Семинар
61-р хичээл— Сургаал ба Гэрээ 46:1–6: “Та нар хэнийг ч зайлуулахгүй байх болно”


“61-р хичээл—Сургаал ба Гэрээ 46:1–6: ‘Та нар хэнийг ч зайлуулахгүй байх болно,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 46:1–6,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

61-р хичээл: Сургаал ба Гэрээ 46–48

Сургаал ба Гэрээ 46:1–6

“Та нар хэнийг ч зайлуулахгүй байх болно”

Зочид оо, тавтай морил

1831 онд хавчлага дарамт, хагарлын улмаас зарим гэгээнтэн зөвхөн Сүмийн гишүүдийг шүтэн бишрэх цуглаануудад оролцож болно гэж үзэж байв. Энэ болон бусад асуудалд зовнисон Иосеф Смит удирдамж эрэлхийлж залбирсан бөгөөд Сургаал ба Гэрээ 46 дээр цэдэглэсэн илчлэлийг хүлээн авчээ. Аврагч энэ илчлэлээр дамжуулан Сүмийн гишүүдэд “хаант улсыг хичээнгүйлэн эрэлхийлэгч” (Сургаал ба Гэрээ 46:5) бүх хүнийг шүтэн бишрэх үйлчлэлд оролцоход урихыг зарлигласан. Энэ хичээл суралцагчдад Сүмийн цуглаануудад таатай уур амьсгал бүрдүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхэд тусалж чадна.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бүгдийг урих

“Зочид оо, тавтай морил” гэсэн бичигтэй тэмдэг байрлуулсан сүмийн орон нутгийн байрны зургийг үзүүлэхийг бод. Та бас эдгээр үгийг самбарт үзүүлж болно. “Welcome” (1:05) видео хэрэгтэйгээс гадна суралцагчдыг өнөөдрийн ярилцлагад бэлтгэж болно.

1:17

ComeUntoChrist.org-д тавтай морил

Хүн бүр Есүсийн заасны дагуу амьдрахыг хичээдэг хамт олонд тавтай морилно уу. Бидний юунд итгэдгийг ComeUntoChrist.org руу орж харна уу.

Энэ тэмдэг яагаад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цуглааны байрууд дээр байдаг гэж та бодож байна вэ?

  • Сүм дээр найрсаг уур амьсгалыг мэдрэх нь хувь хүнийг шүтэн бишрэхэд хэрхэн нөлөөлж болох вэ?

    Дараах асуултуудыг харуулаад, суралцагчдыг өөрсдийгөө дотроо 1 (хэзээ ч үгүй)-ээс 5 (үргэлж) хүртэлх онооны хооронд дүгнэхэд урихыг бод. Тэд хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж болно.

  • Та тойрог, салбартаа эсвэл семинарын ангидаа хэр дотно мэдрэмжтэй байдаг вэ?

  • Та сүмийн орчинд бусдыг илүү сайн таньж мэдэх гэж хэр их хичээдэг вэ?

  • Танай найз нөхөд болон хөршүүд сүм дээр шүтэн бишрэхээр ирээд найрсаг уур амьсгал мэдэрдэг гэж та боддог уу?

Өнөөдөр судалж байхдаа та Сүм дээр өөртөө болон бусдад дотно мэдрэмж төрүүлэхэд туслахдаа ашиглаж болох Аврагчийн сургаалуудыг хайж ол.

Бусдыг урих тухай Аврагчийн заавар

Сургаал ба Гэрээ 46 дээрээс судлах шүлгүүдийнхээ нөхцөл байдлыг ойлгоход суралцагчдад туслахын тулд дараах зүйлийг хуваалц.

1831 онд Сүмийн хэд хэдэн гишүүн гишүүн бус хүмүүсийг Сүмийн шүтлэгийн цуглаанд оролцуулахгүй гэсэн асуудал гарчээ. Энэ нь Сүмийг эсэргүүцэгчид шүтэн бишрэх үйлчлэлийг бусниулж байснаас үүдсэн байв. Иосеф Смитийг удирдамж эрж залбирсны дараа Их Эзэн гэгээнтнүүд цуглаанаа хэрхэн удирдах хэрэгтэй тухай чухал сургаалуудыг илчилжээ.

Сургаал ба Гэрээ 46:1–6-г уншаад, Аврагч сүмийн цуглаанд оролцохыг хүсэж байгаа хүмүүсийн талаар ямар заавар өгснийг олж мэд.

  • Та эдгээр шүлгээс Их Эзэн биднийг сүмийн цуглаан дээр бусдад хэрхэн хандаасай гэж хүсдэг талаар юу сурч чадах вэ?

