Семинар
Сургаал ба Гэрээ 30–36: Тойм


“Сургаал ба Гэрээ 30–36: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 30–36,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 30–36

Сургаал ба Гэрээ 30–36

Тойм

Сүм зохион байгуулагдсаны дараахан Их Эзэн олон хүнийг номлолд үйлчлүүлэхээр дуудсан байдаг. Тэрээр яагаад шинээр дуудагдсан эдгээр ахлагчаар Өөрийн сайн мэдээг номлуулахыг хүссэн тухай олон чухал үнэнийг тэдэнд заасан. Тэрээр мөн тэдэнд үр өгөөжтэй номлоход хэрэгтэй Өөрийн тусламж, зөвлөгөөг өгөхөө батлан хэлэв.

сургалтын материалын шигтгээ зурагСуралцагчдыг сурсан зүйлсийнхээ дагуу амьдрахад урь. Судрууд болон хожмын үеийн бошиглогчдын үгс зан үйлийн зөв шударга хэв маягийг ихэвчлэн илчилсэн байдаг. Сурсан зүйлээ үйлдэх төлөвлөгөө гаргах боломжийг олгож, үүнийгээ хэрэгжүүлэхэд суралцагчдыг урамшуул. Аврагч үүнийг хэрхэн хийж байсан талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “The Savior Encouraged Others to Come to Know Him by Studying His Word” хэсгээс үзнэ үү. Та мөн үүнийг хэрхэн хийх жишээг энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 30–36, 2-р бүлэг” хичээлээс харж болно.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг та нарт өгнө.

Сургаал ба Гэрээ 30–36, 1-р бүлэг

Хичээлийн зорилго: Бидэнд Өөрийн сайн мэдээг номлохыг зарлигласан Аврагчийн зарим шалтгааныг ойлгоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах асуултад хариулахаар бэлдэж ирэхэд урь. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд яагаад номлогчийн ажилд их анхаарал хандуулдаг вэ?

  • Видео:Preaching the Gospel of Peace” (цагийн код 5:22; 2:52-оос 5:00 хүртэл үзнэ үү)

  • Үзүүлэх материал: Сургаал ба Гэрээ 30–36-д сайн мэдээг номлохоор дуудагдсан хүмүүсийн нэрс (“Энэ цаг мөчөөс эхлэн номло” гарчгийн доорх хичээлд жагсаасан)

  • Тараах материал:Сургаал ба Гэрээ 30–36 дээрх Их Эзэний номлогчдод өгсөн зөвлөгөө”

Сургаал ба Гэрээ 30–36, 2-р бүлэг

Хичээлийн зорилго: Суралцагчдын сайн мэдээг хуваалцах хичээл зүтгэлд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Энгийн бөгөөд ердийн байдлаар сайн мэдээг бусадтай хуваалцах санааг олохын тулд “Sharing the Gospel” вэб хуудас руу ороход суралцагчдыг урьж болох юм.

  • Видео:Ирээд, хар” (1:17); “Ирээд, тусал” (1:03); “Сайн мэдээг хуваалцах нь” (3:49)

Сургаал ба Гэрээ 35

Хичээлийн зорилго: Их Эзэний Библийн Иосеф Смитийн Орчуулгаар дамжуулан илчилсэн зүйлд талархах мэдрэмжийг мэдрэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: “1830 онд Мормоны Ном хэвлэгдсэний дараа төд удалгүй Их Эзэн Библийн орчуулгыг эхлэхийг Иосеф Смитэд зааварласан” хэмээх мэдэгдлийг суралцагчдад тарааж өг. Уг мэдэгдэл үнэн эсвэл худал болохыг олж мэдэн, тухайн сэдвийн талаар сонирхолтой нэмэлт мэдээлэл хайж олоход тэднийг урь. Энэ нь тэдэнд яагаад чухал болохыг тунгаан бодож, ангидаа ирэхдээ үүнтэй холбоотой асуулт бэлдэж ирэхэд урь.

  • Тараах материал: “Иосеф Смитийн Орчуулга”

Төгс эзэмших сургаалын дадлага 3

Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг болон зааж буй сургаалаа эзэмших дадлага хийх боломжийг суралцагчдад олгох. Ингэснээр сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудыг мэдэж авч, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тэдэнд туслах болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Сурсан цөөн хэдэн төгс эзэмших сургаалын хэсгүүдийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх дадлага хийхэд суралцагчдыг урь.