Семинар
59-р хичээл—Сургаал ба Гэрээ 45:9–75, 1-р хэсэг: Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх тэмдгүүд


“59-р хичээл—Сургаал ба Гэрээ 45:9–75, 1-р хэсэг: Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх тэмдгүүд,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 45:9–75, 1-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

59-р хичээл Сургаал ба Гэрээ 45

Сургаал ба Гэрээ 45:9–75, 1-р хэсэг

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх тэмдгүүд

Христ тэнгэр элч нартай хамт

Бидний эргэн тойрны тэмдгүүд Аврагчийн Хоёр дахь ирэлт ойртсоныг гэрчилдэг. Зарим нь аймшигтай байхад зарим нь алдар суут байдаг. Энэ хичээл нь Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох тэмдгүүдийг олж харахдаа хэрхэн амар амгаланг олж болохыг илүү сайн ойлгоход суралцагчдад туслах зорилготой.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та энэ хичээлд бэлдэж заахдаа, “Сургаал ба Гэрээ 45:9–75, 2-р хэсэг” нь Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд төвлөрнө гэдгийг санаарай. Хичээлээр ариун газруудад зогсож, Сүнсийг хөтчөө болгохыг онцолно (32, 57-р шүлгийг үзнэ үү).

Барилга байгууламж

Суралцагчдыг амьдарч буй газарт нь байдаг, гэр бүлүүд зорьж очдог олны танил газрын талаар бодоход урь. Нэг суралцагчийг сайн дураараа гарч ирэн самбарын нэг талд тэр газраа төлөөлөн зурахыг хүс. Өөр нэг суралцагчаас сайн дураараа гарч ирэн самбарын нөгөө талд семинарынхаа байршлыг төлөөлөн зурахыг хүс. Суралцагчдыг тэр газрыг сайн мэдэхгүй хүнд семинарын байрнаас олны танил газар луу хэрхэн хүрч очихыг заах талаар бодож үзэхэд урь. Тэднээс самбарын өмнө гараад, хүрэх газраа очих замд нь харагдах тодорхой барилга байгууламжуудыг зурж эсвэл жагсаан бичихийг хүс.

Замд тавьсан барилга байгууламж болгон нь очих газраа улам ойртож байгаа гэдэгт итгэх итгэлийг нь бататгадаг гэдгийг онцол.

  • Эдгээр барилга байгууламж нь хэрхэн Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнөх тэмдгүүдтэй адилхан бэ?

    Та самбар дээрх семинарын байршлыг “Бидний цаг үе” гэж, олны танил газраа “Хоёр дахь ирэлт” (эсвэл Хоёр дахь ирэлтийн зураг үзүүлж) гэж өөрчилж болно.

    Суралцагчдыг өөрсдийн мэдэх Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийг самбарт жагсаан бичихэд урь. Тэдгээр тэмдэг нь бүрэн илчлэгдээгүй байгаа тул дараалалд нь санаа зовох хэрэггүй гэдгийг сануул.

  • Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийн тухай бодох үед танд ямар мэдрэмж төрж байна вэ?

  • Яагаад Аврагч эдгээр шинж тэмдгийг мэдээсэй хэмээн биднээс хүсдэг гэж та бодож байна вэ?

Өнөөдөр судалж байхдаа та Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийг мэдэх нь таны амьдралд хэрхэн амар амгалан, итгэл найдварыг авчирч болох талаар бодож үз.

Цагийн тэмдгүүд

Сургаал ба Гэрээ 45-ын ихэнх нь Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийн талаарх шавь нарынхаа асуултад хариулан өгсөн Аврагчийн бошиглолын номлолыг тусгасан байдаг (Матай 24; Иосеф Смит—Матай 1-ийг үзнэ үү).

45-р хэсэгт Аврагчийн заасан зарим тэмдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах тохируулах үйл ажиллагааг үзүүлж эсвэл хувийг нь тарааж өгөхийг бод. Та суралцагчдыг ганцаараа, хосоороо эсвэл жижиг бүлгээр ажиллан эдгээр шүлгийг тэдгээрт дүрсэлсэн тэмдгүүдтэй нь тохируулахад урьж болно.

