Семинар
46-р хичээл: Сургаал ба Гэрээ 29:36–50: Өөрсдийнхөө төлөө сонгогчид


“Сургаал ба Гэрээ 29:36–50: Өөрсдийнхөө төлөө сонгогчид,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 29:36–50,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

46-р хичээл: Сургаал ба Гэрээ 29

Сургаал ба Гэрээ 29:36–50

Өөрсдийнхөө төлөө сонгогчид

зөвийг сонгох

Их Эзэн Иосеф Смитийг Библийн сүнслэгээр өдөөгдсөн орчуулга дээр ажиллаж байх үед Адам, Ева хоёрын уналт болон сонгох эрхийн талаар түүнд заасаар байсан. Сургаал ба Гэрээ 29-д Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирэх Адам, Ева хоёрын уналтаас аврах гэтэлгэлийн тухай заажээ. Энэ хичээлийн зорилго нь Бурханы бидэнд өгсөн сонгох эрх ба Есүс Христийн санал болгодог гэтэлгэлийн талаар илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслах явдал юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сонгох

Ерөнхийлөгч Томас С.Монсоны (1927–2018) дараах мэдэгдлийг уншихдаа, өнгөрсөн 24 цагт сонгосон сонголтуудаа эргэн бодоход суралцагчдыг урь.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Ямар ч сонголтгүйгээр өнгөрөх цаг хором гэж бараг үгүй билээ. Зарим нь өчүүхэн байдаг бол зарим нь өргөн цар хүрээтэй байдаг. Зарим нь мөнхийн болох зүйлст бараг нөлөөлөхгүй байхад зарим нь хамгийн их үр нөлөөтэй байдаг. (Томас С.Монсон, “Гурван сонголт,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 68)

Самбар дээр өчүүхэн ба өргөн цар хүрээтэй гэж бич. Суралцагчдыг тохирох гарчгийн доор хүмүүсийн сонгодог нийтлэг сонголтуудыг жагсаан бичихэд урь. Дараа нь бидэнд сонгохоосоо өмнө мөнхийн талаас нь авч үзэх ёстой ямар чухал сонголтууд байдаг талаар ярилцахад тэднийг урь.

  • Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд тань мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх таны сонгосон эсвэл сонгох ямар өргөн цар хүрээтэй сонголтууд байна вэ?

Бидний сонгох эрх

Сургаал ба Гэрээ 29:36–38-ыг уншаад, энэ амьдралын өмнө Бурханы бүх хүүхдийн сонгох ёстой болсон өргөн цар хүрээтэй сонголтыг олж мэд.

  • Энэ амьдралын өмнө бидэнд ямар сонголтуудыг танилцуулсан бэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д. Хэйлс (1932–2017) бидний мөнх бус амьдралын өмнөх сонголтын өргөн цар хүрээтэй үр дагаврыг ийн тайлбарлажээ.

2:3
Ахлагч Робэрт Д.Хэйлс

Люсиферийн эсэргүүцлийн улмаас агуу сүнслэг зөрчилдөөн үүсэв. Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Тэнгэрлэг Эцэгийн өөрсдөд нь өгсөн сонгох эрхийг хэрэглэх боломжтой байв. Бид Аврагч Есүс Христэд итгэж, Түүн рүү ирж, Түүнийг дагаж, бидний төлөө танилцуулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхийг сонгосон билээ. Гэвч Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн гуравны нэг нь Аврагчийг дагах итгэлгүй байсан бөгөөд түүний оронд Люсифер буюу Сатаныг дагахыг сонгосон юм.

Бурхан: “Иймийн тул, Сатан миний эсрэг бослого гаргасан хийгээд бибээр Их Эзэн, Бурхан, мөн тэрчлэн түүнд өгсөн хүмүүний сонгох эрхийг [устгахыг] эрэлхийл[сний] учир … доош хаягдахаар болгосон бөлгөө” [Мосе 4:3] гэж хэлжээ. (Робэрт Д.Хэйлс, “Сонгох эрх: Амьдралын төлөвлөгөөнд зайлшгүй,2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28)

36-р шүлэг дээрх сонгох эрх гэсэн үгийг тэмдэглэ.

  • Та сонгох эрх гэдэг үгийг хэрхэн тайлбарлах байсан бэ?

Хэрэв суралцагчдад сонгох эрхийг тодорхойлоход тусламж хэрэгтэй бол Судруудын удирдамжаас харахад урь.

Бид эдгээр шүлгээс Бурхан бидэнд сонгох эрхийг өгсөн учраас бид Түүнийг дагах эсвэл Түүнээс татгалзахыг сонгож чадна гэсэн нэг үнэнийг мэдэж авч болно.

  • Бурхан бидэнд сонгох чадварыг өгсөн нь бидний төлөө гэх Түүний хайрыг хэрхэн харуулж байна вэ?

Уналт ба бидний сонгох эрх

тараах материалын шигтгээ зурагСуралцагчдыг жижиг бүлгүүд болоход урьж, бүлэг тус бүрд дараах тараах материалын нэг хэсгийг өгнө үү. Санал болгосон хэсгүүдийг уншаад, асуултуудын талаар хамтдаа ярилцахад тэднийг урь. Судрын зарим хэсэгт Адам, Ева хоёрын уналтын талаар гардаг ч Адам, Ева хоёрын туршлага бидний амьдралтай хэрхэн холбогдохыг ойлгоход Сүнс тэдэнд тусална гэдгийг хэл.

Есүс Христээр дамжин ирдэг сонгох эрх ба гэтэлгэл

Чөтгөрийн уруу таталтууд

Сургаал ба Гэрээ 29:39 болон 2 Нифай 2:16–18-ыг уншаад, дараах асуултуудын талаар ярилц.

