“67-р хичээл—Суралцахуйн үнэлгээ 4: Сургаал ба Гэрээ 41–50,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Суралцахуйн үнэлгээ 4,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Суралцагчдад суралцахуйгаа үнэлэх цаг олгох нь тэдэнд Аврагчид улам ойртож, Түүнтэй илүү адил болохоор хичээхэд тусалж чадна. Тэд гаргасан ахиц дэвшлээ мөн сайжирч болох орон зайгаа харж чадна. Энэ хичээл нь Сургаал ба Гэрээг судлах явцад суралцагчдын олж авсан туршлага хэрхэн тэдэнд сүнслэгээр өсөхөд тусалсныг эргэн санаж, үнэлэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сүнслэг тэмдгүүдийг үнэлэх
Орон нутгийн нэг газрыг сонгон авч, одоогийн байгаа газраас тэнд хүрэх газрын зураг зур. Хэн нэгэнд зөв зам дээр байгаагаа мэдэхэд нь туслах тэмдэглэгээнүүдийг оруул.
-
Та аль тэмдэглэгээнүүдийг оруулсан бэ? Яагаад?
-
Таныг хүрэх газраа хүрэхэд тэмдэглэгээнүүд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-
Хэрэв Есүс Христтэй илүү адил болох нь бидний хүрэх газар юм бол Таныг зам дээрээ байгааг мэдэхэд туслах ямар сүнслэг тэмдэглэгээнүүд байж болох вэ?
Өсөлт хөгжлөө тодорхой харах боломжтой байх нь тунгаан бодох үйл явцаас гадна Ариун Сүнсний удирдамжийг шаарддаг. Амьдралынхаа сүнслэг тэмдэглэгээнүүдийг хайж олсноор зарим ахиц дэвшлээ тодорхойлох цаг гарга. Өөрөөр хэлбэл, та сүүлийн хэдэн долоо хоног Сургаал ба Гэрээг судалснаар Есүстэй илүү адил болж байгаа нотолгоонуудаа олж хар.
Бүхнээ зориулсан амьдралаар амьдрах илүү хүсэл эрмэлзэлтэй болох
-
Та бүхнээ зориулах хуулийн талаар юу санаж байна вэ?
-
Сургаал ба Гэрээ 42-ын ямар шүлгүүд энэ хуулийг илүү сайн ойлгоход маань тусалж чадах вэ?
-
Залуучууд өнөөдөр бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрахын тулд юу хийж болох талаар ямар жишээнүүд байдаг вэ?
-
Та цаг зав, авьяас чадвараасаа гадна Их Эзэний Өөрийн хаант улсыг байгуулахын тулд таныг адисалсан өөр бусад зүйлийг зориулахыг мөн хэрэгцээтэй хүмүүст туслахыг юу гэж бодож байна вэ?
-
Та мэдрэмжээ хэдэн долоо хоногийн өмнө бүхнээ зориулах хуулийг судалж байсан үетэйгээ хэрхэн харьцуулж чадах вэ? Таны мэдрэмжид юу нөлөөлсөн гэж та бодож байна вэ?
Бурханы зарлигуудад дуулгавартай байх
Саяхан Ариун Сүнсээр дамжуулан анхаарах хэрэгтэй гэж бодсон зарлигийн талаар эргэцүүлэн бод.
-
Та энэ зарлигийг дагах хүчин чармайлтаа хэрхэн дүрслэх вэ?
-
Аврагч таныг хичээж зүтгэхэд хэрхэн адисалсан бэ?
-
Танд илүү сайн үйлдэж болно гэсэн арга зам байна уу? Та юу хийх вэ?
-
Ариун Сүнсээр дамжуулан анхаарах хэрэгтэй гэж бодсон өөр ямар нэг зарлиг бий юу? Та юу хийх вэ?
Ариун Сүнсний үүргийг тайлбарлах