Хариулт: 1-E, 2-C, 3-B, 4-F, 5-D, 6-A

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

  1. Сургаал ба Гэрээ 45:24–25

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

  1. Есүс Чидуны уулан дээр Өөрийгөө Бурханы Хүү хэмээн иудейчуудад илчлэх болно.

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

  1. Сургаал ба Гэрээ 45:26–27

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

  1. Сайн мэдээ сэргээгдэх бөгөөд дэлхийд гэрэл авчрах болно.

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

  1. Сургаал ба Гэрээ 45:28–29

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

  1. Дайн, үзэн ядалт, ёсон бус түгэх болно.

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

  1. Сургаал ба Гэрээ 45:31–33

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

  1. Тэмдгүүд хийгээд гайхамшгууд тэнгэрт мөн газарт үзэгдэх болно.

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

  1. Сургаал ба Гэрээ 45:40–42

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

  1. Израил тараагдаж, дараа нь цуглуулагдах болно.

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

  1. Сургаал ба Гэрээ 45:48–53

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

  1. Газар дэлхийд өвчин эмгэг мөн газар хөдлөлтүүд тохиох болно. Ёс бусчууд нь Бурханы өмнө зүрх сэтгэлээ хатууруулах боловч шавь нар ариун газруудад зогсох болно.

Тэмдгүүдийн талаар аль эсвэл эдгээрийн утга агуулга юм уу биеллийн талаар таамаглахад цагаа зарцуулахаас зайлсхий. Ихэнх нь илчлэгдээгүй байгаа бөгөөд Ариун Сүнс худал хуурмаг тайлбарыг гэрчлэхгүй.

  • Тэдгээрээс алиныг нь бид өнөөдөр харж байна гэж та бодож байна вэ?

  • Аврагч яагаад биднийг найдвар төрүүлсэн мөн түгшүүртэй тэмдгүүдийн аль алиныг нь мэддэг байгаасай гэж хүсдэг гэж та бодож байна вэ?

  • Есүс өнөө үеийн талаар эдгээрийг мэддэг байсныг мэдэх нь Түүнд итгэх итгэлийг тань хэрхэн нэмэгдүүлж байна вэ?

Бид Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдэд хэрхэн хариулж болох вэ?

Сургаал ба Гэрээ 45:35, Иосеф Смит—Матай 1:23, 39-ийг уншаад, Аврагч шавь нараасаа Өөрийнх нь ирэх үеийн тэмдгүүдийн талаар юуг ойлгож, мэдрээсэй гэж хүсдэгийг олж мэд.

  • Та юу олж мэдсэн бэ?

    Шаардлагатай бол суралцагчдад дараах үнэнийг тодорхойлоход тусал. Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд гүйцэлдэж байгааг хараад бид Түүний бидэнд өгсөн амлалтууд гүйцэлдэж байгааг олж харж чадна.

  • Энэ үнэнийг ойлгох нь Хоёр дахь ирэлтийн өмнөх тэмдгүүдийг хараад айж сандрахгүй байхад бидэнд хэрхэн туслах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф ийн заасан.

19:11
Ахлагч Дийтр Ф.Угдорф

Ах, эгч нар аа, бид “цаг үеийн тэмдгүүдийг, мөн Хүний Хүүгийн Ирэлтийн тэмдгүүдийг мэдэх[ийн]” [Сургаал ба Гэрээ 68:11] тулд Бурханы үгийг судлан, Сүнсний дуу хоолойг анхааралтай сонсох үүрэгтэй.

Тиймээс бид дэлхийн асуудлыг мэддэггүй, өнөө үеийн хүнд хэцүү зүйлсээс ангид хүмүүс биш юм. Гэхдээ энэ нь өөрсдийгөө болон бусдыг үргэлж айдсаар дарах ёстой гэсэн үг биш. Бид хамаг анхаарлаа сорилт бэрхшээлийнхээ хүнд хэцүүд биш харин Бурханыхаа хязгааргүй сүр жавхлан, сайн сайхан, хэмжээлшгүй хүч чадалд төвлөрүүлэн, Түүнд итгэж найдан, Есүс Христийн ирэлтэд баяр талархалтайгаар бэлдэх нь хавьгүй дээр биш гэж үү?

