“Сургаал ба Гэрээ 30–36, 1-р хэсэг: “Миний сайн мэдээг тунхагла’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 30–36, 1-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сүм албан ёсоор зохион байгуулагдсанаас хойш хэдхэн сарын дараа Аврагч хэд хэдэн шинэ гишүүнийг номлолд үйлчлэхийг даалгажээ. Тэд сэргээгдсэн сайн мэдээг дөнгөж хүлээн авсан, энэ талаарх ойлголт нь хязгаарлагдмал байсан хэдий ч Их Эзэн энэ эрсийг Өөрийн сайн мэдээг “бүрээн дуу хоолой” (Сургаал ба Гэрээ 30:9) мэтээр тунхаглуулахаар дуудсан юм. Энэ хичээл нь Өөрийн сайн мэдээг бидэнд номлохыг зарлигласан Аврагчийн зарим шалтгааныг ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сайн мэдээг номлох бидний үүрэг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бүрэн цагийн номлолын үйлчлэлтэй холбоотой дараах зөвлөгөөг хуваалцжээ.
5:34
Өнөөдөр Их Эзэн зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлтгэж, үйлчлээсэй хэмээн хүссэн гэдгийг би шийдвэр төгс батлан хэлье. Хожмын үеийн гэгээнтэн залуу эрэгтэйчүүдийн хувьд номлогчийн үйлчлэл бол санваарын үүрэг хариуцлага юм. …
Номлолд үйлчлэх боломжтой залуу эгч та нарын хувьд номлол мөн адил хүчирхэг боловч үйлчлэх эсэхээ сонгож болох боломж юм. Бид номлогч эгч нартаа хайртай, тэднийг чин сэтгэлээсээ угтан авдаг. Энэ ажилд та нарын оруулдаг хувь нэмэр үнэхээр агуу! Их Эзэн таныг номлолд үйлчлээсэй хэмээн хүсэж буй эсэхийг мэдэхийн тулд залбираарай. Тэгвэл Ариун Сүнс таны зүрх сэтгэл, оюунд хариулах болно.
Хайрт залуу найзууд минь, та нарын хүн нэг бүр Их Эзэнд амин чухал билээ. Тэрээр Израилыг цуглуулахад туслуулахаар та нарыг өнөөг хүртэл нөөцлөн хадгалсан. Сургаал заах номлол, үйлчлэлийн номлолын аль нь ч бай, та нарын номлолд үйлчлэх шийдвэр та нарыг болон бусад олон хүнийг адислах болно. …
Бүх номлогч Аврагчийн тухай зааж, гэрчилдэг. Дэлхий дээр сүнслэг харанхуй нэмэгдэх тусам Есүс Христийн гэрэл бүр илүү шаардлагатай болж байна. Хүн бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар мэдэж авах боломжийг хүртэх эрхтэй. Хүн бүр “бүх оюун ухааныг [давах]” [Филиппой 4:7] найдвар, амар амгаланг хаанаас олж болохыг мэдэх эрхтэй. (Рассэлл М.Нэлсон, “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь,” Лиахона, 2022 оны 5-р сар, 6–7)
-
Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийн талаар та бүхэнд ямар мэдрэмж, бодол төрж байна вэ?
-
Есүс Христийн гэрэл дэлхийд урьд урьдынхаас илүү хэрэгтэй байгаа ямар нотолгоог та харж байна вэ?
Их Эзэн дагалдагчдаасаа бүрэн цагийн номлогчийн хувьд юм уу өдөр тутмын харилцаандаа яагаад сайн мэдээг номлохыг хүсдэг талаар аль хэдийн мэддэг зүйлээ тунгаан бод. Та эдгээр шалтгаанаа судлах тэмдэглэлдээ бичиж болно. Өнөөдөр судлах явцдаа та Их Эзэн яагаад Өөрийн сайн мэдээг хуваалцахыг дагалдагчдаасаа хүсдэг болохыг илүү сайн ойлгоход туслах сургаалыг хайж ол.
-
Эдгээр үнэнийг мэдсэн нь бүрэн цагийн номлогчдын хувьд юм уу өдөр тутмын харилцаандаа Аврагчийн сайн мэдээг бусадтай хуваалцахад биднийг хэрхэн урамшуулж чадах вэ?
-
Таны хувьд Аврагчийн сайн мэдээг хуваалцах хамгийн чухал шалтгаан юу вэ?