“Сургаал ба Гэрээ 35: Библийн Иосеф Смитийн Орчуулга,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 35,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1830 оны зун бошиглогч Иосеф Смит Хаан Жеймсийн Библийг сүнсээр өдөөгдөн орчуулж, засаж эхэлсэн юм. Тэрээр үүнийг Бурханы бошиглогчийн хувьд хийх хамгийн чухал үйл хэрэг хэмээн үзсэн. Энэ хичээл нь Их Эзэн Библийн Иосеф Смитийн Орчуулгаар дамжуулан илчилсэн зүйлд талархалтай байхад суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Библийн Иосеф Смитийн Орчуулга
-
1830 онд Мормоны Номыг хэвлэгдэн гарсны дараахан Их Эзэн Иосеф Смитэд Библийн орчуулгыг эхлүүлэхийг даалгажээ.
-
Иосеф Смит Библийг англи хэл рүү орчуулахын тулд еврей болон грек хэл дээрх эх бичвэрийг харав.
-
Их Эзэн Библийн Иосеф Смитийн Орчуулгын нэг хэсэг болгон Агуу Үнэт Сувд дахь Мосе болон Иосеф Смит—Матай номуудыг илчлэв.
-
Их Эзэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн заадаг сургаалын зарим үнэнийг Иосеф Смитэд Библийг орчуулах үед нь илчилсэн.
-
Их Эзэн Библийн Иосеф Смитийн Орчуулгаар дамжуулан таны амьдралыг адисалсан юм.
Иосеф Смитийн Орчуулгын адислал
Огайогийн Көртландад Оливер Каудери өөр итгэлийн номлогч асан Сидней Ригдонд баптисм хүртээсний дараа Сидней Ригдон бошиглогч Иосеф Смиттэй уулзахаар Нью-Йоркийн Фейетте рүү аялжээ. Сургаал ба Гэрээ 35 нь Их Эзэний Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгсөн илчлэлт юм.
Сургаал ба Гэрээ 35-р хэсгийн оршил болон 17–20-р шүлгийг уншаад, бид Иосеф Смитийн Орчуулгатай холбоотой юу сурч болохыг олж мэд.
Их Эзэнийг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Библид сүнслэгээр өдөөгдсөн засвар, нэмэлтүүдийг илчлэх үед Сидней Ригдон энэ илчлэлтэд дуулгавартай байж, бичээчээр үйлчилж эхлэв. Уг ажил нь нэг хэлнээс нөгөө хэл рүү хөрвүүлэх шууд орчуулга байсангүй. Иосеф илчлэлт эрэлхийлж, сүнслэгээр өдөөгдсөн засвар, нэмэлтүүдийг бичих үедээ Хаан Жеймсийн Библийн хувилбарыг эхлэл болгон ашигласан.