Семинар
66-р хичээл—Сургаал ба Гэрээ 50, 2-р хэсэг: Сүнсээр заах мөн суралцах


“66-р хичээл—Сургаал ба Гэрээ 50, 2-р хэсэг: Сүнсээр зааж, суралцах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 50, 2-р хэсэг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

66-р хичээл: Сургаал ба Гэрээ 49–50

Сургаал ба Гэрээ 50, 2-р хэсэг

Сүнсээр заах мөн суралцах

Ангиараа суралцах

Сургаал ба Гэрээ 50 дээр Аврагч гэгээнтнүүдийг сайн мэдээг Үнэний сүнсээр зааж мөн суралцах ёстой хэмээн заасан. Мастер багшийн хувьд Есүс Христ Сүнсээр заахын төгс үлгэр жишээ байв. Аврагчийн Сүмийн бүх гишүүн амьдралынхаа турш Сүнсээр заах мөн суралцах боломжтой байх болно. Энэ хичээл нь суралцагчдад үнэний Сүнсээр зааж, суралцах дадлага хийх боломжийг олгох болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс бол сайн мэдээний төгс багш юм

Хичээлээ эхлүүлэхдээ суралцагчдад Аврагч ямар багш байсан тухай бодож үзэхэд туслахыг бод. Ийн үйлдэх нэг арга зам бол самбарт Амжилттай зааж мөн суралцах зан чанарууд гэж бичих юм. Гарчгийн доор гурван багана зурж, эхний баганад Есүс Христ гэсэн гарчиг тавь.

Есүс Христийг ямар зан чанарууд нь сайн мэдээний төгс багш болгосон тухай ярилцаад, тэдгээрийг самбарт жагсаахад суралцагчдыг урь. “Teaching in the Savior’s Way with Elder Uchtdorf” (53:34) видеоны цагийн код 19:01-ээс 20:06 хүртэлх нь суралцагчдад Аврагчтай адил заахын ач холбогдлын тухай бодож үзэхэд тусалж чадна.

53:34

Ахлагч Угдорфийн оролцох “Аврагчийн арга барилаар заах нь” нэвтрүүлэг

Ахлагч Дийтр Ф.Угдорф 2022 оны 6-р сарын 12-нд Сүмийн бүх багш нарт зориулан цацагдсан энэхүү нэвтрүүлэгт Аврагчийн арга барилаар заахдаа бид хэрхэн баяр баясгаланг олж болохыг хуваалцсан.

Суралцагчдыг өнөөдөр зааж мөн суралцах дадлага хийхдээ сайн мэдээг заах, суралцах Христийнхтэй адил зан чанаруудыг хэрэгжүүлэхэд урь.

Тэргүүн зөвлөлийн дараах мэдэгдлийг уншаад, танд одоо болон ирээдүйд сайн мэдээг заах ямар боломжууд гарч ирж болохыг олж мэд.

Есүс Христийн сайн мэдээг заана гэдэг ямар гайхалтай боломж вэ! Бусдад заах тодорхой дуудлагатай эсэхээс үл хамааран та бол багш хүн мөн. Агуу Багш Есүс Христийн шавийн хувьд та бусдад тохинуулахдаа болон найз нөхдийнхөө дунд, гэр орондоо эсвэл Сүмд хаа ч явсан Түүний гэрлийг хуваалцах боломжтой. Сайн мэдээг заах нь ариун нандин итгэлцэл юм. Энэ нь Их Эзэний ажлын амин чухал хэсэг бөгөөд бид Түүний арга барилаар заах үедээ гайхалтай үр дүнд хүрдэг. (Аврагчийн арга барилаар заах нь, [2022], 1).

  • Есүс Христийн сайн мэдээг заах нь хэрхэн “ариун нандин итгэлд” тооцогдож болох вэ?

  • Та сайн мэдээг заах талаар юу гэж боддог вэ?

Бид Сүнсээр зааж мөн суралцдаг

Есүс гэгээнтнүүдэд заасан нь

Хэрэв та самбарт гурван багана зурсан бол дараагийн хоёрыг нь Багш нар, Суралцагчид гэж гарчигла. Суралцагчдыг дараах шүлгүүдээс мэдэж авсан багш, суралцагчийн зан чанаруудыг нэмэхэд урь.

Сургаал ба Гэрээ 50:13–14, 17–22-ыг уншаад, Аврагч Өөрийнх нь сайн мэдээг хэрхэн заагаасай гэж хүсдэгийг олж мэд.

  • “Сүнсээр” зааж мөн суралцана гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

  • Бид Сүнсээр зааж мөн суралцах үедээ ямар адислалууд хүлээн авдаг вэ?

