Семинар
58-р хичээл— Сургаал ба Гэрээ 45:1–8: “Эцэгийн өмнө биднийг Өмгөөлөгч”


“58-р хичээл—Сургаал ба Гэрээ 45:1–8: ‘Эзэний өмнө биднийг Өмгөөлөгч,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 45:1–8,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

58-р хичээл: Сургаал ба Гэрээ 45

Сургаал ба Гэрээ 45:1–8

“Эцэгийн өмнө биднийг Өмгөөлөгч”

Христийн тосон зураг

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дэлхий даяарх цар тахлын үеэр Сүмийн гишүүдэд хандан ярихдаа “Тодорхойгүй байдал, айдсаар хүрээлэгдэх үед бидэнд хамгийн их тус болох зүйл бол Өөрийнх нь Хүүг сонсох явдал гэдгийг Эцэг маань мэддэг” (“Түүнийг Сонс,” Лиахона, 2020 оны 5-р сар, 89) хэмээн хэлсэн юм. 1831 оны эхээр гэгээнтнүүдийн айдас, тодорхойгүй байдлыг намжаахад туслахын тулд Их Эзэн тэднийг дуу хоолойг нь сонсож, Түүний нэрэнд итгэхэд урьсан. Энэ хичээл нь Есүс Христийн зарим нэр, цолыг ойлгодог болсноор Түүний тохинуулал, зан чанарыг илүү сайн ойлгодог болоход суралцагчид тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Нэрийн ач холбогдол

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, өөрсдийн эсвэл гэр бүлийнхээ нэрийн утга, ач холбогдлын тухай нарийн ширийн зүйлсийг хуваалцахад урихыг бод. Хэрэв суралцагчид нарийн ширийн зүйлсийг эсвэл утга учрыг нь сайн мэдэхгүй байвал тэд нэрийнхээ юунд дуртайгаа хуваалцаж болно. Суралцагчид бүлэгтээ хуваалцсаны дараа хэдэн суралцагчийг ангийнхаа хүүхдийн нэрийн талаар мэдэж авсан зүйлээ ангийнхантай хуваалцахад урьж болно.

Далын ахлагч Жонатан С.Шмиттийн дараах мэдэгдлийг унш.

Ахлагч Жонатан С.Шмитт

Хүнийг таньж мэддэг болох энгийн нэгэн арга бол нэрийг нь мэдэх явдал юм. …

Есүс хүмүүсийг мэддэг байсан бөгөөд нэрээр нь дууддаг байсан. Их Эзэн эртний Израилд “Би чамайг аварсан учир бүү айгтун, Би чамайг нэрээр чинь дуудсан; чи Минийх” хэмээн хэлжээ [Исаиа 43:1; тодотгол нэмсэн]. …

Есүс бидний хүн нэг бүрийг нэрээр маань мэддэгийн адил, бид Есүсийг илүү сайн мэддэг болох нэг арга зам бол Түүний олон нэрийг мэдэж авах явдал юм. Есүсийн олон нэр Түүний зорилго, зорилт, зан чанар, онцгой шинжийг ойлгоход бидэнд тусалдаг. Есүсийн олон нэрийг мэддэг болсноор бид Түүний тэнгэрлэг зорилго, амин хувиа үл хичээх зан чанарыг илүү сайн ойлгодог болох болно. Түүний олон нэрийг мэддэг болох нь Түүнтэй илүү адил болоход биднийг урамшуулдаг. (Жонатан С.Шмитт, “Тэд Таныг мэдэж болохын тул,” Лиахона, 2022 оны 11-р сар, 104–105)

Суралцагчдыг ахлагч Шмиттийн хэлсэн үгээс өөрт чухал санагдсан зүйлээ хуваалцахад урь.

Дараах асуултад хариулсан суралцагчдын хариултыг самбарт жагсаан бич.

  • Есүс Христийн зан чанар, тохинуулал, шинж чанарын тухай танд илүү ихийг заадаг Түүний ямар нэрс байдаг вэ?

  • Түүний нэр, цолын тухай илүү ихийг ойлгох нь Түүнийг дагах хүслийг тань хэрхэн нэмэгдүүлдэг вэ?

Суралцагчдад өмнөх асуултыг авч хэлэлцэх цаг гаргаж өгсний дараа дараах үнэнийг харуул. Есүс Христийн нэр, цолуудыг мэдэж авах нь Түүний бурханлаг тохинуулал, аминч бус зан чанарыг илүү сайн ойлгоход тусалж чадна.

