“68-р хичээл—Сургаал ба Гэрээ 51: ‘Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 51,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
68-р хичээл: Сургаал ба Гэрээ 51–57
“Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал”
1831 оны хавар Иосеф Смит нэгэн илчлэл хүлээн авчээ. Их Эзэн Нью-Йоркийн Колесвилл салбарын гишүүдийг Огайо мужийн Томпсон дүүрэгт суурьшиж, бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрах үүргээ биелүүлэх заавар өгөв. Энэ хичээл нь суралцагчдад Их Эзэний итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал байх зөвлөгөөг хэрхэн дагаж чадахаа ойлгоход тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Эцэг эх нь гадуур гарахдаа хүүгээсээ эсвэл охиноосоо дүүгээ хэдэн цаг харж өгөхийг хүссэн гэж төсөөл.
Тэргүүлэх бишопын зөвлөлийн бишоп Жэралд Коссэй ажил үүрэг гэдэг үгийн дараах тодорхойлолтыг хуваалцжээ.
Сайн мэдээний нэр томьёонд ажил үүрэг гэдэг үг бидний хариуцлага хүлээдэг, Бурханд харьяалагддаг аливаа зүйлийг халамжлах сүнслэг эсвэл түр зуурын ариун үүрэг хариуцлагыг илэрхийлдэг. (Жэралд Коссэй, “Дэлхий дээрх бидний ажил үүрэг,” Лиахона, 2022 оны 11-р сар, 57)
Судлах тэмдэглэлдээ өөрийн зарим ажил үүргийг эсвэл Их Эзэний танд даалгасан зүйлсийг бич. Өнөөдөр судалж байхдаа та жагсаалт дээрээ бичсэн зүйлсээ илүү сайн хариуцахад туслах үнэнүүдийг хайж ол.
Эхэн үеийн гэгээнтнүүдийн ажил үүрэг
1831 оны хавар олон гэгээнтэн Нэгдсэн Улсын зүүн хэсгээс цагаачилсныхаа дараа Огайод ирж эхэлсэн юм. Хэсэг бүлэг хүн асар их золиослол гарган, Нью-Йоркийн Колесвиллээс ирэв. Энэ бүлэг хүнд Огайогийн Томпсонд суурьшиж, бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрахыг зааварчилжээ. Сургаал ба Гэрээ 51 дээр цэдэглэгдсэн илчлэлд Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зааврууд орсон байдаг.
Бишоп Партрижийн үүрэг хариуцлага
|
Гэгээнтнүүдийн үүрэг хариуцлага
|
---|
| |
Сургаал ба Гэрээ 51:1–4-ийг уншаад, Их Эзэн бишоп Эдвард Партрижид үүргүүдийнх нь талаар юу заасныг олж мэд.
Сургаал ба Гэрээ 51:9, 12–15, 19-ийг уншаад, олж мэдсэн зүйлээрээ хүснэгтийг бөглө.
-
Эдгээр шүлэг дэх ямар зөвлөгөө нь гэгээнтнүүдэд бүхнээ зориулах хуулиар амьдрахад тулгамдаж буй асуудлуудаа даван туулахад тусалж болох байсан бэ?
-
Их Эзэн 19-р шүлэг дээр итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамлуудад ямар адислалуудыг амласан бэ?
-
Бид ажил үүрэгтээ үнэнч байснаар ямар баяр хөөрийг мэдэрч, ямар адислалууд хүлээн авч болох талаар ямар жишээнүүд байж болох вэ?
Итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал байх жишээ
А үйл ажиллагаа: Аврагчийн үлгэр жишээ
Аврагч бол итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамлын төгс жишээ юм.
Есүс Христийн биднийг харж хандах, туслах үүргүүдийнхээ нэгийг биелүүлж буй судрын жишээг ол. Езекиел 34:11–16; Иохан 6:38–39; 17:1–4; 3 Нифай 17:6–9; Сургаал ба Гэрээ 19:16–19 зэрэг нь таны судалж болох судрын жишээнүүд юм.
Аврагч хэрхэн таны итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал байсныг тунгаан бод.
-
Аврагчийн хүчин чармайлтууд танд хэрхэн баяр хөөр, адислалуудыг авчирсан бэ?
-
Аврагчийн үлгэр жишээ таныг итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал байхад тань хэрхэн урамшуулж болох вэ?
Б үйл ажиллагаа: Өнөөдрийн ажил үүрэг
Биднийг бас итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал байснаар Есүс Христийг дагахад урьдаг.
Самбар дээрээс Их Эзэний бидэнд оноосон (эсвэл өөрийн бодож олсон өөр нэг жишээг) ажил үүргийн цөөн жишээг сонгон ав.
Хүн эдгээр зүйлд итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал болохын тулд юу хийж болохыг дүрсэл. Та сайн даамал болгохыг харж байсан жишээнүүдээ эсвэл оролдож үзсэн арга замуудаа оруулж болно.
-
Их Эзэн өнөөдөр хүмүүсийг яагаад ийм арга замаар итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал байхыг хичээгээсэй гэж хүсдэг вэ?
-
Хүчин чармайлт нь хэрхэн баяр баясгалан, адислалуудыг авчирч болох вэ?
-
Та ажил үүргийн талаар мартахын аргагүй юуг өнөөдөр сурсан бэ?
-
Та амьдралынхаа аль нэг хэсэг дээр илүү итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал болохын тулд юу хийж чадах вэ?