“Суралцахуйгаа үнэлэх 3: Сургаал ба Гэрээ 20–40,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Суралцахуйгаа үнэлэх 3,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сүнслэг суралцахуйгаа эргэн харж, үнэлэх нь бидэнд Аврагчид ойртоход тусална. Энэ хичээл нь Сургаал ба Гэрээнээс одоог хүртэл судалсан туршлага нь сүнслэгээр өсөж хөгжихөд суралцагчдад хэрхэн тусалсныг эргэн санаж, тэдгээрийг үнэлж дүгнэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Биеийн болон сүнсний өсөлт хөгжил
Өсөлт хөгжил, өөрчлөлт, ахиц дэвшлээ хэмжихийн тулд хүмүүс ихэвчлэн зэрэгцүүлж харьцуулсан зургийг ашигладаг.
Та хүүхдэд Есүс Христтэй илүү адилхан болж, өсөж хөгжих чадамжийнх нь тухай юу хэлэх байснаа бодоорой.
Ариун ёслолын зорилгыг тайлбарлах
Айзак нэг найзаа ням гарагт өөртэй нь хамт сүм рүү явахыг урив. Найз нь өмнө нь ариун ёслолын цуглаанд оролцож байгаагүй тул өмнөх өдөр нь Айзак хэдэн чухал зүйлийг тайлбарлаж өгөхийг хүсжээ.
Ариун ёслолын тухайд төвлөрч болох хоёр юм уу гурван зүйлийг сонго. Үүнийг тайлбарлаж, гэрчлэхэд туслах нэг эсвэл хэд хэдэн судрыг ашигла.
-
Талх, усыг адисалдаг залбирлууд
-
Бид Тэнгэрлэг Эцэгт юу амладаг тухай
-
Тэнгэрлэг Эцэг бидэнд юу амладаг тухай
-
Ариун ёслолоос хүртэхэд харуулдаг хандлагууд
-
Есүс Христэд бүрэн төвлөрөх
-
Таны хувийн туршлагууд
Амьд бошиглогчийг дагах хүсэл нэмэгдэж байгааг мэдрэх
Өмнөх хичээл дээр таны хувьд дагахад хэцүү бошиглогч, төлөөлөгчдийн зөвлөмжийн талаар бодоход таныг урьсан. Тэр нь юу байсныг санахыг хичээ. Та тэмдэглэж авсан зүйлээ судлах тэмдэглэл дээрээсээ харж болно.
-
Бошиглогчийг дагахын ач холбогдлыг онцолсон, бидний саяхан судалсан ямар ямар судрууд байна вэ?
-
Их Эзэний сонгосон бошиглогчийг дагах талаар та одоо ямар мэдрэмжтэй байна вэ? Их Эзэний бошиглогчдыг дагах талаар таны мэдрэмжид юу хамгийн их нөлөөлсөн гэж та бодож байна вэ?
-
Бошиглогчийг дагах нь Есүс Христтэй илүү адил болоход хэрхэн тусална гэж та бодож байна вэ?
Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах
-
Та хэн нэгэнтэй сайн мэдээг хуваалцахын тулд ойрын үед юу хийсэн бэ? Энэ нь хэр амжилттай болсон бэ?
-
Энгийн бөгөөд ердийн байдлаар сайн мэдээг хуваалцахаар хичээх үед танд ямар ямар саад бэрхшээл тулгардаг вэ?
-
Та Есүс Христийн сайн мэдээг хуваалцах талаар юу сурч байна вэ?