Суралцагчдад Бид Сүнсээр зааж, суралцах үедээ бие биеэ ойлгож, хамтдаа сэнхэрч мөн баясдаг гэх мэт зарчмыг тодорхойлоход нь тусал. Та сэнхрүүлэх гэдэг нь өргөх, босгох гэсэн утгатай болохыг суралцагчдад сануулж болох юм.

Сүнсээр заах, суралцах гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та Алма 31:5; Сургаал ба Гэрээ 42:14; 88:118, 122; 130:18–19 гэх мэт судрын хэд хэдэн эшлэлийг өгч болно. Бид хэрхэн Сүнсээр зааж мөн суралцахыг тодорхойлохын тулд суралцагчдыг хосоороо эсвэл жижиг бүлгээр ажиллахад урь. Эдгээр санаагаа самбар дээрх “Багш,” “Суралцагчид” гэсэн баганууд дээр нэм.

Суралцагчдад энэ зарчмын чухлыг ойлгоход нь туслахын тулд та ангиараа дараах асуултуудыг ярилцаж болно. Суралцагчид семинар дээр таныг өөрсдөөс нь сонсож мөн суралцсанаар хэрхэн адислагдаж байснаа хуваалцахыг сонсоод баярлаж магадгүй.

1:20

Come, Follow Me: Rejoice Together

As we rely upon the Spirit in teaching and receiving the gospel, we will be mutually edified and rejoice together.

  • Та сайн мэдээний багш эсвэл суралцагчийн хувьд эдгээр адислалыг хэзээ авч байсан бэ?

  • Хүн бүр эдгээр адислалыг хүлээн авч болохын тулд бид семинар дээрээ юу хийж болох вэ?

Бид Аврагчийн арга барилаар зааж чадна

Суралцагчдыг сайн мэдээний богино хичээл заахаар бэлтгэхэд урь. Суралцагчид ганцаараа эсвэл хамтрагчтайгаа бэлдэж болно. Суралцагчдыг ангийнхныхаа хэрэгцээг залбиран байж авч үзээд, тэдгээр хэрэгцээний талаар өгсөн захиас эсвэл сэдвийг тодорхойлоход урь.

Дараахаас сонгож зааж болно. Үүнд:

тараах материалын шигтгээ зурагДоорх тараах материал нь суралцагчдад хичээлээ бэлтгэхэд тусалж чадна. Суралцагчдыг заахаар бэлтгэх үед та тэдэнд өөрсдийнх нь самбарт жагсаасан сайн мэдээний багш болон суралцагчдын зан чанаруудыг сануулж болно. Та тэднийг ангийнхнаа хичээл заах үед сайн мэдээний сайн суралцагч байхыг эрэлхийлэхэд урьж болно. Тэдэнд бэлтгэх хангалттай цаг гаргаж өгсөн бол тэднийг захиасаа хамтрагчдаа юм уу жижиг бүлэгтээ заахад урь. Боломжтой бол та бэлэн болсон ангийнхаа хэдэн суралцагчийг захиасаа хуваалцахад урьж болно.

Аврагчийн арга барилаар заах

Бусдад Есүс Христийн талаар мэдэж авахад нь туслах сайн мэдээний богинохон хичээл бэлд. Хичээлд бэлтгэж мөн заахдаа Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл. Дараах хичээлийн тойм нь заахаар бэлтгэхэд тань тусална.

  • Хичээлийн сэдэв ба судрын эшлэлүүд:

  • Миний заах гол үнэн эсвэл зарчим бол:

  • Би энэ хичээлээ Есүс Христ дээр хэрхэн төвлөрүүлэх вэ:

  • Миний тавих асуултууд:

  • Би энэ үнэний хүчийг амьдралдаа (гэрчлэлдээ) хэрхэн мэдэрч байсан бэ:

  • Би суралцагчдыг дараах зүйлсийг хийхэд урина. Үүнд:

Бид сайн мэдээний үнэнүүдийг Сүнсээр мэдэж авдаг.

Үйл ажиллагааны дараа суралцагчдыг заах, суралцах туршлагаа үнэлэхэд урь. Та нар самбар дээрх жагсаалтуудаа хараад, суралцагчид эдгээр зан чанарыг хэрхэн хэрэгжүүлэхээр хичээсэн тухай ярилцаж болно Тэд судлах тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж болно.

  • Та энэ үйл ажиллагаагаар Аврагчийн арга барилаар заахтай холбоотой юуг анзаарсан бэ? Та Сүнсээр суралцах талаар юу олж мэдсэн бэ?

  • Та энэ үйл ажиллагааны дараа Сүнсээр заах чадварынхаа тухай юу гэж бодсон бэ?

Суралцагчдыг Сүнсээр зааж, суралцах хүчин чармайлт гаргасанд нь магтаж урамшуул. Та суралцагчдыг сайн мэдээг зааж мөн судлах үедээ сурсан зүйлсээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд урьж болно.