Семинар
42-р хичээл : Сургаал ба Гэрээ 27:15–18: “Миний өвч хуяг дуулгыг өөрсөд дээрээ авагтун”


“Сургаал ба Гэрээ 27:15–18: ‘Миний өвч хуяг дуулгыг өөрсөд дээрээ авагтун,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 27:15–18,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

42-р хичээл: Сургаал ба Гэрээ 27–28

Сургаал ба Гэрээ 27:15–18

“Миний өвч хуяг дуулгыг өөрсөд дээрээ авагтун”

Хуягт цэрэг

Иосеф Бурханы тэнгэр элчээс захиас хүлээн авахдаа, гэгээнтнүүд Есүс Христээс илүү их хамгаалалтыг хэрхэн авч болох талаар сурсан. Энэ хичээл Аврагч биднийг уруу татаж, цөхрөөдөг Сатаны арга барилаас хэрхэн хамгаалж чадахыг ойлгоход нь суралцагчдад туслах зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Дайсны дайралт

Суралцагч бүрд жижиг цаас өг. Суралцагчдыг өсвөр үеийнхнийг уруу татаж, мохоодог дайсны нэг арга замыг цаасан дээр бичихэд урь. Дараа нь тэднийг уг цаасыг бөмбөг болгон базахад урь. Нэг суралцагчийг ангийн өмнө гарч ирэхийг уриад, бусад суралцагчийг түүн рүү цаасан бөмбөг шидэх үед бултах юм уу хажуу тийш хазайхыг хүс.

Суралцагчдыг өрөөний урд гарч ирээд, цааснуудыг дэлгэж, бичсэн зүйлсийг хуваалцахад урь. Өнөөдөр эдгээр уруу таталт эсвэл дайралтыг юу гэж үздэгээ тодорхойлохыг ангийнхнаас хүс.

  • Та эдгээр дайралтаас өөрийгөө хамгаалахын тулд юу хийж болох вэ?

Танд тулгарч буй урам хугаралт, уруу таталтуудын талаар тунгаан бодохдоо Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Тэдгээрийг даван туулахад тань тусалсан Их Эзэний арга замуудыг тунгаан бод. Та ямар байдлаар зовлон бэрхшээлтэйгээ тэмцэж байна вэ? Танд ямар замаар Аврагчийн тусламж хэрэгтэй байгаа вэ? Та Сургаал ба Гэрээ 27-г судлахдаа, танд тус болох сүнслэг удирдамж болон үнэнүүдийг хайж ол.

Бурханы өвч хуяг дуулга

Аврагч ариун ёслолын талаар Иосеф Смитэд хандан ярьсныхаа дараа (Сургаал ба Гэрээ 27:1–4-ийг үзнэ үү) дэлхийд дахин ирж, дагалдагчидтайгаа ариун ёслолоос хүртэх болно гэж амласан (Сургаал ба Гэрээ 27:5–14-ийг үзнэ үү). Дараа нь Аврагч гэгээнтнүүдийг Сатаны хүчнээс сүнслэг байдлаар хэрхэн хамгаалж болохыг “намайг иртэл … ингэснээр миний байгаа тэнд та нар тэрчлэн байх болно” (Сургаал ба Гэрээ 27:18) хэмээн заасан.

Сургаал ба Гэрээ 27:15–18-ыг уншаад, дайсны эсрэг Аврагчийн хамгаалалтыг хэрхэн хүлээн авч болох талаар олж мэд.

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Шаардлагатай бол, Хэрэв бид Бурханы өвч хуяг дуулгыг өмсөх юм бол хилэнцийг тэвчих боломжтой байх болно гэдгийг тодорхойлоход нь тэдэнд тусална уу. Энэ үнэнийг дүгнэн ярилцахад суралцагчдад тусал. Та суралцагчдад дараах асуултуудын заримыг тавьснаар үүнийг хийж гүйцэтгэж болно.

  • Аврагч яагаад Өөрийн тусламж, хамгаалалтыг хуяг дуулгатай харьцуулсан гэж та бодож байна вэ?

  • “Тэсч гарах” гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? (15–16-р шүлгийг үзнэ үү)

  • Их Эзэн яагаад Өөрийн “өвч” хуяг дуулга гэдгийг онцолсон гэж та нар бодож байна вэ?

    Суралцагчдыг 15-р шүлэгт буй “миний өвч хуяг дуулга” гэсэн хэллэгийг тэмдэглэж авахад урьж болно. Суралцагчид өөрсдийгөө ямар ч хуяг дуулгагүйгээр дайнд тулалдахаар явах ёстой болсон гэж төсөөлж болох юм. Олон дайнд тулалдаж, ялалт байгуулсан нэгэн тэднийг хамгаалах хуяг дуулга өгч, тэдэнтэй хамт тулалдах хүсэлтэй байлаа.

  • Та энэ хүний талаар ямар мэдрэмжтэй байх байсан бэ?

  • Энэ нөхцөл байдал Аврагчийн бидний төлөө хийдэг зүйлстэй юугаараа төстэй байж болох вэ?

