Семинар
Сургаал ба Гэрээ 58–59: Тойм


“Сургаал ба Гэрээ 58–59: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 58–59,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 58–59

Сургаал ба Гэрээ 58–59

Тойм

1831 оны 8-р сард хэсэг гэгээнтэн Миссурийн Жаксон гүнлэгт хүрч ирээд байв. Олон хүн Аврагчид Сионыг барихад нь туслахыг хүссэн ч юу хийхээ мэдэхгүй байлаа. Их Эзэн тэдэнд үйлчлэх арга замаа олохын тулд сонгох эрхээ ашиглаасай хэмээн найдаж байгаагаа тайлбарлав. Тэрээр мөн тэднийг нүглээ наманчлахад урьж, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихыг зааварчилсан.

сургалтын шигтгээ зураг Суралцах туршлагаа тэлэх: Та заадаг хүмүүсээ үнэн сургаалын дагуу үйлдэхэд урьснаар тэднийг суралцах туршлагыг гэр орон болон өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэхэд урих болно. Суралцагчдадаа сүнслэг сургалтыг зөвхөн ангид болдог зүйл биш, өдөр тутмын амьдралд өрнөдөг туршлага гэж харахад тусал. Ингэснээр та тэдэнд сайн мэдээний сургаалаас суралцаж, хэрэгжүүлэх урам зоригтой болоход тусалж чадна. Аврагч хэрхэн ийн үйлдсэн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч бусдыг Өөрийн заасан зүйлээр амьдрахад урьсан” хэсгийг үзнэ үү. Та энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 58:26–29” гэсэн гарчигтай хичээлээс хэрхэн үүнийг хэрэгжүүлж болох талаарх жишээг мөн харна уу.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд хэрэгтэй санаануудыг танд өгнө.

Сургаал ба Гэрээ 58:26–29

Хичээлийн зорилго: Сайныг үйлдэх Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагахыг ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Христтэй адил арга замаар үйлчилдэг өөрсдийн таньдаг хэн нэгний талаар бодоход урь. Энэ хүний жишээнээс Аврагчийн зан чанарын тухай юу сурч болох талаар тунгаан бодохыг тэднээс хүс.

  • Үзүүлэх агуулга: Суралцагчдад Сургаал ба Гэрээ 58:26–29-ийг судлахад туслах хүснэгт

  • Видео:Jesus Christ Has Compassion and Heals the People” (6:32); “Widow of Nain” (2:22)

Сургаал ба Гэрээ 58:38–60

Хичээлийн зорилго: Аврагч нүглээ наманчилдаг хүмүүсийг уучилна гэсэн итгэл найдварыг мэдрэхэд нь суралцагчдад туслах.

Сургаал ба Гэрээ 59

Хичээлийн зорилго: Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих замаар Их Эзэнийг хүндэтгэхэд суралцагчдад туслах.