Семинар
Сургаал ба Гэрээ 37–40: Тойм


“Сургаал ба Гэрээ 37–40: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 37–40,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 37–40

Сургаал ба Гэрээ 37–40

Тойм

Огайогийн олон хүн Аврагчийн сайн мэдээний захиасыг хүлээн авч байх үед Нью-Йоркийн Сүмийн гишүүд хүнд хэцүү хавчлагыг амсаж байлаа. Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтдээ Сүмийн гишүүдийг Огайод цугларах ёстой хэмээн зарлиглажээ. Их Эзэн гэгээнтнүүддээ нэг нэгнээ өөр шигээ хүндэлж, нэгдмэл байхыг зааварлав. Методист шашны номлогч Жэймс Ковилл Иосеф Смитээр дамжуулан Их Эзэний зарлигласан зүйлсийг дуулгавартай дагахаар гэрээнд нэгдэв. Гэсэн хэдий ч баптисм хүртэж, Огайод гэгээнтнүүдтэй хамт цугларах зарлигийг хүлээн авсныхаа дараа тэр уг илчлэлтийг үгүйсгэсэн юм.

сургалтын материалын шигтгээ зурагСургаал, зарчмуудыг онцлохдоо бошиглогчдын үгсийг ашиглана уу. Амьд бошиглогч, төлөөлөгчид ариун судруудад заасан сургаал, зарчмуудын тухай зааж, тайлбарлаж мөн ухуулдаг. Бошиглолын үгсийг ашиглах нь суралцагчдад Есүс Христийн сайн мэдээг илүү сайн ойлгож, дагаж амьдрахад тусална. Аврагч хэрхэн ийн үйлдэж байсан талаар илүү ихийг мэдэх бол Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын Аврагч хүн бүрийг хүндэлж, үнэлдгээ баталгаажуулсан хэсгийг үзнэ үү. Үүнийг хэрхэн давтах жишээг “Сургаал ба Гэрээ 38:15–27, 34–42”-ын хичээлд оруулж өгсөн.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг та нарт өгнө.

Сургаал ба Гэрээ 37; 38:1–9, 28–33

Хичээлийн зорилго: Аврагч яагаад хүмүүстээ цуглар хэмээн зарлигласныг ойлгоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хувийн амьдралдаа Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг удирдамж эрэлхийлэн ангидаа ирэхэд урь.

  • Бэлдэх материал: Боодолтой жижиг саваанууд болон нэг том саваа

Сургаал ба Гэрээ 38:15–27, 34–42

Хичээлийн зорилго: Бусдыг үнэлж, эв нэгдлийг эрэлхийлснээр Аврагчтай адилхан болоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг харьяалагддаг бүлгүүдийнхээ талаар бодож, бүлгийнхээ нэг хүнээс нэгдмэл байхад юу шаардлагатай байдаг талаар асуухад урь. Суралцагчид гэр бүлийн гишүүн, чуулга эсвэл ангийн удирдагч, багш эсвэл дасгалжуулагчтайгаа ярьж болно.

  • Бэлдэх материал: Суралцагчдыг бүлэг болгон хуваахад хэрэглэх өнгийн цаас

  • Видео:One in Christ” (4:48); “The Peace of Christ Abolishes Enmity” (цагийн код 12:39 болон 4:49-өөс 6:32 хүртэл үзнэ үү)

Сургаал ба Гэрээ 39–40

Хичээлийн зорилго: Есүс Христийн хүчийг хүлээн авах агуу боломжоо нэмэгдүүлэхийн тулд Түүнтэй гэрээ байгуулж, гэрээгээ сахих хүслийг мэдрэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Ариун нандин гэрээ байгуулах нь тэдний амьдралд хэрхэн хүч авчирч байсныг тунгаан бодоход суралцагчдыг урь. Шаардлагатай бол тэд гэрээ байгуулснаар ирэх адислалуудыг хуваалцах гэр бүлийн гишүүн, найз эсвэл Сүмийн удирдагчаа урьж болно.

  • Бэлдэх материал: Гэрэл чийдэн

  • Видео:Ертөнцийг ялж, амралтыг ологтун” (цагийн код 18:31 болон 4:21-ээс 5:39 хүртэл үзнэ үү)

Суралцахуйгаа үнэлэх 3

Хичээлийн зорилго: Сургаал ба Гэрээнээс одоог хүртэл судалсан туршлага нь сүнслэгээр өсөж хөгжихөд тэдэнд хэрхэн тусалсныг эргэн санаж, үнэлж дүгнэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хүүхэд насны зургаа хараад, хэрхэн өсөж, өөрчлөгдсөн талаараа бодоход урь. Та ангид үзүүлэх зураг авчрахыг суралцагчдаас хүсэж болох юм.

  • Бэлдэх материал: Өсөлт хөгжлийг харьцуулсан зураг