Суралцагчдыг Есүс Христийн талаар илүү ихийг сурах хүслээ үнэлэхэд урь. Дараах санааг ашигла эсвэл өөрөө бодож ол. Суралцагчдыг дотроо эргэцүүлэн бодоод, судлах тэмдэглэл дээрээ хариулж бичихэд урамшуул.

Дараах үнэлгээг ашиглаад, Аврагчийн талаар илүү ихийг ойлгох хүсэл, хүчин чармайлтаа дүгнэ.

1 = хааяа; 2 = заримдаа; 3 = байнга

  • Би Есүс Христийн бурханлаг тохинууллыг илүү сайн ойлгохыг хүсэж байна.

  • Би судраас уншихдаа Есүсийн нэр, цолуудыг зориуд эрж олдог.

  • Миний хувьд Есүсийн зан чанарыг таньж мэдэх нь чухал. Ингэснээр би Түүнийг илүү сайн дагаж чадна.

Аврагчийн нэр, цолуудыг судалснаар Аврагчийн хэн болох тухай илүү ихийг мэдэж авахдаа, Тэнгэрлэг Эцэгээс Түүний Хүүг дагах хүслээ нэмэгдүүлэхэд туслахыг залбирч гуй.

Бидний өмгөөлөгч мөн найз

Суралцагчид Есүсийн олон нэрийн нэгийг судлахдаа Түүний тохинуулал, зан чанарыг илүү сайн ойлгож авч болно. Эцэгийн өмнө биднийг Өмгөөлөгч Түүний үүргийг ярилцсаны дараа суралцагчдад Есүсийн өөр өөр нэр, цолыг өөрсдөө судалж мэдэх боломжийг олго.

Суралцагчдыг дараах үйл ажиллагаанд оролцох үеэр Аврагчийн Гетсемани дахь зургийг харуулахыг бод.

Гетсеманид залбирч буй Христ

Сургаал ба Гэрээ 45:3–5-ыг уншаад, Есүс Христийн цол болон үүргийг хайж ол.

сургалтын шигтгээ зураг Есүс Христийн цолуудыг эргэцүүлэн бод. Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад Аврагч бол Эцэгийн өмнө биднийг Өмгөөлөгч гэсэн Түүний цолыг ойлгосноор Түүнийг илүү сайн танихад тусалж чадна. Суралцагчдад Есүс Христийн цолууд дээр төвлөрөхөд хэрхэн туслах талаар илүү сургалт хэрэгтэй бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Есүс Христ дээр төвлөрөх номын “Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, зан чанарын талаар заа” сургалтыг үзнэ үү. Энэ сургалт нь “Суралцагчдад Есүс Христийн үүрэг, цол, бэлгэ тэмдэг, зан чанар, шинжүүдийг тодорхойлоход туслах эрж хайх асуултууд зохиох” чадварыг хөгжүүлэхэд тусалж чадна.

Эцэгийн өмнө биднийг өмгөөлөх Есүс Христийн үүргийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараахтай адил асуултуудыг тавихыг бод. Өмгөөлөгч гэдэг үгийн нэг тодорхойлолт нь хэрэгтэй хүмүүст дэмжлэг, туслалцаа үзүүлдэг хэн нэгэн гэдгийг онцлон хэлж болох юм.

  • Өмгөөлөгч гэсэн үгийг та юу гэж ойлгодог вэ?

  • Эдгээр шүлгийн дагуу Есүс Христ Эцэгийн өмнө биднийг өмгөөлөх Өмгөөлөгчийн үүргээ хэрхэн гүйцэтгэдэг вэ?

