Семинар
60-р хичээл—Сургаал ба Гэрээ 45:9–75, 2-р хэсэг: Хоёр дахь ирэлтэд бэлтгэх


“60-р хичээл—Сургаал ба Гэрээ 45:9–75, 2-р хэсэг: Хоёр дахь ирэлтэд бэлтгэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 45:9–75, 2-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

60-р хичээл: Сургаал ба Гэрээ 45

Сургаал ба Гэрээ 45:9–75; 2-р хэсэг

Хоёр дахь ирэлтэд бэлтгэх

Зураг
Улаан орхимжтой Христ

Есүс Христ амлалтуудаа гүйцэлдүүлэхээр дэлхийд дахин нэг удаа “сүр хүч хийгээд агуу алдар суунд” ирэх болно (Сургаал ба Гэрээ 45:44; мөн 16-р шүлгийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 45 дээр Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бид хэрхэн бэлтгэж болох талаар Аврагч хайраар заасан. Энэ хичээлийн зорилго нь суралцагчдад Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслах явдал юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Чухал үйл явдлуудад бэлтгэлтэй байх нь

Суралцагчдын оролцдог эсвэл оролцоход бэлтгэх шаардлагатай хэдэн үйл ажиллагааг самбарт бичихийг (эсвэл зургийг нь үзүүлэхийг) бод. Жишээ нь: Сургуулийн шалгалт, төгсөлт, бүрэн цагийн номлол эсвэл спортын үйл ажиллагаа гэх мэт. Суралцагчдаас эдгээр үйл ажиллагаа юугаараа төстэйг асуу.

Таны амьдралд бэлтгэл шаардсан ямар үйл ажиллагаа, даалгавар эсвэл үүргүүд байгааг бодож үз. Та ийн бодохдоо, өөрийн бэлтгэлтэй байсан мөн бэлтгэлтэй байгаагүй туршлагынхаа тухай бодоорой.

  • Таны бэлтгэлийн түвшин үйл ажиллагаа дөхөх үед мэдрэмжид тань хэрхэн нөлөөлж байсан бэ? Энэ нь үр дүнд хэрхэн нөлөөлсөн бэ?

Есүс Христийн Хоёр дахь ирэлт бидний ямар ч туршлагатай харьцуулшгүй үйл явдал байх болно. Энэ үйл явдалд бэлтгэлтэй байх нь Түүнийг эргэн ирэхийг хүлээхдээ бидэнд ямар байхыг мөн Түүнийг эргэн ирэх үед бидэнд юу тохиолдохыг тодорхойлж чадна.

Суралцагчдыг дараах хоёр асуултад хоёр, хоёроороо эсвэл жижиг бүлгээр ярилцахад урихыг бод. (Та тэдэнд “Сургаал ба Гэрээ 45:9–75, 1-р хэсгээс судалсан тэмдгүүдийнх нь талаар сануулж болно.”)

  • Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө болох тэмдгүүдийн талаар та юу мэдэх вэ?

  • Түүний Хоёр дахь ирэлтийн талаар мэддэг зүйлийн дагуу та яагаад үүнд бэлтгэлтэй байхыг хүсэж байна вэ?

Та өөрөө эсвэл сайн дурын гишүүнээр дараах шүлэг эсвэл мэдэгдлийг уншуулахдаа суралцагчдын нүдийг аниулаад, Аврагчийн эргэн ирэх үйл явдал ямархуу байхыг төсөөлөн бодуул.

Сургаал ба Гэрээ 45:44 болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн үгийг уншаад, Аврагчийн Хоёр дахь ирэлт ямархуу байхыг олж мэд.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Христийн тухай ярих хүслийг маань Түүний эргэн ирэх талаарх төсөөлөл хамгийн их бадраадаг. Түүний хэзээ ирэхийг бид мэдэхгүй ч эргэн ирэх үеийнх нь үйл явдлууд үнэхээр гайхалтай байх болно! Тэрээр бүх ариун тэнгэр элчийнхээ хамт сүр хүч хийгээд агуу алдар суугаар тэнгэрийн үүлэн дундуур гарч ирэх болно. Зөвхөн цөөн хэдэн тэнгэр элч ч биш, харин бүх ариун тэнгэр элчтэйгээ ирнэ. (Нийл Л.Андэрсэн, “Бид Христийн тухай ярьдаг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 99)

  • Аврагчийн Хоёр дахь ирэлт ямар байхыг ойлгосноор үүнд бэлтгэлтэй байхад таныг хэрхэн урамшуулж болох вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 45:44-ийг Сургаал ба Гэрээ 29:10–11 дээрх төгс эзэмших сургаалтай холбоход урихыг бод.

