“69-р хичээл—Сургаал ба Гэрээ 57: Их Эзэн Сионыг хэрхэн байгуулдаг вэ,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 57,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд Сионы тухай илүү ихийг илчлэхэд гэгээнтнүүд ийм нийгмийн нэг хэсэг нь болохдоо баярлах, эмээх зэрэгцэж байв. Сионы хаана баригдахыг илчилснээр Их Эзэн хэд хэдэн хүнд энэ нийгмийг байгуулж эхлэхийг зааварлав. Энэ хичээл нь суралцагчдад Сионыг байгуулснаар Их Эзэний хүмүүс болох агуу хүсэлтэй болоход туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Танд Есүс Христтэй ойр амьдрах боломж гарлаа гэж бод.
Есүс Христийн сургаал, үлгэр жишээг дагахыг хичээдэг хүмүүсээр дүүрэн нийгэмд одоо амьдрахад ямархуу байхыг төсөөлөөд үз дээ. Ийм нийгмийн жишээ Хуучин Гэрээний үед Енохын хүмүүст бүрдсэн байв.
Мосе 7:18-ыг уншаад, тэдгээр хүний зан чанарыг олж мэд.
Сионы хүмүүс шиг Христийнхтэй илүү адил арга замаар амьдрах нь таны амьдралыг хэрхэн адисалж болох талаар бодож үз. Өнөөдөр судалж байхдаа та Сионыг эргэн тойрондоо байгуулахад туслахын тулд юу хийж чадахаа илүү сайн ойлгоход тус болох сургаалуудыг олж мэд.
Сүм байгуулагдаад удаагүй байхад олон гэгээнтэн Енохын хүмүүстэй адилаар Сионы нийгмийг байгуулах гэж байгаад баяртай байв. Их Эзэн Сион хожмын үед байгуулагдана хэмээн амласан (Сургаал ба Гэрээ 45:65–71; Мосе 7:62-ыг үзнэ үү).
1831 оны 6-р сард Их Эзэн Иосеф Смитэд болон хэдэн ахлагчид Огайогаас Миссури хүртэл 1287 км аялж, чуулган зохион байгуулж мөн өвлөх газраа судлахыг зарлиглажээ (Сургаал ба Гэрээ 52:1–2, 5-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 57-д цэдэглэгдсэн илчлэл нь 1831 оны 7-р сард Иосеф Смитийг ахлагчдын хамт Миссурид ирэх үед өгөгдсөн юм.
Сургаал ба Гэрээ 57:1–3-ыг уншаад, гэгээнтнүүд юу олж мэдсэнийг хар.
Сургаал ба Гэрээ 57-д цэдэглэгдсэн илчлэлд Их Эзэн зарим хүнд Сионыг байгуулж эхлэх удирдамж өгсөн.
Сургаал ба Гэрээ 57:6–14-ийг уншаад, Их Эзэн тэднээс юу хийхийг хүссэнийг олж мэд.
-
Их Эзэн яагаад өөр өөр хүмүүсээс өөр өөр зүйл хийхийг хүссэн гэж та бодож байна вэ?
-
Энэ нь Их Эзэн Сионыг буюу Түүний хаант улсыг дэлхий дээр байгуулдаг арга замын талаар бидэнд юу зааж байна вэ?
-
Энэ нь Аврагч Өөрийн хаант улсыг ийм байдлаар байгуулдаг гэдгийг ойлгоход бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
Их Эзэн эдгээр шүлэгт дурдсан хүмүүс шиг Сионыг байгуулах адил даалгавруудыг өгөхгүй ч биднээс өнөөдөр Сионыг байгуулахыг хүсдэг. Тэр бошиглогчдоороо дамжуулан биднийг хаана амьдарч байгаагаасаа үл хамааран Сионыг байгуулахад урамшуулсан (“Come to Zion,” Liahona, Nov. 2008, 38).
Эргэн тойрондоо Сионыг байгуулах
Суралцагчдыг өөрсдийн эсвэл бусдын Сионыг байгуулахад тусалж байсан эсвэл мэддэг туршлагуудаа хуваалцахад урихыг бод. Тэднийг эдгээр оролдлогынхоо ачаар авч байсан адислалуудаа хуваалцахад урь.
Есүс Христтэй илүү адил болохын тулд зориуд хичээхэд нь суралцагчдад тусал. Суралцагчид эдгээр туршлагаа хуваалцахдаа өөрсдийн эсвэл бусдын Есүс Христтэй илүү адил болох арга замуудыг тодорхойлж болно. Христтэй илүү адил болох арга замуудыг хэрхэн онцолж болох талаар илүү их дадлага хийхийн тулд Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Есүс Христэд төвлөрөх сургалтын Суралцагчдаас Христийнхтэй адил зан чанаруудыг ажиглаж, анзаарсан зүйлээ Түүнтэй адил байхыг үргэлжлүүлэн урамшуулах арга замаар хуваалц сургалтыг үзнэ үү.
Дараа нь суралцагчдыг судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын аль нэгд эсвэл хоёуланд хариулж бичихэд урь.
-
Та өнөөдөр судалсан зүйлсээрээ дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай юу олж мэдсэн эсвэл мэдэрсэн бэ?
-
Сурч мэдсэн зүйлийнхээ ачаар танд юу хийх сэдэл төрсөн бэ?
Хэрэв хэт хувийн шинжтэй биш бол хэдэн суралцагчийг хариултаа хуваалцахад урь. Хэлэлцсэн үнэнийхээ талаар гэрчлээд, суралцагчдыг Ариун Сүнсээр дамжуулан Сионыг байгуулахын тулд авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэхэд урь.