“Сургаал ба Гэрээ 29: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 29,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 29
Сургаал ба Гэрээ 29
Тойм
1830 оны 9-р сард Их Эзэн Өөрийн сүр жавхлант Хоёр дахь ирэлт, зөв шударга хүмүүст Түүний бэлдсэн адислалууд болон ёс бусчуудыг хүлээж буй устгалын талаар Иосеф Смитэд заажээ. Тэрээр Адам, Ева хоёрын уналт хийгээд биднийг нүгэл, алдаа дутагдлаас чөлөөлөх гэтэлгэлийн талаар хайраар заасан.
Заахад бэлтгэх
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг та нарт өгнө.
Сургаал ба Гэрээ 29:1–8
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэдэнд юу хүсдэгийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Бурхан надаас энэ амьдралд болон ирэх амьдралд юу хүсдэг вэ?” гэсэн асуултыг тунгаан бодоход урь. Тэд мөн Бурхан амьдралд нь юу хүсдэгийг хэрхэн олж мэдсэнээ эргэцүүлэн бодож болох юм.
-
Үзүүлэх материал: Суралцах үйл ажиллагаанд зориулсан зааварчилгааны жагсаалт
Сургаал ба Гэрээ 29:9–29
Хичээлийн зорилго: Есүс Христийн дэлхий дээр эргэн ирэхийг хүлээх үедээ баяр баясгаланг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Хоёр дахь ирэлтийг дүрсэлсэн өөр өөр зургийг ChurchofJesusChrist.org вэбсайтаас хайж, зураг тус бүрээс Есүсийн тухай юу сурснаа тунгаан бодоход урь.
-
Үзүүлэх материал: Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн зураг
Сургаал ба Гэрээ 29:36–50
Хичээлийн зорилго: Бурханы бидэнд өгсөн сонгох эрх ба Есүс Христийн санал болгодог гэтэлгэлийн талаар илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас өнгөрсөн 24 цагт хийсэн янз бүрийн сонголтуудаа эргэн санахыг хүс. Тэднийг “ач холбогдолгүй сонголтууд” эсвэл “миний Бурхантай харилцах харилцаанд нөлөөлөх сонголтууд” гэж жагсааж бичихэд урьж болно.
-
Тараах материал: “Есүс Христээр дамжин ирэх сонгох эрх ба гэтэлгэл”