Та дараах масштабыг самбарт зураад, суралцагчдыг өөрөө өөрийгөө хэрхэн дүгнэх талаар бодох үед санаанд орсон бодол мэдрэмжээ судлах тэмдэглэлдээ бичихэд урьж болно.

Эсвэл масштаб дээрх тоонуудыг сэтгэл хөдлөл илэрхийлсэн эможи эсвэл бусад зургаар солихыг бод.

Та энэ масштабаар дараах мэдэгдлүүд дээр өөртөө хэр итгэлтэй байна гэж өөрийгөө дүгнэж байна вэ?

  • Би Аврагчийн Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэхээ мэднэ.

  • Би Аврагчийн Хоёр дахь ирэлтэд сайн бэлтгэгдсэн гэдгээ мэдэрдэг.

Зураг
1–5 оноо

Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх

Сургаал ба Гэрээ 38:30 дээр “хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй” хэмээн заадаг гэдгийг суралцагчидтай хуваалцах хэрэгтэй байж болно. Өнөөдрийн хичээл бидэнд Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө бэлтгэх хоёр арга замд төвлөрснөөр айдсаа даван туулахад тусална. Би “-аар/ээр Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлдэж чадна” гэж самбарт бичихийг бод. Дараах шүлгүүдийг судлах үед суралцагчдыг тухайн мэдэгдлийг гүйцээх үг хэллэгийг самбарт бичихэд урь.

Сургаал ба Гэрээ 45:9, 32, 39, 57, 71-ийг уншаад, Аврагчийн биднийг Өөрийнх нь Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд урьдаг арга замуудыг олж мэд.

Аврагчийн эргэн ирэхэд бэлтгэхдээ, Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахих нь чухал гэдгийг онцлох нь зүйтэй (9-р шүлгийг үзнэ үү).

45-р хэсэгт Аврагч биднийг Өөр дээр нь ирэхэд урьдаг олон арга замыг дурддаг ч энэ хичээлийн үлдсэн хэсэг нь Бид ариун газруудад зогсож мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгосноор Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж чадна гэсэн үнэнд төвлөрөх болно. Суралцагчдын хэрэгцээ, сонирхлын дагуу бэлтгэх бусад арга зам дээр төвлөр.

Ариун газруудад зогсож, Ариун Сүнсийг зам заагчаа болгох

Суралцагчдыг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрд дараах тараах материалыг тарааж өгөхийг бод. Бүлгүүд тараах материалынхаа нэг юм уу хоёр талыг судалж болно. Бүлгүүдийг ажиллаж байх хооронд, хүн бүрийг дуусах үед олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахаар бэлтгэхэд урихыг бод.

Хоёр дахь ирэлтэд бэлтгэх

Ариун газруудад зогсогтун

Дараах судрын хэсгүүд болон хэлсэн үгсийг уншаад, бидний ариун газруудад зогсож болох арга замуудыг хайж ол.

Дуулал 24:3–4; Исаиа 58:13; Хиламан 5:12; 3 Нифай 18:24; Сургаал ба Гэрээ 27:15; 115:5–6

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн Анн М.Дибб эгч ийн тайлбарлажээ.

