Семинар
Сургаал ба Гэрээ 46–48: Тойм


“Сургаал ба Гэрээ 46–48: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 46–48,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 46–48

Сургаал ба Гэрээ 46–48

Тойм

Гэгээнтнүүдийг 1831 онд Огайогийн Көртландад цуглараад удаагүй байхад Сүмийн зарим гишүүний дадал, зан үйлтэй холбоотой асуудлууд үүсэж эхлэв. Гишүүн бус хүмүүс заримдаа ариун ёслолын цуглаанд оролцохгүй үлдэж, зарим гишүүн сүнслэг бэлэг авсан гэлцэн, шүтлэг бишрэлийн гаж хэлбэрүүдэд автаж эхэлсэн байв. Их Эзэн эдгээр зан үйлийг залруулж мөн сүнслэг бэлгүүдийн талаар гэгээнтнүүдэд заавар өгөхийн тулд бошиглогч Иосеф Смитэд чухал үнэнүүдийг илчилсэн юм.

сургалтын шигтгээ зурагЕсүс Христийн үлгэр жишээг онцол. Зааж мөн суралцахдаа Есүс Христ дээр төвлөрөх нэг арга зам бол Түүнийг сайн мэдээний бүх зарчмын төгс үлгэр жишээ байсныг онцлох явдал юм. Аврагчийн үлгэр жишээг судрын хэсэгт шууд дурдаагүй байсан ч бид судрын түүхээс болон Аврагчийн үлгэр жишээнээс суралцаж байгаа зүйлсээ хооронд нь холбоход суралцагчдад тусалж чадна. Хэрхэн ийн үйлдэх талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Есүс Христийн үлгэр жишээг онцол” хэсгээс үзнэ үү. Мөн та хэрхэн ийн үйлдэх жишээг энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 46:1–6” хичээлээс харж болно.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.

Сургаал ба Гэрээ 46:1–6

Хичээлийн зорилго: Суралцагчдад Сүмийн цуглаан дээр найрсаг орчин бүрдүүлэх хүчин чармайлтаа сайжруулахад нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Улам халуун дулаан сэтгэгдэл төрүүлэхийн тулд тусалж болох салбар, тойрог, Сүмийн ангийнхаа хэн нэгний тухай залбирч бодож үзэхэд суралцагчдыг урь.

  • Зураг: “Зочид оо тавтай морил” тэмдэг

  • Видео:Welcome” (1:05); “Inviting Others to ‘Come and Stay’” (1:39)

Сургаал ба Гэрээ 46:7–33, 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг сүнслэг бэлгүүдээр адисалдгийг мэдэж авахдаа Түүний хайрыг мэдрэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Ариун Сүнс өөрсдийнх нь болон бусдын амьдралыг адисалсан ямар нэг зүйлийг бодох, хэлэх, хийхэд урамшуулсан үеийн талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Энэ туршлага нь Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдийг хэрхэн хайрладаг тухай заасан зүйлийг бодож үзэхийг тэднээс хүс.

  • Үзүүлэх агуулга: Сүнслэг бэлгүүдийн талаарх тодорхойлолт

  • Тараах материал:Эдгээр бэлгүүд Бурханаас ирдэг

Сургаал ба Гэрээ 46:7–33, 2-р бүлэг

Хичээлийн зорилго: Сүнсний бэлгүүдийг эрэлхийлснээр Есүс Христтэй улам адил болоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Энэ хичээлээс өмнө өдрийн турш Есүс Христтэй адил байхын тулд хичээхэд анхаарлаа төвлөрүүлэхэд суралцагчдыг урь. Хичээл зүтгэлээсээ анзаарсан хувийн хүчтэй болон сул талаа тодорхойлоход тэднийг урамшуул. Тэдэнд энэ хичээлээр сул талуудаа хүчирхэгжүүлэх арга замаа олох боломж гарах болно.

  • Видео:The Atonement of Jesus Christ” (11:33; цагийн код 9:44-өөс 10:26 хүртэл үзнэ үү)

  • Үзүүлэх агуулга: Хичээлийн төгсгөлд суралцагчдад зориулсан судрын эшлэлүүд