“70-р хичээл—Төгс эзэмших сургаалын дадлага 4: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Төгс эзэмших сургаалын дадлага 4,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
70-р хичээл: Сургаал ба Гэрээ 51–57
Төгс эзэмших сургаалын дадлага 4
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх
Төгс эзэмших сургаал нь Есүс Христ болон Түүний сайн мэдээн дээр амьдралынхаа суурийг тавихад суралцагчдад тусална. Энэ хичээл нь суралцагчдыг эдгээр хэсгийн зааж буй сургаал болон хэсгүүдийг хэрэгжүүлэх боломжоор хангах юм. Суралцагчид сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг мэдэж авч, амьдралдаа хэрэгжүүлнэ.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалын давтлага: Хэрэгжүүлэх
-
Хэрэв бид сайн хүн бол аль сүмд явах нь хамаатай юу?
-
Хувийн илчлэл хүлээн авч байгаагаа би хэрхэн таньж чадах вэ?
-
Би яагаад найз нөхөд, гэр бүлтэйгээ сайн мэдээг хуваалцах ёстой вэ?
-
Би яагаад Ерөнхий чуулганд оролцох ёстой вэ?
-
Би Есүс Христтэй харилцах харилцаагаа хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?
Бидний сурч болох нэг чадвар бол судрын хэсгүүдийг бодит амьдралын нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт оршино. Дээрх асуулт болгон дээр хэн нэгэнд асуудалд нь тусалж чадах төгс эзэмших сургаалын хэсгийг сонгож ав. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд ба судрын түлхүүр үг хэллэгүүдийн жагсаалтыг харахаар бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ыг харна уу.
-
Төгс эзэмших сургаалын аль хэсэг нь таны анхаарал хандуулж буй жишээтэй холбоотой гэж та бодож байна вэ?
-
Эдгээр төгс эзэмших сургаалын хэсэг энэ жишээн дээр хэрхэн тусалж болох вэ?
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурч, хэрэгжүүлэх
Тройгийн эцэг эх түүнийг бага байхад салцгаажээ. Тэр эцэг эхийнхээ аль алинтай нь сайн харилцаатай байсан ч эцэг эхтэйгээ адил тэднийг хэзээ ч гэрлэж байгаагүй ч байсан болоосой гэж бодов. Тэр тэдний маргалдаж, бухимдаж байхыг олон удаа харж байсан. Тэр гэрлэлт чухал эсэхэд эргэлзэж байв. Тэр гэрлэхийг хүсэж байгаа эсэхээ ч мэдэхгүй байв.
Өртөө 1
Асуудал: Ямар үзэл бодол энэ хүний гэрлэлт, гэр бүлийн талаарх мэдрэмжид нөлөөлж болох вэ? Яагаад энэ нөхцөл байдлаас мөнхийн төлөвийг олж харах нь хэцүү гэж та бодож байна вэ?
Туслах боломжтой арга зам: Та энэ хүнийг Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний талаар юуг ойлгоосой гэж хүсэж байна вэ? Энэ мөнхийн ойлголт таны тодорхойлсон асуудлыг хэрхэн шийдэж чадах вэ?
Төгс эзэмших үндсэн сургаалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 8–10-р догол мөрүүдийг хараад мөн тустай байж болох үнэний нэмэлт мэдэгдлүүдийг олж тодорхойл.
Өртөө 2
Асуудал: Энэ хүн эдгээр санааг хаанаас олж мэдсэн бэ? Иймэрхүү философи нь яагаад итгэл үнэмшил төрүүлмээр байдаг вэ?
Туслах боломжтой арга зам: Гэрлэлт, гэр бүлийн тухай мэдээлэл эрэлхийлэхдээ тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудад найдах нь яагаад чухал вэ? Энэ нөхцөл байдалд тусалж болох нэгээс хоёр судар юм уу бошиглолын мэдэгдлийг хайж ол.
Төгс эзэмших үндсэн сургаалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 11–12-р догол мөрүүдийг хараад мөн тустай байж болох үнэний нэмэлт мэдэгдлүүдийг олж тодорхойл.
Өртөө 3
Асуудал: Юу энэ хүнийг итгэлээр үйлдэхэд хэцүү болгож болох вэ?
Туслах боломжтой арга зам: Юу энэ хүнийг итгэлээр үйлдэхэд урьж болох вэ? Тэднийг эдгээр асуудал дээр ажиллахад эдгээр үйлдэл нь энэ хүний Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлж болох вэ?
Төгс эзэмших үндсэн сургаалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–7-р догол мөрүүдийг хараад мөн тустай байж болох үнэний нэмэлт мэдэгдлүүдийг олж тодорхойл.
Юу сурч мэдсэн бэ
-
Өнөөдөр сурсан зүйлээ ашиглан та Тэнгэрлэг Эцэгийн гэрлэлт, гэр бүлийн тухай сургаалын талаар асуусан хүнтэй юу хуваалцах вэ?
-
Хэн нэгэнд сайн мэдээний холбогдолтой асуудлаа шийдвэрлэхэд нь тусалж болох сүнслэг мэдлэгийг олж авах талаар та юу сурсан бэ?