  • Бид энэ амьдралаас өмнө Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахаар сонгосон гэдгээ мэддэг ч энэ дэлхий дээр Түүнийг үргэлж дагахыг сонгоход юу нь хэцүү байдаг вэ?

  • Дэлхий дээр байгаа хүмүүсийг Бурханы зөвлөгөөг дагахгүй байхыг сонгоход хүргэдэг Сатаны хамгийн үр дүнтэй арга юу вэ?

  • Сатаны уруу таталтыг даван гарахад туслах ямар адислалуудыг Бурхан бидэнд өгсөн бэ?

Бидний сонголтын үр дагавар

Сургаал ба Гэрээ 29:40–41, Алма 41:10–11; 42:9, 14-ийг уншаад, дараах асуултуудын талаар ярилц.

  • Бид Бурханыг эсэргүүцэхийг сонгох үедээ чөтгөрийн таалалд ямар байдлаар захирагддаг вэ?

  • “Сүнсний үхэл” хэмээх нэршил нь яагаад Тэнгэрлэг Эцэгээс тусгаарлагдах гэдэг ойлголтын сайн тайлбар юм гэж та бодож байна вэ?

  • Бидний Тэнгэрлэг Эцэгийн хүслийн эсрэг сонгох эрхээ ашигласны дараа мэдэрдэг мэдрэмжийг та хэрхэн дүрслэх вэ?

Бурханы Төрсөн Ганц Хүүгээр дамжин ирэх гэтэлгэл

Сургаал ба Гэрээ 29:42–43 болон 2 Нифай 2:6–9-ийг уншаад, дараах асуултуудыг авч ярилц.

  • Биднийг тааруу сонголт хийсний дараа ч гэтэлгэлийг боломжтой болгохын тулд Есүс Христ юу хийсэн бэ?

  • Аль хэдийн хэт холдсон гэж мэдэрч буй хэн нэгэнд найдвар төрүүлэх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай та юу хуваалцах байсан бэ?

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын гэтэлгэх, уучлах мөн чанарыг харуулах ямар жишээг хуваалцаж болох вэ?

Суралцагчдад бүлгээрээ уг асуултуудын талаар ярилцах цаг гаргаж өгсний дараа тараах материалын бусад хэсгийг судалсан суралцагчидтай шинэ бүлэг болж, сурсан зүйлээ ээлжлэн хуваалцахад тэднийг урь.

Суралцагчдыг хуваалцаж дуусах үед 2 Нифай 2:26–29-ийг ангиараа унш. Суралцагчдыг өмнөх үйл ажиллагаанаас сурсан зүйлээ бататгах, үүн дээр нэмэх үг хэллэгүүдийг хайж олж, хуваалцахад урь.

Есүс Христээр дамжин ирэх гэтэлгэлийг сонгох

Зарим суралцагч сонголтууд нь тэднийг Бурханаас нэгэнтээ бүрмөсөн холдуулсан гэж мэдэрч магад. Христийн гэтэлгэлд төвлөрөх боломжийг тэдэнд өгөхийн тулд дараахтай адил жишээг үзүүл. Уг жишээн дээр өнөө үеийн өсвөр үеийнхэнд бодитой санагдах дэлгэрэнгүй мэдээллийг нэмэхэд суралцагчдыг урь.

Мари гэдэг нэгэн залуу эмэгтэй буруу гэж мэдэж байсан ч зарим нэг буруу зүйлийг сонгожээ. Тэрээр харамсаж, Бурханаас холдсон мэт мэдэрч, өөрт нь найдвар байгаа эсэхэд эргэлзэж байв.

Сонгох эрх болон Христээр дамжин ирэх гэтэлгэлийн талаар өнөөдөр сурсан зүйлээ ашиглан, өнгөрсөнд тааруу сонголт хийсэн ч итгэл найдвараар үйлдэхэд урамшуулж, Марид хандан хариу бичнэ үү.

Цөөн суралцагчаас хариултаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Ангийнхныхаа хариултыг сонсож байхдаа, Мари эдгээрийг сонсвол юу мэдрэх байсныг төсөөлөхөд суралцагчдыг урамшуул.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны (1927–2018) дараах мэдэгдлийг уншаад, Мариг сонгоосой хэмээн урамшуулах байсан сонголтыг олж мэд.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Бид өдөр тутмын амьдралдаа гаргадаг шийдвэрүүдээ тунгаан бодох үедээ буюу энэ эсвэл тэр сонголтуудын талаар бодохдоо, хэрэв бид Христийг сонгосон бол энэ нь зөв сонголт байх болно. (Томас С.Монсон, “Сонголтууд,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70)

Суралцагчдыг судлах тэмдэглэл дээрээ эсвэл долоо хоногийн турш ахин дахин харах боломжтой газарт дараах асуултад хариулан бичихэд урьснаар хичээлээ төгсгөж болно.

сургалтын материалын шигтгээ зурагСуралцагчдыг хуваалцахад урь. Дараах жишээ нь суралцагчдад санал бодлоо хуваалцахад туслах өдөөлтийг ашиглах жишээ юм. Санаа бодлоо хуваалцахад нь суралцагчдад туслах өдөөлтийг хэрхэн зохиох илүү олон арга замын талаар “Мэдрэмж, туршлага, гэрчлэлээ үгээр илэрхийлэхэд нь суралцагчдад туслах сануулах үгсийг зохио” хэсгээс харна уу. Энэ сургалтын материалыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар гарын авлагаас олох боломжтой.

Энэ долоо хоногт би Христийг сонгох эрхээ ашиглан … -х болно.