Семинар
Сургаал ба Гэрээ 45: Тойм


“Сургаал ба Гэрээ 45: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 45,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 45

Сургаал ба Гэрээ 45

Тойм

Бидний эргэн тойронд болж буй бүх тэмдэг Аврагчийн Хоёр дахь ирэлт ойртож байгааг гэрчилдэг. Зарим нь аймшигтай байхад зарим нь алдар суут байдаг. 1831 оны эхээр олон гэгээнтний мэдэрсэн айдас, тодорхойгүй байдлыг намжаахын тулд Их Эзэн тэднийг дуу хоолойг гь сонсож, Өөрийнхөө нэрэнд итгэхэд урьсан. Бид Түүний Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэж болохыг тэр заасан юм.

сургалтын шигтгээ зурагЕсүс Христийн нэр, цолыг эргэцүүлэн бод. Судруудад Есүс Христийг дүрсэлсэн 100 гаруй өөр өөр нэр, цол орсон байдаг. Суралцагчдыг Аврагчийн нэр, цолуудыг олж тодорхойлох үед Тэр өөрсдийнх нь мөн эргэн тойрных нь хүмүүсийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар эргэцүүлэн бодоход урь. Аврагч хэрхэн ийн үйлддэг байсан талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа” хэсгээс үзнэ үү. Та мөн үүнийг хэрхэн хийх жишээг энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 45:1–8” гэсэн хичээлээс харж болно.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд бэлтгэх шаардлагатай зүйлсийн санаануудыг багшид өгнө.

Сургаал ба Гэрээ 45:1–8

Хичээлийн зорилго: Есүс Христийн зарим нэр, цолыг ойлгодог болсноор Түүний тохинуулал, зан чанарыг илүү сайн ойлгодог болоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийн нэрийн гарал үүсэл, утга учрыг мэдэж авч, мэдэж авсан нарийн ширийн зүйлээ хуваалцахаар бэлтгэхэд урь.

  • Үзүүлэх зураг: Есүс Христ Гетсеманид

Сургаал ба Гэрээ 45:9–75, 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Бид Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнөх тэмдгүүдийг ажигласнаар хэрхэн амар амгаланг олж болохыг илүү сайн ойлгоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Бид хожмын үед амьдарч буй ямар нотолгоог олж харж байгааг бодож үзэхэд суралцагчдыг урь.

  • Ашиглах материал: “Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд” тохируулах үйл ажиллагаа

Сургаал ба Гэрээ 45:9–75, 2-р хэсэг

Хичээлийн зорилго: Суралцагчдыг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Та суралцагчдыг Хоёр дахь ирэлтийн тухай дууллын үгсийг уншихад эсвэл үүнийг нээлтийн дуугаар дуулахад урьж болно. Аврагчийг ирэхээс өмнө бэлтгэлтэй байх нь яагаад чухал болохыг бодож үзэхийг тэднээс хүс. Бас “Ариун Сүнс биднийг хөтлөг” (Дуулал, д. 75) дууг дуулж болох бөгөөд Аврагчийн Хоёр дахь ирэлтэд Ариун Сүнс биднийг хэрхэн бэлтгэж болох арга замуудыг хайж олж болно.

  • Тараах материал:Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь