин туршлагаа хуваалцахгүй байхыг сануул.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний хүн нэг бүрийг мэддэг ба бидний нөхцөл байдал, хүсэл эрмэлзэлд нийцүүлэн зөвлөгөө өгдөг гэдгийг харуулсан туршлага эсвэл гэрчлэлээ хуваалцахыг бод.