Семинар
48-р хичээл: Сургаал ба Гэрээ 30–36, 2-р хэсэг: “Амаа нээгтүн мөн тэдгээр нь дүүргэгдэх болно”


“Сургаал ба Гэрээ 30–36, 2-р хэсэг: ‘Амаа нээгтүн мөн тэдгээр нь дүүргэгдэх болно,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 30–36, 2-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

48-р хичээл: Сургаал ба Гэрээ 30–36

Сургаал ба Гэрээ 30–36, 2-р хэсэг

“Амаа нээгтүн мөн тэдгээр нь дүүргэгдэх болно”

Судар уншиж буй залуу эрэгтэй, эмэгтэй хоёр

Их Эзэн Сүмээ зохион байгуулсныхаа дараахан Өөрийн сайн мэдээг тунхаглуулахаар номлогчдыг дуудахдаа, номлолын ажилд нь тэднийг хүчирхэгжүүлж, чиглүүлэх зөвлөгөөг өгсөн. Энэ хичээл нь сайн мэдээг хуваалцахаар хичээж зүтгэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сайн мэдээг хуваалцахад тулгардаг зовнил

Дараах жишээ болон асуултуудыг хуваалцсанаар хичээлээ эхэл.

Ариун ёслолын цуглаан дээр үг хэлж буй хүнийг номлолын ажлын ач холбогдлын талаар хуваалцаж байхад Конор сайн мэдээний талаар бусадтай ярих санааг эсэргүүцэж байв. Конор угийн дуу цөөтэй хүн. Түүнчлэн тэр Сүмийн гишүүн бус хүнтэй хэзээ ч сайн мэдээний тухай яриа өрнүүлж байгаагүй. Тэр энэ яриа хэрхэн өрнөх бол гэдэгт санаа зовдог. Төрөлхийн дуу цөөтэй зан чанар, туршлага муутай байдал нь түүнийг хэн нэгэнтэй сайн мэдээний талаар яриа эхлүүлэхэд таагүй байдалд оруулдаг.

  • Номлолын ажлын талаар ойлгоход Конорт юу тусална гэж та бодож байна вэ?

  • Аврагчийн сайн мэдээг хуваалцахад хүмүүс ихэвчлэн өөр юунд санаа зовдог вэ?

Өмнөх хичээл дээр суралцагчид Сүм зохион байгуулагдсаны дараахан олон хүн номлолд үйлчлэхээр дуудагдсан талаар сурч мэдсэн гэдгийг нь сануул. Эдгээр эрэгтэйн зарим нь номлолд дуудагдахаас өмнө сэргээгдсэн сайн мэдээний тухай мэдээд удаа ч үгүй байлаа.

Шинээр дуудагдсан эдгээр номлогч юунд санаа зовниж байсан талаар хуваалцахад суралцагчдыг урь. Та мөн сайн мэдээг бусадтай хуваалцахад юунд нь санаа зовдог талаараа бодохыг суралцагчдаас хүсэж болно. Дараа нь тэдэнд суралцахад бэлтгэхэд нь туслахын тулд дараахыг хуваалц.

Өнөөдөр та нар Их Эзэний сайн мэдээг хуваалцахад тань туслах Түүний хүслийг таньж мэдэхэд дэм болох Сургаал ба Гэрээ 30–36 дахь Түүний сургаалаас суралцах болно. Судлах явцдаа та Есүс Христийн сайн мэдээг хуваалцах хүсэл эрмэлзэл, чадавхаа дээшлүүлэхэд туслах сургаалуудыг эрэлхийл.

Их Эзэн номлогчдодоо тус дэм болох зөвлөгөөг өгдөг

Дараах шүлгүүд дэх Их Эзэний зөвлөгөөг судлах цагийг суралцагчдад гаргаж өг. Үүнийг гүйцэтгэх нэг арга нь ангийг таван бүлэг болгон хуваах явдал юм. Бүлэг бүрд цаас өгч, “Их Эзэнээс номлогчдод өгөх тустай зөвлөгөө” гэх мэт гарчигтай хуудсыг боловсруулахад тэднийг урь.

Бүлэг болгонд нэг багц шүлгийг хуваарилж өг. Дараа нь суралцагчид шүлгээс олж мэдсэн дор хаяж гурван зөвлөгөөг хуудсандаа нэмж болно. Хэрэв тэд хүсвэл, хуудаснууддаа зураг чимэглэл нэмж болно. Тэгээд та суралцагчдыг хийж дуусгасан хуудсаа ангийнхантайгаа хуваалцахад урьж болно.

Дараах шүлгүүдийг уншаад, Их Эзэн танд сайн мэдээг хуваалцах илүү их хүсэл эрмэлзэл, чадамжтай болоход туслахын тулд өгсөн зөвлөгөөг олж мэд.

Сургаал ба Гэрээ 30:5, 8–11 (5-р шүлэг дээр гарсан Петр Витмерийн “ах” нь Оливер Каудери байсан ба тэрээр эхэн үеийн илчлэлтэд номлохоор дуудагдаад байсан юм [Сургаал ба Гэрээ 28:14–16-г үзнэ үү].)

Сургаал ба Гэрээ 31:4–9, 11–13

Сургаал ба Гэрээ 32:1–5

Сургаал ба Гэрээ 33:8–12, 16–17

Сургаал ба Гэрээ 35:13–15, 24

Суралцагчдыг судалж дуусах үед сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг тэдэнд олго. Ийн үйлдэх нэг арга зам нь өөр өөр суралцагчийг тухайн шүлгүүдээс олж мэдсэн хамгийн утга учиртай зөвлөгөөг хуваалцаж, энэ зөвлөгөөнөөс сурсан үнэнийг хуваалцахад урих явдал юм. Та эдгээр үнэнийг самбар дээр бич эсвэл тэднийг самбар дээр бичихэд урь.