Аврагчийн хамгаалалт ба тусламж

Төлөөлөгч Паул: “Эзэн Есүс Христийг өөртөө өмс” (Ром 13:14) хэмээн бичсэн байдаг. Сургаал ба Гэрээ 27 (Ефес 6:11–18-ыг мөн үзнэ үү) дээр дурдсан хуяг дуулганы өөр өөр хэсгүүд нь бидний эргэн тойрон дахь хууран мэхлэлт, ёс бус байдал, үймээн самуун болон эргэлзээнээс биднийг хамгаалах Аврагчийн арга замуудыг төлөөлдөг. Есүс Христ биднийг Өөр лүү нь ирэхэд энэ хамгаалалтыг өгдөг.

тараах материалын шигтгээ зурагДагалдах тараах материалыг суралцагчдад өг. Тэд ганцаараа эсвэл жижиг бүлгээрээ үүнийг гүйцэтгэж болно. Бүлэг бүр хуяг дуулганы цөөн хэдэн хэсгийг сонгож, тэдгээрт төвлөрч болно. Хэрэв суралцагчид хүсвэл дуулга, хуяг, бамбай зэрэг хуяг дуулга эсвэл хамгаалалтыг төлөөлөх зүйлийг зураад, “Есүс Христийн хамгаалалт ба тусламж” гэж нэрлэж болно. Тэгээд тэд үүнийгээ тойруулан хариултуудаа бичиж болно.

“Миний өвч хуяг дуулгыг өөрсөд дээрээ авагтун” (Сургаал ба Гэрээ 27:15)

Доорх хуяг дуулганы хэсэг тус бүрийн тухайд судрын хэсгүүдийг уншаад, Аврагч хуяг дуулгатай хэрхэн адилхан болохыг олж мэд. Тэгээд дараах асуултуудад хариул.

  • Та ийн харьцуулснаар Аврагчийн талаар ямар ойлголт авах вэ?

  • Ингэснээр яагаад Түүнд ирж, амьдралдаа яг одоо хамгаалалт авах хүслийг төрүүлж болох вэ?

“Үнэнээр бүсээ чанга бүсэл” (Сургаал ба Гэрээ 27:16)

Иохан 14:6

Сургаал ба Гэрээ 88:6

Мосе 1:6

“Зөв шударга ёсны хуяг” (Сургаал ба Гэрээ 27:16)

Исаиа 59:16–17 (зуучлагч гэдэг нь бусдын хийх боломжгүй зүйлсийг хийж өгдөг хүнийг хэлдэг)

2 Нифай 4:33

Филиппой 3:9

“Амар амгалангийн сайн мэдээний бэлтгэлийг хөлдөө өмсөгтүн” (Сургаал ба Гэрээ 27:16)

Исаиа 9:6

Moзая 15:18

“Итгэлийн бамбай” (Сургаал ба Гэрээ 27:17)

Моронай 7:33

Дуулал 28:7

“Авралын дуулга” (Сургаал ба Гэрээ 27:18)

Moзая 3:17

Еврей 5:9

Бурханы үг болох “Сүнсний илд” (Сургаал ба Гэрээ 27:18)

1 Нифай 15:24

Хиламан 3:29–30

Суралцагчдыг дуусах үед Аврагчийн тэдэнд тусалж, тэднийг хамгаалдаг өөр арга замуудын талаарх туршлага, бодлыг нь хуваалцуул. Мөн та бодол, гэрчлэлээ хуваалцахыг бодоорой.

Түүний өвч хуяг дуулгыг өмсөх

Энэ илчлэлт нь ариун ёслолын тухай Аврагчийн заасан сургаалууд ба Аврагч дэлхийд эргэн ирж, дагалдагчидтайгаа ариун ёслолоос хүртэнэ гэсэн Түүний амлалтын тухай хэлсэн тэнгэрлэг элчээс эхлэлтэй гэдгийг сануулаарай (Сургаал ба Гэрээ 27:1–14-ийг үзнэ үү). Энэ нь Аврагчийг санаж, ариун ёслолоор дамжуулан Түүнтэй гэрээ байгуулах нь Их Эзэний бидэнд зориулан бэлтгэсэн өвч хуяг дуулгыг өмсөж, “[Түүнийг] иртэл итгэлтэй бай[х]” (Сургаал ба Гэрээ 27:18) хүчирхэг арга зам байж болох юм.

  • Ариун ёслол нь хэрхэн Аврагчийн тусламж, хамгаалалтыг (Түүний өвч хуяг дуулга) амьдралдаа урих хүчирхэг арга зам байж болох вэ?

Хичээлийн эхэнд базаад шидсэн цааснуудаа эргэн хар. Тэдгээрээс цөөн хэдийг уншаад, өнөөдөр сурч мэдсэн зүйл дээрээ үндэслээд Аврагч уруу таталт, урам хугаралтыг туулж буй хэн нэгэнд хэрхэн тусалж болох талаар хуваалцахад суралцагчдыг урь. Тэд мөн хэн нэгэн Их Эзэний тусламжийг амьдралдаа урихын тулд хэрхэн Түүнд хандах талаар хуваалцаж болно.