    Их Эзэн биднийг хүн бүрийг сүмийн цуглаандаа урихыг зарлигласан гэсэнтэй төстэй үнэнийг суралцагчид тодорхойлж болно.

    Энэ үнэний ач холбогдлыг онцлохын тулд суралцагчдаар 3 Нифай 18:22–25-ыг уншуулах хэрэгтэй байж болно. Та мөн суралцагчдаар Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтчийн ([2022], 12) “Бурханаа хайрла, хөршөө хайрла” хэсгийн “Хүн бүрийг Бурханы хүүхэд гэж хар” гэсэн гарчгийн доорх догол мөрийг уншуулж болно.

  • Аврагчид яагаад Өөрийнх нь Сүмд хүмүүсийг урих нь чухал гэж та бодож байна вэ?

  • Өнөө үед Сүмийн цуглаан дээр хэн нэгэнд дотно мэдрэмж төрүүлэхэд саад болж болох ямар саад бэрхшээлүүд байдаг вэ?

  • Бид Сүмийн цуглаан дээр бусдыг дотно мэдрэмжтэй болоход нь туслахын тулд юу хийж болох вэ?

1:39

Бусдыг "Ирээд, үлдэхэд" урих нь

Хүмүүст Сүм дээр байхад нь таатай санагдсан бол өөрийн эрхгүй үлдэхийг хүсдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэ видео бичлэг хүмүүсийг анх удаагаа сүм дээр ирэх үед нь таатай мэдрэмж төрүүлэх энгийн арга замуудыг харуулна.

Есүс Христ бүх хүнийг урьж үлгэр жишээ үзүүлсэн юм.

Бүх хүнд нээлттэй.

Аврагч хүн бүрийг урих, найрсаг хандахын төгс үлгэр жишээ юм. Есүс бүгдийг урьж, хайрлаж буй судрын нэг болон хэд хэдэн жишээг ол.

Хэрэв суралцагчдад нэмэлт удирдамж хэрэгтэй бол та тэднийг Матай 9:9–13; 19:13–15; Лук 19:1–10 эсвэл 3 Нифай 11:12–15 гэх мэт судрын хэсгүүдэд хандуулж болно. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ болон дараах асуултуудад өгсөн хариултаа хуваалцахад урьж болно. Та суралцагчдыг Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох санаануудаа судлах тэмдэглэл дээрээ бичихэд урьж болно.

сургалтын шигтгээ зураг Есүс Христийн үлгэр жишээг онцол. Сурсан зүйлсийг нь Аврагч хэрхэн үлгэрлэн үзүүлдгийг суралцагчдад харуулахад тусламж хэрэгтэй бол “Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Есүс Христ дээр төвлөрөх” дээрх Есүс Христийн үлгэр жишээг онцол гэсэн гарчгийг үзнэ үү.

Дараах асуултуудыг суралцагчдад сурч, мэдэрсэн зүйлээ хуваалцахад туслахын тулд ашиглаж болно.

  • Аврагчийн жишээг судлах үед Түүний хайр Түүний харилцсан хүмүүсийг хэрхэн өөрчилсөн бэ?

  • Аврагчийн талаар судалсан зүйлээсээ та амьдралдаа дуурайхыг хичээж болох юуг сурсан бэ?

Суралцагчдыг сүмийн цуглаан дээр бусдад найрсаг уур амьсгал мэдрэхэд тусалснаар сайн сайхныг олж харсан туршлагаа эргэцүүлэн бодож, хуваалцахад урих талаар бодож үз. Та бас өөрийн туршлагаас хуваалцаж болно.

Аврагчийн сургаалыг хэрэгжүүлэх

Аврагчийн зарлигийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад, бүх хүнд сүмийн цуглаан дээр найрсаг уур амьсгал мэдрэхэд нь туслаарай. Төлөвлөгөөгөө судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ. Төлөвлөгөө гаргахад тань туслах дараах асуултуудын талаар бодож үз.

  • Өнөөдөр судалсан Аврагчийн зөвлөгөөг хэрэгжүүлж болох ямар ямар арга зам байна вэ?

  • Сүмийн цуглаан дээр өөртөө найрсаг уур амьсгал бүрдүүлэхийн тулд та юу хийж болох вэ?

Суралцагчдыг өөрт төрсөн сэтгэгдэл болон гаргасан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийхэд урихыг бод. Эргэн тойрныхоо хүмүүсийн хэрэгцээнд мэдрэмжтэй хандахыг хичээхэд тэднийг урамшуул. Суралцагчдыг дараагийн хичээл дээр бусдыг урьдаг туршлагаа ангийнхантайгаа хуваалцахад урих нь тохиромжтой байж болох юм.