“Сургаал ба Гэрээнүүд 41–44: Тойм,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээнүүд 41–44,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээнүүд 41–44
Сургаал ба Гэрээнүүд 41–44
Тойм
Их Эзэн Өөрийг нь сонсдог хүмүүсийг адислахдаа баяртай байдаг хэмээн заасан (Сургаал ба Гэрээнүүд 41:1-ийг үзнэ үү). Гэгээнтнүүдийг итгэлээр хариулж мөн залбирахад Тэрээр хууль, зарлигуудаа илчилсэн ба үүнд бүхнээ зориулах хууль багтсан байв.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг багшид өгнө.
Сургаал ба Гэрээнүүд 41
Хичээлийн зорилго: Их Эзэнийг сонсож, дуулгавартай дагах үед тэднийг адисална гэсэн итгэлтэй болоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Их Эзэнийг анхаарч мөн сонсох аваас тэднийг адислах болно гэдэгт хэр итгэлтэй байгаагаа тунгаан бодох цаг гаргахыг тэднээс хүс. Тэдэнд яагаад ийм мэдрэмж төрж байгаа талаар тэд түүнчлэн бодож болно.
-
Видео: “We Walk by Faith” (16:24; цагийн код 7:30-аас 12:38 хүртэл үзнэ үү)
-
Ашиглах материал: Суралцагч бүрд зориулсан хоёр жижиг цаас өг.
Сургаал ба Гэрээнүүд 42
Хичээлийн зорилго: Их Эзэний зарлигуудад дуулгавартай байснаар Түүнийг хайрлах хайраа харуулахад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хамгийн сүүлд Бурханы ямар зарлигт дуулгавартай байснаа мөн яагаад дуулгавартай байхыг сонгосноо бодож үзэхэд урь.
Сургаал ба Гэрээнүүд 42:29–39
Хичээлийн зорилго: Бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрах хүслээ нэмэгдүүлэхэд нь суралцагчдад тусал.
-
Суралцагчийн бэлтгэл: Тусламж хэрэгтэй хүмүүс, ядуусыг харж хандах нь Есүс Христтэй адил болоход бидэнд хэрхэн тусалдаг тухай бодож үзэхэд суралцагчдыг урь.
-
Видео: “You Are My Hands” (17:22; цагийн код 0:00-ээс 2:27 хүртэл үзнэ үү); “Fast Offerings: A Simple Commandment with a Marvelous Promise” (3:01); “Syrian Refugee—‘The Moment I Was Shot I Knew I Would Never Walk Again’” (2:39); “A Thousand Days” (4:32)
-
Бэлдэх зүйлс: Аяга, суралцагч болгонд өгөх чихэр, зоос гэх мэт жижиг зүйлс