“71-р хичээл: Сургаал ба Гэрээ 58:26–29: ‘Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 58:26–29,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
71-р хичээл: Сургаал ба Гэрээ 58–59
Сургаал ба Гэрээ 58:26–29
“Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул”
Нью-Йоркийн Колесвиллын бүлгийнхэн гээд олон гэгээнтэн Миссурийн Жаксон гүнлэгээс дөнгөж ирээд удаагүй байв. Тэд Аврагчид Сионыг байгуулахад нь туслахыг хүсэж байсан ч юу хийхээ мэдэхгүй байв. Их Эзэн тэднээс тусалж, үйлчлэх арга замаа олохын тулд сонгох эрхээ ашиглахыг хүсэж байгаагаа тайлбарлав. Энэ хичээл суралцагчдад сайныг үйлдэж явахдаа Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагахаа ойлгоход тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Христийн амьдралын нэг өдөр
Есүс өнөө үед төрж, танай хороололд амьдарч эсвэл танай сургуульд явж байсан бол ямар байх байсныг төсөөл.
-
Та Түүнийг “сайныг үйлдэн [явж]” гэж тодорхойлж болохуйц юу хийж байгаагаар төсөөлж байна вэ?
Хэрэв та Есүстэй хамт сайныг үйлдэн бүхэл өдрийг өнгөрүүлсэн бол ямар санагдах байсныг төсөөлж бодохыг хичээгээрэй. Түүнтэй хамт байгаагүй ч гэсэн цагаа хэрхэн өнгөрүүлэхийг сонгоход энэ туршлага хэрхэн нөлөөлж болох вэ?
Сайныг үйлдэхээр сонгох
Сургаал ба Гэрээ 58-ыг хүлээн авахдаа Иосеф Смит болон Сүмийн хэдэн ахлагч Миссурид ирээд удаагүй байв. Тэд Сүмийг хэрхэн байгуулж мөн Сионыг тэр бүсэд хэрхэн байгуулах талаар заавар авахыг хүсэж байсан. Аврагч Өөрийнх нь ажлыг хийхэд сонгох эрхээ хэрхэн ашиглахыг тэдэнд заав.
Сургаал ба Гэрээ 58:26–29-ийг уншаад, Аврагч сонгох эрхээ ашиглах талаар гэгээнтнүүдэд юу гэж заасныг олж мэд. Дараах хүснэгтийн зохих хэсгээс олсон үг, хэллэгээ бич. (Анхаар: “Тохирохгүй бөлгөө” гэдэг нь шаардлагагүй эсвэл хүсдэггүй гэсэн үг юм.)
Сонгох эрх ашиглан … бол
Есүстэй илүү адилхан |
Есүстэй адилгүй |
---|---|
Эдгээр шүлгээс Аврагчид чухал гэж хэлж болохоор нэг, хоёр үнэнийг судлах тэмдэглэл юм уу судар дээрээ өөрийн үгээр бичиж тэмдэглэ.
-
Эдгээр шүлэг дээрх Аврагчийн сургаалаар хэн нэгэн амьдарсан ямар жишээг та судраас бодож олж чадах вэ?
-
Аврагч сайныг үйлдэх боломжуудыг анзаарч, үйлдэхийн тулд сонгох эрхээ ашигласан ямар жишээнүүд байдаг вэ?
Бидний амьдрал дахь Аврагчийн сургаал
-
Жулиэт хэзээ ч уулзаж байгаагүй гэр бүлдээ тохинуулахаар саяхан томилогджээ. Тэр яаж эхлэхээ ч мэдэхгүй байгаа.
-
Аннагийн Ням гаргийн ангийн багш сайн хүн боловч туршлагагүй багш юм. Ангиас олон хүүхэд хичээлдээ сонирхолгүй, хичээлд оролцох хүсэлгүй болсон мэт санагджээ.
-
Жасмин ээжийгээ ердийнхөөс илүү ядрангуй байгааг анзаарав.
-
Хавиэр өөр нэг суралцагч сошиал медиа дээр муухай пост нийтэлснийг олж мэдэв.
-
Жаред үдээс хойш юу хийх, хаашаа явахаа мэдэхгүй ч завтай байна.