“Сургаал ба Гэрээ 29:1–8: Гэтэлгэгчээ сонсогтун,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 29:1–8,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ агуу хайраар хайрладаг. Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёр биднээс энэ амьдралд аз жаргалтай байж, бүх хүнийг Тэдний оршихуйд буцаан цуглуулахад тэдэнтэй нэгдэхийг хүсдэг. Энэ хичээл нь суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тэдний төлөө гэх хүслийг илүү сайн ойлгоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та хэнд итгэж найддаг вэ?
Дараах зүйлсийг та хэнд итгэж хуваалцахыг хүсэх байснаа мөн яагаад гэдгээ бодоорой.
-
Гэрийн тань түлхүүр
-
Хувийн төхөөрөмж, аккаунтын нууц үг
-
Таны хамгийн нандин хувийн мөрөөдөл, зорилго
Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хүсэл, зорилгын талаар юу мэддэгээ дүрслэн, нэг юм уу хоёр өгүүлбэрийг судлах тэмдэглэлдээ бич. Хэрэв та Тэдний хүсэл, зорилгын талаар ямар нэг зүйл мэддэг бол энэ нь тэдэнд итгэх хүсэлд тань хэрхэн нөлөөлж байгааг эргэцүүлэн бод. Хэрэв та Тэдний хүсэл, зорилгын талаар сайн мэддэггүй бол үүнийг мэдэх нь яагаад тэдэнд итгэх хүсэлд тань чухал алхам болохыг бодож үз.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын зорилго
1830 оны 9-р сард Сүмийн чуулган болохын өмнө Аврагч Өөрийн болон Тэнгэрлэг Эцэгийн бүх хүнийг хайрлах хайр, хүслийн талаар ярьсан нь Сургаал ба Гэрээ 29 дээр гардаг.
-
Сургаал ба Гэрээ 29:1–8-ыг уншаад, шүлэг тус бүрээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хүслийн талаар юу олж мэдсэнээ тэмдэглээрэй.
-
Танд онцгой утга учиртай санагдсан шүлгийн дугаарын хажууд нэрээ бич.
-
Хэрэв боломжтой бол яг ижил дугаартай шүлгийн хажууд нэрээ бичсэн хоёр юм уу гурван суралцагчийг цуглуул.
-
Шүлэг дээрх өөрсдийн тэмдэглэсэн үг, хэллэгүүдийг хуваалц. Эдгээр нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хүслийн талаар танд юу зааж байна вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хүслийг илүү сайн ойлгоход тань туслах нэг асуултыг бүлгээрээ ярилц.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ийн хуваалцсан.
Тэнгэрлэг Эцэг маань та нарыг Өөрийнх нь өв залгамжлагчид болж, Өөрт нь байгаа бүхнийг хүлээн аваасай хэмээн хүсдэг. Тэрээр та нарт дахиад илүүг санал болгож чадахгүй. Тэрээр та нарт дахиад илүүг амлаж чадахгүй. Тэрээр та нарыг мэддэгээс тань илүү хайрладаг бөгөөд та нарыг энэ амьдралд болон ирэх амьдралд аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг. (Дэйл Г.Рэнланд, “Таны бурханлаг шинж чанар ба мөнхийн хувь тавилан,” Лиахона, 2022 оны 5-р сар, 77)
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хүслийг ойлгох нь Тэдний талаарх таны мэдрэмжид хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Тэдний хүслийг ойлгох нь бидэнд өгсөн Тэдний зөвлөгөөний талаарх таны мэдрэмжид хэрхэн нөлөөлөх вэ?