  • Бид эдгээр шүлгээс Аврагчийн зан чанарын тухай юу мэдэж болох вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг суралцагчидтай хамт уншихыг бод. Ерөнхийлөгч Нэлсоны заасан эдгээр зүйл нь Есүс Христийг хайрлах хайр, талархлыг хэрхэн нэмэгдүүлж байгааг хуваалцахад суралцагчдыг урь.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Есүс бол Эцэгийн өмнө биднийг өмгөөлөх Өмгөөлөгч (1 Иохан 2:1; С ба Г 29:5; 32:3; 45:3; 110:4-ийг үзнэ үү). Өмгөөлөгч гэдэг үг нь “дуу хоолой болох” эсвэл “хэн нэгний өмнөөс гуйх” гэсэн утгатай латин үгээс гаралтай. Бусад холбоотой үг хэллэгийг зууч эсвэл зуучлагч (мөн 1 Тимот 2:5; 2 Нифай 2:28; С ба Г 76:69) гэх мэтээр сударт хэрэглэдэг. …

… Бид Түүнийг Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч-зууч-зуучлагч гэдгийг ухаарснаар түүний зүйрлэшгүй ойлголт, шударга ёс, нигүүлслийн баталгааг (Алма 7:12-ыг үзнэ үү) бидэнд өгдөг. (Russell M. Nelson, “Jesus the Christ—Our Master and More” [Brigham Young University devotional, Feb. 2, 1992], 4, speeches.byu.edu)

Аврагчийн талаар мэдэрч буй зүйлээ тунгаан бодох цагийг суралцагчдад гаргаж өгөх нь хичээлийн сайн тал байж ч мэднэ. Суралцагчдыг дараах асуултуудыг самбарт бичээд, хариултуудаа судлах тэмдэглэлдээ бичихэд урихыг бод. Боломжтой бол хэдэн суралцагчаас ангийнхантайгаа мэдрэмжээ хуваалцахыг хүс.

  • Аврагчийг таны өмнөөс гуйж, өмгөөлж байгааг төсөөлөхийг хичээх үед танд ямар санагддаг вэ?

  • Есүс Христ таныг өмгөөлдгийг мэдэх нь гэрээний зам дээрээ үлдэх шийдвэрийг тань хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

Есүс Христийн талаар суралцах

Суралцагчдыг дараах шүлгүүдийг судалж байх үед, хэрэв тэдэнд 1-р шүлэг дээрх Есүс Христийн нэрийг тодорхойлоход тусламж хэрэгтэй байгаа бол Тэр бүх зүйлийг Бүтээгчийн хувьд тэнгэрлэг үүргээ дурдсан гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно.

Есүс Христ олон нэр, цолтой. Сургаал ба Гэрээ 45: 1, 7, 59-ийг уншаад, тэдгээрийг хайж ол.

Суралцагчид дараах үйл ажиллагаан дээр ганцаараа эсвэл бусадтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй эсэхийг шийд.

Суралцагчдыг суралцаж байгаа зүйлээ зохион байгуулах бүтээлч арга замын тухай бодоход урамшуул. Жишээлбэл: Суралцагчид хуудасны голд Христийн нэр эсвэл цолыг бичээд, судлах тэмдэглэл дээрээ загвар гаргаж болно. Тэд сонгосон цолыг нь илүү сайн ойлгоход тусалсан бусад судар, үг хэллэгийг олж мэдээд, эдгээрийг хуудсаа тойруулан энд тэнд, янз бүрийн хэмжээтэй бичиж болно. Дараа нь тэд судрууд болон үг хэллэгүүдээ нэр эсвэл цолтой нь холбохын тулд зураас татаж болно.

Та судалж буй зүйлээсээ илүү ихийг мэдэж авахыг хүсэж байгаа нэр, цолоо сонгон ав. Gospel Library апп болон судраас судлах тусламж гэх мэт авах боломжтой эх сурвалжаа ашиглан нэр, цол нь Есүс Христийн тухай юу зааж байгааг мэдэж ав. Та илүү ихийг мэдэж авахын тулд хожмын үеийн бошиглогчдын үгсийг судалж болно. Судалж дуусаад, дараах асуултуудад хариулна уу.

  • Аврагчийг хайрлах хайр, Түүнийг дагах хүслийг тань нэмэгдүүлсэн юуг та өнөөдөр мэдэж авч эсвэл мэдэрсэн бэ?

  • Есүс Христийн тухай үргэлжлүүлэн судалж, мэдэх нь таны амьдралыг хэрхэн адисалж болох вэ?

Суралцагчдыг судалсан зүйлээсээ нарийн ширийн болон утга учиртай гэж бодсон зүйлсээ хуваалцахад урихыг бод. Суралцагчдад өнөөдөр Есүс Христийн нэр, цолын талаар сурсан зүйлсээ дараагийн хичээлүүд дээр үргэлжлүүлэн ярилцах боломж гарч болох юм.