Суралцагчид дараах жишээнүүдтэй адил үнэнүүдийг дурдаж болно. Үүнд: Бусдаас эмээхийн оронд бид Их Эзэний сайн мэдээг хуваалцахдаа Түүний тусламжид найдаж болно (Сургаал ба Гэрээ 30:11-ийг үзнэ үү); Их Эзэн бидний заах хүмүүсийн зүрх сэтгэлийг нээх болно (Сургаал ба Гэрээ 31:7-г үзнэ үү); биднийг Их Эзэний сайн мэдээг хуваалцахаар эрэлхийлэх үед Тэр бидэнтэй хамт байх болно (Сургаал ба Гэрээ 32:3-ыг үзнэ үү); биднийг сайн мэдээг хуваалцахаар амаа нээхэд Их Эзэн бидэнд юу хэлэхээ мэдэхэд туслах болно (Сургаал ба Гэрээ 33:8–10-ыг үзнэ үү); Их Эзэн Өөрт нь үйлчилдэг сул дорой хүмүүст Өөрийн Сүнсний хүчийг өгдөг (Сургаал ба Гэрээ 35:13–14-ийг үзнэ үү).

  • Их Эзэн яагаад сайн мэдээг хуваалцахад маань туслахад бэлэн байдаг гэж та бодож байна вэ?

  • Сайн мэдээг номлох хичээл зүтгэлд маань Их Эзэний тухай эдгээр үнэн бидэнд хэрхэн тусалж болох вэ?

Сайн мэдээг хуваалцахаар амаа нээх санаа

Их Эзэний “амаа нээх” (Сургаал ба Гэрээ 33:8–10 болон 30:5, 11-ийг үзнэ үү) сайн мэдээг хуваалцах зарлигийг биелүүлэх тодорхой арга замуудын талаар олж мэдэж, ярилцахад нь суралцагчдад туслах цаг гарга. Ийн үйлдэх тодорхой бөгөөд хүрч болохуйц арга замыг харахад суралцагчдад туслах нь сайн мэдээг хуваалцах тэдний итгэлтэй байдлыг нэмэгдүүлж чадна.

Үүнийг гүйцэтгэх нэг арга нь дараах видеонуудын нэг эсвэл хэд хэдийг үзүүлэх явдал юм. Хүмүүсийн амаа нээж, Их Эзэний адислалуудыг урьсан өөр өөр арга замуудыг олж харахад суралцагчдыг урь. Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Сайн мэдээг хуваалцах нь” хуудаснаас бусад эх сурвалжийг хуваалцаж болно.

Дараах видеонуудад хэрхэн “амаа нээх” (Сургаал ба Гэрээ 30:5), Есүс Христийн сайн мэдээг туршлагаараа мэдэж авахад нь энгийн бөгөөд утга учиртай байдлаар бусдыг урих санаануудыг хуваалцдаг.

1:17

Бусдыг "ирээд, харахад" урих нь

Хүмүүс ирнэ. Тэднийг урих л хэрэгтэй. Энэ видео нь "Ирээд, хар" урилгыг хэрхэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд өдөр тутмын амьдралын энгийн хэсэг болгож болохыг харуулдаг.

1:3

Бусдыг "Ирж, туслахад" урих нь

Хүмүүс туслахыг хүсдэг. Ихэнхдээ тэднийг урих л хэрэгтэй байдаг. Энэхүү бичлэгээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх үйлчлэлийн боломжуудаар дамжуулан тусламжийн гараа сунгахад хүмүүсийг урих нь амархан байдаг гэдгийг харуулдаг.

3:49

Sharing the Gospel

What we call “member missionary work” is not a program but an attitude of love and outreach to help those around us.

  • Танд сайн мэдээг хуваалцсан ямар ямар туршлагууд байгаа вэ? Эдгээр туршлагад бэлтгэхэд танд хамгийн их тус болсон зүйл юу вэ?

Төлөвлөгөө гаргах

Сайн мэдээг бусадтай хуваалцахын тулд юу хийх талаар энгийн төлөвлөгөө бичих цагийг суралцагчдад гаргаж өг. Дараах асуултууд тэдэнд юу бичих талаарх санаануудыг өгнө.

  • Танд сайн мэдээг хуваалцах боломжтой ямар хүн байна вэ?

  • Та өнөөдрийн сурсан зүйлээс энэ хүнд Есүс Христэд илүү ойртоход туслах ямар энгийн бөгөөд утга учиртай арга замуудыг сурч мэдсэн бэ?

  • Танд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл тулгарна гэж та бодож байна вэ?

  • Танд эдгээр саад бэрхшээлийг давахад туслах Аврагчийн тухай ямар үнэнийг та Сургаал ба Гэрээ 30–36-аас сурч мэдсэн бэ?

Та суралцагчдыг өнөөдөр мэдэрсэн зүйлийнхээ дагуу итгэлтэйгээр үйлдэхэд хэрхэн урамшуулж болох талаар бодож үз. Та тэднийг бичсэн зүйлээ хэрэгжүүлэх хугацааг тодорхойлоход урьж болох юм. Тэднээр дамжуулан бусдын зүрх сэтгэлд хүрэх Аврагчийн чадварыг итгэлтэйгээр хуваалц.

сургалтын материалын шигтгээ зураг Сурсан зүйлсийнхээ дагуу амьдрахад суралцагчдыг урих. Суралцагчдын сурсан зүйлсийнхээ дагуу амьдрах төлөвлөгөөг хэрхэн шалгах сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар гарын авлагын “Суралцаж байгаа зүйлсийнхээ дагуу амьдрахад суралцагчдыг урь” гарчигтай хэсгээс үзнэ үү.