Зураг
Анн М.Дибб эгч

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Ариун газрууд гэдэгт манай ариун сүмүүд, ариун ёслолын танхим, гэр орон, гадаснууд ордог бөгөөд эдгээр нь … ‘хамгаалалт, хоргодох байр болдог’ [Сургаал ба Гэрээ 115:6] гэж зөвлөсөн байдаг” [“Prepare Yourself for the Great Day of the Lord,” New Era, May 1982, 50]. Эдгээрээс гадна бид илүү олон ариун газрыг олж чадна гэдэгт би итгэдэг. Газар гэдэг үгийг тунгаан бодоход хамгийн эхлээд бодит газар юм уу газарзүйн байрлал бидний санаанд орж болох юм. Гэвч толь бичигт газар гэдэг үгийг ‘ялгаатай нөхцөл байдал, байршил эсвэл оюун санааны төлөв байдал’ хэмээн тодорхойлсон байна [Merriam-Webster Online, “place,” merriam-webster.com/dictionary/place]. Үүнээс харахад ариун газрууд нь Ариун Сүнсний бидэнд гэрчилсэн мөн Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдэрсэн болон бидний залбирлуудад хариулсан мөчүүд байж болно. Үүнээс илүүгээр, таны зөв зүйлийн төлөө зоригтойгоор зогсож чадах тэр мөч, ялангуяа танаас өөр хэн ч үүнийг хийхийг хүсэхгүй тийм нөхцөлд та нар ариун газруудыг бий болгож байдаг гэдэгт би итгэдэг. (Анн М.Диб, “Таны ариун газрууд,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115)

Ариун Сүнсийг зам заагчаа болго

Дараах судрын хэсгүүд болон мэдэгдлүүдийг уншаад, Ариун Сүнсийг зам заагчаа болгож болох арга замуудыг хайж ол.

Сургаалт үгс 3:5–6; Дуулал 118:8–9; 1 Нифай 4:6; 2 Нифай 32:5; Моронай 10:5; Сургаал ба Гэрээ 11:12–14

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бид хэрхэн Ариун Сүнсийг зам заагчаа болгох вэ? Бид долоо хоног бүр нүглээ наманчилж; цэвэр гар, ариун зүрхтэйгээр ариун ёслолоос хүртэхээр зарлиглуулсны адилаар [Сургаал ба Гэрээ 59:8–9, 12] ийн үйлдэх ёстой. Гагцхүү энэ арга замаар бид “[өөрсөдтэйгөө] үргэлж Түүний Сүнсийг хамт байлгах болно” (Сургаал ба Гэрээ 20:77) гэсэн тэнгэрлэг амлалтыг хүлээн авч чадна.

… Бид үргэлж тэрхүү Сүнсийг авч үлдэхэд шаардлагатай зүйлсийг хийдэг байх ёстой. Бид зарлигуудыг сахиж, удирдамжийн төлөө залбиран, сүмд явж, ням гараг бүр ариун ёслолоос хүртэж байх ёстой. Мөн бид Сүнсийг холдуулах юуг ч хэзээ ч хийх ёсгүй. Ялангуяа порнограф, архи, тамхи, мансууруулах бодисоос, түүнчлэн ариун явдлын хуулийг зөрчихөөс бид зайлсхийх ёстой. (Dallin H. Oaks, “Be Not Deceived,” Liahona, Nov. 2004, 46)

  • Таныг судалж байх үед танд ямар бодол санаа төрсөн бэ?

  • Эдгээр зүйлийг хийх нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд биднийг хэрхэн бэлтгэх вэ?

Тараах материалаас нэг юм уу хоёр хэсгийг сонгож ав. Тараах материалын ард өсвөр үеийнхэн энэ хэсгийн сургаалуудыг амьдралдаа хэрэгжүүлж болох хоёр юм уу гурван арга замыг бичиж болно.

Бүлгүүдээс тараах материалуудаа ар талаар нь харуулаад ангидаа байрлуулахыг хүс. Суралцагчдыг өөр өөр хэрэгжүүлэх санаануудыг уншаад, ангийн голоор алхахад урь. Эсвэл бүлгүүд цааснуудаа өөр хоорондоо солилцож болно.

Амьдралдаа хэрэгжүүлбэл тустай гэж үзсэн ямар нэг үйлдлийг сонгон ав.

  • Та энэ үйлдлийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

  • Үүнийг хийх нь Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тань хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг хичээлийн үеэр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлсээ хуваалцахад урь. Тэднийг өөрт төрсөн бодол, мэдрэмжийн дагуу үйлдэхэд урь. Хичээлээ төгсгөхдөө, энэ хичээлийн эхэнд үзүүлсэн үнэлгээний огноогоо дахин харуулахыг бод. Суралцагчдыг Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх бэлтгэлдээ хэр итгэлтэй байгаагаа дахин үнэлж үзэхэд урь.

Хэвлэх