“55-р хичээл—“Сургаал ба Гэрээнүүд 41:1—12: Их Эзэн биднийг адислахдаа баяртай байдаг,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээнүүд 41:1—12,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Бошиглогчийг Охайогийн зовж шаналж буй гэгээнтнүүдтэй нэгдэх үед Их Эзэн Өөрийг нь сонсдог хүмүүсийг адислахдаа баяртай байдаг гэдгээ гэрчилжээ. Энэ хичээл нь суралцагчдад Их Эзэнийг сонсож, дуулгавартай дагах үед Тэр тэднийг адислах болно гэдэгт итгэлтэй болоход туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та … гэдэгт хэр итгэлтэй байна вэ?
Биднийг адислах Их Эзэний хандлага
1830 оны 12-р сард Их Эзэн гэгээнтнүүдийг Охайо руу нүүхийг зарлиглав (Сургаал ба Гэрээнүүд 37:3-ыг үзнэ үү). Хэсэг хугацааны дараа 1831 оны 1, 2-р сард бошиглогч Иосеф Смит эхнэр Эммагийн хамт Охайогийн Көртланд руу хэдэн зуун километр аялжээ. Бусад бүсийн гэгээнтнүүдийг Көртландад суурьшиж эхлэх үед удалгүй бошиглогч заавар бүхий илчлэл хүлээн авав.
Сургаал ба Гэрээнүүд 41:1-ийг уншаад, Их Эзэний Өөрийг нь сонсдог хүмүүсийг адисалдаг хандлагыг олж мэд.
-
Ямар нэг зүйлд баярлах гэдгийг та ямар утгатай гэж бодож байна вэ?
-
Таны бодлоор “Бурханы бүх бэлгээс хамгийн агуу” зарим бэлэг нь юу вэ? (Сургаал ба Гэрээнүүд 14:7).
-
Бид ямар ямар арга замаар Түүнийг сонсдог вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Өдөр бүр амьдралаа Түүний үгс, сургаал, үнэнээр дүүргэхийн тулд чин сэтгэлээсээ, байнга хичээл зүтгэл гаргах шаардлагатай. …
Бид судруудаас Түүнийг сонсож чадна. Судрууд бидэнд Есүс Христийн тухай мөн Түүний сайн мэдээ, Цагаатгалын цар хүрээ, Эцэгийн маань аз жаргалын болон гэтэлгэлийн агуу төлөвлөгөөний талаар заадаг. … Өдөр бүр Христийн үгэн дээр найрладаг байвал Христийн үг бидэнд төсөөлж ч байгаагүй саад бэрхшээлтэй тулгарах үед юу хийхийг хэлж өгөх болно.
Бид бас ариун сүмд Түүнийг сонсож чадна. Их Эзэний өргөө бол суралцахын өргөө билээ. Их Эзэн тэнд Өөрийн арга замаар заадаг. …
… Бид бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн үгсийг чих тавин сонсох үедээ Түүнийг сонсдог. Есүс Христийн томилогдсон төлөөлөгчид үргэлж Түүнийг гэрчилдэг. Биднийг мөнх бус амьдралын зүрх эмтлэм асуудлууд дунд явах үед тэр төлөөлөгчид замыг маань зааж өгдөг. (Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109–110)
Их Эзэний Өөрийг нь сонсдог хүмүүсийг адисалдаг жишээ
Дараах хэдэн шүлгийг уншаад, Их Эзэн Өөрийг нь сонсох гэгээнтнүүдийг хэрхэн адисалдгийг олж мэд.
Сургаал ба Гэрээнүүд 41:2–5
-
Их Эзэний хууль эсвэл зааврыг хүлээн авах нь хэрхэн адислал байж болох вэ? (3-р шүлгийг үзнэ үү.)
-
Их Эзэний хуулийг дуулгавартай дагаж, Христийн илүү сайн шавь болох нь бидэнд хэрхэн тус болж болох вэ? (5-р шүлгийг үзнэ үү.)
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) ChurchofJesusChrist.org, “We Walk by Faith” видеоны цагийн код 7:30-аас 12:39 дээр Их Эзэн Өөрийг нь сонсож, дуулгавартай дагасан хүнийг хэрхэн адисалсан тухай хуваалцаж байгаа орчин үеийн жишээг үзнэ үү.
-
Судруудаас нэг жишээ хайж ол. Үүнд:
-
Их Эзэний Өөрийг нь сонсож, дуулгавартай дагасан хүмүүсийг адисалсан үеийн түүх. (Зарим жишээг дурдвал: Ноа бүхээг хийж, үерээс аврагдсан [Эхлэл 6–8-ыг үзнэ үү]; Дебора Израилыг боолчлолоос чөлөөлөхийн тулд Их Эзэний тушаалыг дуулгавартай дагасан [Шүүгчид 4:1–8, 13–15]; Мариа Аврагчийн эх болох үүргийг хүлээн авч, Их Эзэний адислалуудыг мэдэрсэн [Лук 1:38, 46–49]; Нифай гуулин ялтаснуудыг олж авсан [1 Нифай 3–5-ыг үзнэ үү]; Иосеф Смит ялтаснуудыг хамгаалах боломжтой байсан [Иосеф Смит—Түүх 1:46, 60-ыг үзнэ үү]; Иосеф Смит, Оливер Каудери хоёр Аароны санваар хүлээн авсныхаа дараа бие биедээ баптисм хүртээж, дараа нь Ариун Сүнсний илэрхийллийг хүлээн авсан [Иосеф Смит—Түүх 1:68–74-ийг үзнэ үү].)
-
Их Эзэнийг сонсож, дуулгавартай дагах үед Тэр биднийг адислахдаа баяртай байна гэдгийг гэрчлэх нэг шүлэг эсвэл илүү олон шүлэг. (Зарим жишээнд Малахи 3:10; 1 Иохан 3:22; Жером 1:9; Мозая 2:41; Сургаал ба Гэрээнүүд 19:38; 82:10; 89:1, 18–21; 130:21 зэрэг нь багтана.)
-
Нэмж нэг жишээ бодож олно уу. Үүнд:
-
Их Эзэн таныг адисалсан хувийн туршлага
-
Найз эсвэл хайртай хүний тань туршлага
-
Ерөнхий чуулганы үгс
-
ChurchofJesusChrist.org дээрх видео
Энэ хичээлийг дуусгахын тулд, Их Эзэнийг сонсох үед биднийг адисална гэсэн санаа бодол, мэдрэмжээ тэмдэглэ. Тэр таныг адисална гэдэгт та итгэлтэй байна уу? Та итгэлээ нэмэгдүүлэхийн тулд юу хийж чадах вэ?