Түүний гэрээт хүмүүсийн хувьд бид болзошгүй муу зүйлүүдээс болж үйлдэхээ болих хэрэггүй. Харин бид тулгарах саад бэрхшээл, өгөгдөх боломжийг итгэл, эр зориг, шийдэмгий байдлаар, Бурханд найдан хүлээн авч, урагш алхаж чадна. (Дийтр Ф.Угдорф, “Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна,” Лиахона, 2017 оны 4-р сар, 94)

  • Энэ мэдэгдлээс юу нь таны анхаарлыг татсан бэ?

  • Та бүх зүйл Есүс Христийн хяналтан доор байгаа гэх ямар нотолгоонуудыг дэлхий дээр өрнөж байгаа болон ирээдүйд өрнөх бүх эмх замбараагүй байдлаас олж харсан бэ?

Сургаал ба Гэрээ 45:36–38-аас Аврагчийн заасан сургаалт зүйрлэлийг уншина уу. Модны навч бидэнд зун хэзээ болохыг мэдэхэд тусалдаг талаар бодож үз.

Сургаалт зүйрлэлийг уншихын оронд та ChurchofJesusChrist.org -оос “Be Not Troubled” (5:14) видеог үзүүлж болно.

5:10
  • Энэ сургаалт зүйрлэл дээр гарч буй модны навчис Аврагчийн бидэнд өгсөн цаг үеийн тэмдгүүдтэй юугаараа адил байна вэ?

  • Энэ сургаалт зүйрлэл хожмын үед амьдарч буй хүмүүст тэвдэн сандрахгүй байхад нь хэрхэн тусалж болох вэ?

Энэ хичээлээр ярилцсан зарчмыг хэрхэн ойлгосноо тайлбарлахад нь суралцагчдад туслахын тулд дараах жишээг харуулаад, тэднийг хариулахад урихыг бод. Эсвэл та тэднийг найзын нэр болон олон залуугийн санаа зовниж явдаг Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнөх үйл явдлууд гэх мэт нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхөд урьж болно.

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнөх аймшигт тэмдгүүдийн талаар найз тань олж сонссон байна гэж төсөөл. Саяхан ойрхон газарт газар хөдлөлт болоход тэр эдгээр шинж тэмдгийн зарим нь аль хэдийн тохиож байна гэж бодоод, болоогүй зүйлд тэвдэн сандарчээ. Эдгээр үйл явдлыг ирээдүйд нь хэрхэн нөлөөлөх бол гэж түүний санаа зовов.

Суралцагчдыг өнөөдөр сурсан зүйл дээрээ үндэслээд энэ найздаа зориулж тэмдэглэл дээрээ хэдэн зөвлөгөө бичихэд урь. Дараах асуултууд бичихэд тус болох санаануудыг өгч болох юм.

Эсвэл суралцагчид уг нөхцөл байдалд хэрхэн хариулахаа хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээрээ ярилцаж болно.

  • Ямар судар танай найзад Аврагчийн сайн сайхныг болон Түүний ирэлтийн өмнөх үйл явдлуудыг илүү сайн ойлгоход тусалж чадах вэ?

    Суралцагчдыг дараах асуултад хариулах хооронд хичээлийн эхэнд гарсан ахлагч Угдорфын хэлсэн үгийг харуулах нь тустай байж болох юм.

  • Ахлагч Угдорфын хэлсэн үгээс юу нь найзад тань тусалж болох вэ? Яагаад?

  • Тэмдгүүдийг мөнхийн талаас харах гэж хичээх нь түүнд хэрхэн тусалж болох вэ?

Та суралцагчдыг Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар мэдэрдэг итгэл найдвараа хуваалцахад урьснаар хичээлээ төгсгөж болно.