“Сургаал ба Гэрээ 51–57: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 51–57: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 51–57
Сургаал ба Гэрээ 51–57
Тойм
Гэгээнтнүүдийн нэг бүлэг Огайогийн Томпсонд ирээд, бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрах гэж хичээсэн ч Леман Коплей олон гэгээнтнийг байрлах газаргүй болгон орхисноор Сүмд газраа зориулна гэсэн гэрээгээ зөрчсөн юм. Энэ гэгээнтнүүд Их Эзэнээс ирсэн илчлэлийг дагаж, Миссури руу нүүжээ. Иосеф Смит болон бусад ахлагч Их Эзэний удирдамжийн дагуу Миссури руу чуулганд оролцохоор явав. Их Эзэн чуулган дээр тэднийг Миссурид Сионыг байгуулах ёстой хэмээн илчлэв.
Заахад бэлтгэх
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Сургаал ба Гэрээ 51
Хичээлийн зорилго: Их Эзэний итгэлтэй, үнэнч шударга, ухаалаг даамал байх зөвлөгөөг хэрхэн дагаж чадахаа ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Хичээлийн бэлтгэл: Суралцагчдыг Аврагчийн Сүмийн гишүүний хувьд хүлээдэг зарим үүргийнхээ тухай бодож үзэхэд урь. Тэднийг эдгээр үүргээрээ дамжуулан хүлээн авсан адислалуудаа бодож үзэхэд урь.
Сургаал ба Гэрээ 57
Хичээлийн зорилго: Сионыг байгуулснаар Их Эзэний хүмүүс болох агуу хүсэлтэй болоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Мосе 7:18-ыг уншаад, энэ шүлэгт дүрсэлсэн шиг нийгэмд амьдрахын ач холбогдлын тухай бодож үзэхэд урихыг бод.
-
Үзүүлэх материал: Аврагчийн зураг, Енох ба түүний хүмүүсийн зураг
-
Видео: “Eyes to See” (9:35) цагийн код 4:54-өөс 6:54 хүртэл; “The Needs before Us” (11:57) цагийн код 6:03-аас 8:10 хүртэл
Төгс эзэмших сургаалын дадлага 4
Хичээлийн зорилго: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд болон эдгээр хэсгийн зааж буй үнэнүүдийг судлах, сүнслэг мэдлэг олж авахад туслах бурханлаг зарчмуудыг сурч мэдэн, хэрэгжүүлэх боломжийг суралцагчдад олгох.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэ жил судалсан төгс эзэмших сургаалын зарим хэсгээ харахад урихыг бод. Энэ хэсгүүдийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалаас олж болно.
-
Суралцагчдын материал: Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал